Малчидад зориулсан цаг агаарын мэдээ:
Ойрын өдөрүүдэд ихэнх нутгаар халж, хуурайшилт ихэснэ.
2015 оны 05 дугаар сарын 20-ны 09 цагаас 21 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Нутгийн өмнөд хэсгээр үүлэрхэг, баруун зүгийн нутгийн өмнөд хэсгээр бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй бороо орохгүй. Салхи төв болон зүүн зүгийн нутгаар баруунаас, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, зүүн зүгийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын саваар 17-22 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 23-28 градус, бусад нутгаар 20-25 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 21-23 градус дулаан байна.