Баян-Өлгий аймгийн Бугат сумын 3 дугаар багийн нутаг “Их булан” гэдэг газар А /15 настай, эрэгтэй/, Х /15 настай, эрэгтэй/ нар “Ховд” голын усанд осолдсон билээ.
9 дүгээр ангийн хүүхдүүд усанд осолдсон дуудлагыг 2015.05.17-ны өдрийн 11:55 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрынхан эрлийн ажиллагааг эхлүүлжээ.
Тодруулбал, 11 албан хаагч, 2 автомашин, 2 завь, орон нутгийн 40 иргэн, 3 автомашин, нийт 51 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байгаа хүүхдүүд одоо болтол олдоогүй байна. хамгийн сүүлийн мэдээллээр эрлийн ажиллагааг үргэлжүүлж байгаа бөгөөд орон нутгийн иргэд ч эрлийн ажиллагаанд нэгдсээр байгаа аж.