Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас улсын хэмжээнд зохион байгуулж байгаа “Эрүүл хөрс- Эрүүл хүнс” аяны хүрээнд энэ сарын 08, 14-ний өдөр “Нарантуул”, “Хархорин” худалдааны төвд үйл ажиллагаа явуулдаг хүнсний худалдааны 48, нийтийн хоолны 45, төмс, хүнсний ногооны 50, мах, махан бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүн, өндөгний худалдаа эрхлэгч 41, нийт 184 иргэнийг хамруулсан автобустай сургалт хийлээ.
Улсын байцаагч нар хүнсний аюулгүй байдлын чиглэлээр гарсан хууль тогтоомжийг таниулах, илэрсэн зөрчлийн шалтгаан, нөхцөлийг тогтоон арилгуулах чиглэлээр зөвлөгөө өгсөн байна. Мөн дулааны улиралд хадгалалтын онцгой горим, нөхцөл шаарддаг хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг эрүүл ахуй, ариун цэврийн шаардлага хангаагүй нөхцөлд худалдан авахгүй байх талаар иргэдэд мэдээлэл өглөө.
Хүнсний бараа, бүтээгдэхүүнийг ил задгай хадгалснаар хүний эрүүл мэндэд ямар сөрөг нөлөө үзүүлдэг тухай зөвлөгөө өгч, зөрчил гаргахаас нь урьдчилан сэргийлж байгаад худалдаа, үйлчилгээ эрхлэгчид ам сайтай байлаа.