Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.22
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Сүр дуулиан болгож нүүлгэчихээд одоо болохоор “зүгээр байранд нь эргүүлж оруулна” гээд байна

2015-5-20
0
ЖИРГЭХ

16 дугаар байрны оршин суугчид амьд явах баталгаа нэхлээ

“Алдарт” 16 дугаар байрны оршин суугчдыг энэ бямба гарагт гэрт нь эргэн оруулахаар болжээ. Энэхүү таатай атлаа тааламжгүй мэдээллийг сонсоод тус байрны сууринд хөрсний хүчитгэл, бэхэлгээг хэрхэн хийж байгаа болон тухайн байрны иргэд гэртээ эргэн орох бэлтгэлтэй байгаа эсэхийг сонирхолоо.

 

Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 3 дугаар хорооллын 16 дугаар байрны орчимд ирвэл угсардаг төмөр хашаагаар байрыг хашиж, “орохыг хориглоно цагдаа” гэсэн бичиг бүхий тууз татжээ. Харин хашааны дотор тал байрны өмнө Цагдаагийн явуулын постыг байрлуулж, цагдаа нар байрыг эргэн тойрон хамгаалалтаа авсан хэвээр байв.

 

Хамгаалалт хийж буй цагдаа нараас байрны оршин суугчдыг амралтын өдөр байранд нь оруулах гэж байгаа нь үнэн эсэхийг тодруулбал “Бид тэр талаар мэдэхгүй байна. Харин ойрын өдрүүдэд оршин суугчид нь байраа эргэж тойрох нь ихэссэн” гэв.

Цемент цутгаж ухсан нүхийг нь булчихаад л бидний амыг таглах гээд байна

 

Зэргэлдээх байрны өмнө нарлаж суусан хүмүүсээс дээрх асуултаа тодруулбал  “Харин тийм ээ. Нөгөө олон хүний толгойг залгих шахсан барилгатаа буцаагаад л хүмүүсийг нь оруулах гэж байгаа гэсэн. Уг нь бол тэгэж таархааргүй л баймаар юм. Энэ олон давхар барилгын суурь хэдхэн тонн цементэнд тогтож чадах уу. Ер нь хэдэн жилийн дараа энэ барилга нурж, олон хүний амь нас эрсдвэл хариуцлагыг нь хэн хүлээх юм. Бидэнд ч гэсэн түгшүүртэй санагдаж байна. Ойр орчмоор нь явах, ингээд нарлаад сууж байтал нурвал яанаа гэж айж байна” гэцгээн хүн бүр дор бүртээ дургүйцлээ илэрхийлэн сурвалжлага хийхээр очсон биднийг загнаж, басхүү зэмлэж орхив.

Харин бид барилгын чанар аюулгүй байдалд анхаарал хандуулдаг хүмүүс болон иргэдэд бодит мэдээлэл хүргэхээр явж байгаагаа дахин тайлбарлавал 16 дугаар байрны оршин суугч гэх нэгэн настайвтар эмэгтэй “Энэ байранд амьдрах нь аюултай гээд сүр дуулиан болгож, биднийг нүүлгэчихээд одоо болохоор “зүгээр байранд нь эргүүлж оруулна” гээд байгаа нь үнэхээр сонин санагдаж байна. Уг нь гэр орондоо орох дургүй, зочид буудлаар хоног төрүүлээд явахыг хэн бодох билээ. Гэхдээ бидэнд эрүүл, аюулгүй орчинд амьдрах баталгааг хэн өгөх юм бэ. Над мэтийн настай хүн гэртээ ганц нэгээрээ байж байтал 23-ных шиг зүйл болоод гарцгаа гэвэл яах вэ. Энэ бүгдийг бодолцсоны үндсэн дээр л оршин суугчдыг гэрт нь оруулах хэрэгтэй. Ер нь албаны хүмүүс энэ барилгын суурь нь бага зэрэг л хазайсан. Нөгөөх барилга барихаар хундаам ухсан “Би Жи Би Жи” ХХК-ийн буруугаас болоогүй ч байж магадгүй. Өөрөө хазайсан байх ухааны юм яриад байгаад нь үнэхээр их гомдож байна. Ер нь хэдэн тонн цемент цутгаж ухсан нүхийг нь булчихаад л бидний амыг таглах гээд байх шиг санагдаж байна. Энэ байр орон чинь бидний нэг насаараа хөдөлмөрлөж байж авсан ганц хөрөнгө. Гэтэл одоо ямар ч үнэ цэнэгүй басхүү тайван амьдрах баталгаагүй болчихлоо шүү дээ” хэмээн хоолой зангируулан өгүүллээ.

