Улаанбаатар зочид буудлын Их танхимд “Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн олон улсын чуулган” эхэллээ. Чуулганд Их Британи, АНУ, Франц, БНСУ, БНХАУ, Дани гэх мэт орны судлаач шинжээчид, манай төрийн байгууллага, боловсрол, соёл урлагийн салбарын төлөөлөл, судлаачид, бизнесийн салбарынхан, үйлдвэрлэл эрхлэгчид, иргэний нийгмийн төлөөлөл зэрэг 200 гаруй төлөөлөгчид оролцож байна. Уг чуулганаар Соёлын эдийн засгийн өнөөгийн чиг хандлага, Монгол улсын өмнө нээгдэж буй боломж, соёлын үйлдвэрлэлийн оюуны өмчийн асуудал, Ази Европын кино үйлдвэрлэлийн хөгжлийн чиг хандлага зэрэг соёлын салбарын бүх л чухал асуудлуудыг хөндсөн илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлнэ.
Т.Энхэлээ