Өчигдөр нийслэлд гал түймрийн 5, орон нутагт гал түймрийн 1 дуудлага иржээ. Тухайлбал, Нийслэлийн Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, “Нэхий плаза”-ийн дэргэд “Ти-Ти-Ай” ХХК-ийн “Эрхэс одод” барилгын материалын дэлгүүр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.05.19-ний өдрийн 10:05 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 10 дугаар ангийн 8 албан хаагч ажиллаж галыг унтраасан байна.
Мөн Нийслэлийн Баянзүрх дүүрэг 25 дугаар хороо, “Миний хайпер маркет” дэлгүүрийн дэргэд иргэн Ө-ийн гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.05.19-ний өдрийн 12:29 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 10 дугаар ангийн 8 албан хаагч, Нийслэлийн Багануур дүүрэг 1 дүгээр хороо, Сургалтын задгайн 7 дугаар гудамжийн 13 тоотод хөрсний шар өвс, иргэн Б-ийн гэрийн шалны мод тус тус шатаж байна гэсэн дуудлагыг 2015.05.19-ний өдрийн 17:10 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 64 дүгээр ангийн 6 албан хаагч, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Жамсран уулын энгэрт 0.5 га газрын хөрсний өнжмөл өвс, хог тус тус шатаж байна гэсэн дуудлагыг 2015.05.19-ний өдрийн 17:28 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 34 дүгээр ангийн 7 албан хаагч, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, “Улаанбаатар буян” ХХК-ийн оршуулагын газрын дэргэд 2 га орчим талбай хамарсан хөрсний өнжмөл өвс шатаж байна гэсэн дуудлагыг 2015.05.19-ний өдрийн 21:01 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 35 дугаар ангийн 7 албан хаагч, Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг, Хивсний 5 дугаар гудамжийн 23 тоотод иргэн Б-ийн гэр, эд хогшлын хамт шатаж байна гэсэн дуудлагыг 2015.05.19-ний өдрийн 11:10 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 52 дугаар ангийн 6 албан хаагч тус тус ажиллаж унтраажээ.