 

Түүний энэхүү яриаг сонсоод үнэхээр л нэг насаараа хуруу хумсаа хугалан байж авсан байр нь хэн нэгэн хариуцлагагүй эрхэмийн алдаанаас болж үнэгүйдэж байгаад харамсах, өрөвдөх сэтгэл төрж байсныг нуух юун. Харин дээрх оршин суугчаас ахин өөр зүйл тодруулж, зураг авах хүсэлтэй байгаагаа илэрхийлвэл “зураг хөргөө авахуулахгүй ээ. Өөр зүйл ч яримааргүй байна” гээд дургүйцэв.

Буурь хүчитгэлийн ажлыг оршин суугчид хангалтгүй гэж дүгнэв

16 дугаар байрны буурь хөрсний хүчитгэлийн ажил хэрхэн хийгдэж байгааг сонирхохоор байрны зүүн талд очвол саарал төмөр хашаа хатгаж, зүүн үзүүрт нь харуулын байрыг байрлуулжээ. Хашаан дээр Нийслэлийн Баянгол дүүргийн 14-р хороо 16-р байрны буурь хөрсний хүчитгэлийн ажил. Зохиогч Нийслэлийн зураг төслийн хүрээлэн. Захиалагчийн хяналт гүйцэтгэгч НХОГ-ын хяналтын алба. Хөндлөнгийн хяналт гүйцэтгэгч 16-р байрны СӨХ-ны гишүүд гэсэн танилцуулгыг наасан харагдав. Харин харуулын үүрэг гүйцэтгэж байсан хүнээс тус ажлыг гүйцэтгэж байгаа “Бумбод” ХХК-ны удирдлага болон инженерүүдээс мэдээлэл авах хүсэлтэй байна хэмээвэл “Дөнгөж сая Баянгол дүүргийн Засаг дарга ажлыг гүйцэтгэж байгаа компанийн удирдлагатай ирж нөхцөл байдалтай танилцаад явсан. Одоо мэдээлэл өгөх хүн байхгүй маргааш /өнөөдөр/ бүх хэвлэл мэдээллийнхэн мэдээлэл өгнө гэсэн. Тийм болохоор дотогш нэвтрүүлэх боломжгүй” гэсэн хариултьг өгөв.

 

16 дугаар байрны суурин хэсгийг амсуулах төдий л хүчитгэлийг хийжээ

Харин хөрсний хүчитгэлийн ажлын хэрхэн хийж буйг хөндлөнгөөс ажиглавал 16 дугаар байр, "Гарма Гаржид үржин пэрэнлайлин төв"-ийн сууринд тулгаж ухсан нүхний ирмэгийг дахин нурахаас сэргийлж цагаан шуудайнд шороо хийж өржээ. Харин 16 дугаар байрны суурин хэсгээс буурь хөрсний хүчитгэлийг хийхээр төлөвлөсөн бололтой цементлэх ажлаа эхлүүлсэн байлаа. Ингэхдээ төмөр арматураар бэхэлгээ хийж өнөөх цагаан шуудайтай элсээ наад талаас нь цементлэж байгаа харагдав.

 

Бид мэргэжлийн хүмүүс биш болохоор учрыг нь нэг л сайн ойлгосонгүй. Энгийн хүний нүдээр харвал энэ ажил нь ёстой л “Нүглийн нүдийг гурилаар хуурна” гэх ч болж байх шиг санагдлаа. Түүнчлэн буурь хүчитгэлийн ажил энэ бямба гарагаас өмнө дуусч оршин суугчид гэртээ орох боломж бүрдэнэ гэдэгт итгэл нэг л төрсөнгүй. Энэ сарын 6-ны өдөр эхэлсэн гэх уг ажлын явц тийм ч хангалттай биш харагдаж байсан юм. Учир нь 16 дугаар байрны ердөө суурин хэсгийг амсуулах төдий л хүчитгэлийг хийжээ. Харин цааш хэдэн метр урттай хийх зэргийг тодруулах боломж бидэнд олдоогүй юм.

 

Ямартай ч энэхүү ажил нь олон хүний эрүүл мэнд, амь настай холбоотой болохоор чанар аюулгүй байдалд нь анхаарал хандуулж байгаа хүмүүс нэгийг бодож, стандарт норм дүрмийн дагуу хийгдэж байгаа гэдэгт итгэж басхүү залбирах л үлдлээ.

 

Буудлаар хоноглох иргэд зутарч байна

16 дугаар байранд амьдардаг 49 өрхийн 244 иргэнийг Засгийн газрын 2011 оны 340 дугаар тогтоолын дагуу нүүлгэн шилжүүлсэн. Ингэхдээ тус дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй зургаан зочид буудалд нийт 178 иргэнийг байрлуулсан билээ. Харин хатуухан хэлэхэд зочид буудлаар хоног төөрүүлж буй оршин суугчидтай уулзаж, тэднийг хэрхэн амьдарч байгаа, нурах шахсан байрандаа амьдрах сэтгэл зүйн бэлтгэлтэй байгаа эсэхийг сонирхохоор “Эрхэс” зочид буудлыг зорилоо. Буудлын ресепшнээс тухайн буудалд 16 дугаар байрны хэдэн оршин суугч амьдарч байгаа болон тэдэнтэй уулзахаар ирсэн гэдээ хэлэхэд “Манай буудалд 100-гаад хүн байгаа. Харин ихэнх хүмүүс нь өдрийн цагаар хичээл сургуульдаа явчихдаг болохоор өрөөндөө байгаа хүн бараг байхгүй л байхдаа. Гэхдээ өөрөө ороод үз” гэв. Ийнхүү нэлээд олон өрөөний хаалга тогшиж байж нэгэн оршин суугчтай уулзаж, яриа авах хүсэлтэй байгаагаа хэлвэл яриа өгч болноо гэхдээ зургаа авахуулахгүй шүү хэмээн бидний сонирхосон асуултад хариулт өгсөн юм.

 

 

Насан туршдаа айдас тээгээд л амьдрахаас биш

Ч.Амарбаясгалан 16 дугаар байрны оршин суугч

 

-Та энэ буудалд хэн хэнтэйгээ амьдарч байна вэ?

 

-Байр нурах гэж байна гэсэн орой аав, ээж дүүтэйгээ дөрвүүлээ энд ирсэн. Харин аав ээж хоёр маань тухлахгүй даралт нь ихсээд ээж эгчийнх рүү аав найзынх руугаа явсан. Эгчийнх маань олуулаа болохоор тэр. Харин одоо дүү бид хоёр л энд байна.

 

-Буудалд хэр тухлаж байна. Хоол ундаа яаж байгаа вэ?

 

-Мэдээж яаж тухтай байх вэ дээ. Хэцүү л байна. Уг нь байранд маань тийм эмгэнэлтэй зүйл болоогүй байсан бол бид гэртээ халуун бүлээрээ сайхан л байх байсан. Гэтэл одоо нас өндөр болсон аав ээж хоёр маань тусдаа, даралт нь ихсээд хэцүү л байна. Харин хоол ундыг буудлаас өгч байгаа. Өдөрт өглөөний цайтайгаа нийлээд гурван хоолтой. Хэдий бэлэн хүний хийсэн хоолыг идэж байгаа ч хоолшихоор муу л байна даа.

 

-Бямба гарагт та бүхнийг байранд нь оруулна гэсэн таатай мэдээлэл байна. Энэ талаар?

 

-Харин тиймээ. Уг нь бол гэр орондоо очно гэхээр сайхан л санагдаж байна. Гэхдээ хэзээ нурах бол, нөгөө хөрсний хүчитгэл нь найдвартай болов уу гэсэн айдас их л байна даа. Ер нь бидний амьд явах баталгаа, байрыг нурахгүй гэх баталгааг хэн өгөх нь тодорхойгүй байна. Уг нь бол байрыг нурах гэж байна гээд л биднийг нүүлгэсэн. Одоо болохоор хүчитгэл хийсэн зүгээр л гээд байгааг нь нэг сайн ойлгохгүй юм.

 

-Тэгэхээр та байрандаа буцаж орох дургүй байна гэсэн үг үү?

 

-Уг нь бол дургүй л байна. Тэглээ гээд яах вэ дээ. Нэг насаараа ингэж буудлаар явалтай нь биш. Насан туршдаа айдас тээгээд л амьдрахаас биш. Би ч яах вэ аав ээж хоёр маань л айж сандараад даралт нь ихсээд байгаа нь хэцүү байна.

 

24tsag.mn Б.Батчимэг

 

 

 

 

 

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар өргөтгөсөн хуралдаан боллоо
Зөвлөгөө: Хачигт хазуулсан тохиолдолд ХЭРХЭХ вэ?
“Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалтын явц 25 орчим хувьтай үргэлжилж байна
Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (7)

  • Барилгачин (202.126.91.172)
    Энэ бол зүгээр л шоу шүү. Энэ ухсан нүхийг ингэж хүчитгэдэггүй юм. Хүмүүсийг сандралд оруулчихаад нэрээ цэвэрлэх гэсэнээс өөр юуч биш. Харин барилгын ажлыг нь хурдан явуулаад ухсан нүхийг нь хайрган хөрсөөр сайтар нягтруулан чигжсэн бол хамгийн үр дүнтэй болох байсан. Одоо энэ нүх байгаа газарт хэзээ ч барилга барихгүй гэж худлаа ярьцгаана даа. Хэн нэгэн юм мэдэхгүй өвчигнүүр хүн бусдыг турхиран оршин суугчидыг зутраасан нь хамгийн үнэн шүү. Энэ газар одоо хэн гэдэг мөнгөтэй эрх мэдэлтэй эрхэмд очих бол.
    2015 оны 05 сарын 21 | Хариулах
  • ЗОЧИН (202.180.220.72)
    ШҮҮХЭД ХАНД. ХҮН БҮР ЭРҮҮЛ АЮУЛГҮЙ ОРЧИНД АМЬДРАХ ҮНДСЭН ХУУЛИЙН ЗААЛТЫГ БАРИАД ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ШҮҮХЭД ХАНД. АВААЛ ЗАЛНА. АТГ ХАНД.
    2015 оны 05 сарын 20 | Хариулах
  • mongol (83.76.204.43)
    Arai ch dee, shuudaitai shoroo ch geh shig, hichneen olon humuusiin amidral, amijirgaagaar ene gazriin naimaachid, luivarchid toglov oo. Baingiin aidas tugshuurtei amidrah, ene bairandaa orohgui geheer oor amidrah gazar baihgui ene olon humuusiin hohi ni bolj baigaa yum uu. Herevbair nurj hun ersdsen tohioldold hariutslaga g ni hen uureh yum. Gazriin zovshoorol ogson bolon ter muu shunalt hahuulichin baishin barih gej baisan company n humuust ni hamt ene baishing ogood, tednii horongoor orshin suugchdad oor oron suuts avch ogmoor yum. Hahuulichid , luivarchid nurah gej baigaa baishindaa stressdej aij amidraad, nurj daragdavl shudarga shiitgel bolno. Er ni oron suutsand ingej tulgaj baishin barih asuudal haa saigui baigaag zogsooh arga baina uu. Harj hyanah zogsooh uuregtei humuus ni hahuuli avaad tag duugai baina uu. Manai mongolchuudiin mongo l olj baival busdiin ami nas g ul toodoggiin jishee ni ene 16 r bair deer garch baina. Hevleliin baga hural deer orshin suugchdiin olgoh batalg
    2015 оны 05 сарын 20 | Хариулах
  • Зочин (122.201.22.162)
    Hih yma olj ydsan ymnud ydarsan ardara monch dajignah ym ulen tolgit huhdinhe bairig shalga
    2015 оны 05 сарын 20 | Хариулах
  • Зочин (203.194.118.3)
    Барилгын суурийг ингэж хүчитгэдэг юм байх даа.Энэ мэргэжлийн улсуудын толгой эргэж гүйцэжээ.
    2015 оны 05 сарын 20 | Хариулах
  • түвшин (202.131.230.218)
    Буудлын ршевшинээс гэнэ үү энэ юу гэсэн үг вэ? Б.Батчимэг сэтгүүлчээ, ичээч ээ, ийм үг бичээд сууж байдаг, ай яа яа яана даа, хэрвээ мэддэггүй юм бол хүнээс асууж байгаад монголоороо бич л дээ.
    2015 оны 05 сарын 20 | Хариулах
    • balai tuvshin
      Reception gej zuv l bichsen bnshtee.
      2015 оны 05 сарын 20
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
    6 цаг 33 мин
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар өргөтгөсөн хуралдаан боллоо
    6 цаг 39 мин
  • Зөвлөгөө: Хачигт хазуулсан тохиолдолд ХЭРХЭХ вэ?
    6 цаг 42 мин
  • “Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалтын явц 25 орчим хувьтай үргэлжилж байна
    6 цаг 50 мин
  • Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна
    7 цаг 9 мин
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол маргааш болно
    7 цаг 57 мин
  • УИХ-ын гишүүн П.Ганзоригийг Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар сонгохыг дэмжлээ
    8 цаг 31 мин
  • “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан ирэх сарын 1-нд болно
    9 цаг 1 мин
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
    9 цаг 31 мин
  • Дэд бүтцийн салбарт хэрэгжүүлэх түншлэлийн төслийг танилцууллаа
    9 цаг 49 мин
  • Н.Учрал: Засгийн Газар цахим хөгжилд тулгуурласан эдийн засгийг хөгжүүлнэ
    9 цаг 55 мин
  • Ой, хээрийн түймрийн аюулын урьдчилсан зураглалыг гаргажээ
    10 цаг 25 мин
  • Зөвшөөрлийн нэгдсэн сан болох e-business.mn системийн “Худалдаа” хэсэгт ТҮЦ болон мухлаг хоёул багтсан байна
    10 цаг 36 мин
  • “Орлон тоглогч”-ийн Хосоо, “Надад ирээгүй хайр”-ын Алдар буюу Ч.Түвшинтөгс цоо шинэ дүр төрхөөр үзэгчидтэй уулзана
    10 цаг 39 мин
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
    11 цаг 50 мин
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
    12 цаг 6 мин
  • Д.Трамп: Бид Тегерантай тохиролцоонд хүрэх хүртэл Ираны боомтуудын хоригийг цуцлахгүй гэдгээ мэдэгдэж байна
    12 цаг 40 мин
  • Apple Pay-д Голомт банкны Visa брэндийн картыг холбон ашиглах боломжтой боллоо
    12 цаг 46 мин
  • МУУ ТОЙРОГ: Сэтгэл гутрал нь нойрны хямралын хамгийн том шалтгаан болж байна
    12 цаг 58 мин
  • ФОТО: Эрүүл мэнд, нийтийн биеийн тамирыг сурталчилах өдөрлөг болж байна
    13 цаг 10 мин
  • Чансаа: Улсын цолтнууд цөөхөн багтсан шилдэг 24 бөхийн эрэмбэ
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Зуун жил ганцаардсан хүн
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • БАРИМТ: С.Зориг агсаны тухай бидний мэдэх, мэдэхгүй
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • АЛТАН ЦОМ: Аль баг нь аваргалж 1.5 тэрбумын шагналын сангаас хүртэх вэ?
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • Шүүхээс шүүгдэгч Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт хоёр жилийн хорих ялыг тус тус  оноолоо
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • ТАНЫ ХЭРЭГЛЭЭНД ОЙР ₮ КРЕДИТ КАРТ
  • Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт Дэлхийн банк, ОУВС-гийн хаврын уулзалтад оролцож байна
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Зуун жил ганцаардсан хүн
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
  • С.Баярцогт: Ирэх хоёр сонгуульд дараалсан ялалт байгуулахын тулд ажиллана
  • Улаанбуудайн үрийн нөөц 46 мянган тоннд хүрч, хаврын тариалалтын бэлтгэл хангагдаж байна
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
  • Чансаа: Улсын цолтнууд цөөхөн багтсан шилдэг 24 бөхийн эрэмбэ
  • Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Өнөөдөр "Бийр ярьж, өнгө амилсан өдөр" тохиож байна
  • Монгол Улсыг гадаад хэлнээ “Mongolia” бус “Mongol” хэмээн нэрлэж, бичиж хэвшүүлэх нь зүйтэй гэж үзжээ
  • У.Хүрэлсүх: УИХ хулгайч дээрэмчид үүрээ засдаг, өндөглөдөг газар байж болохгүй
  • УИХ: Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцэнэ
24 баримт
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • БАРИМТ: С.Зориг агсаны тухай бидний мэдэх, мэдэхгүй
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК