“Увертюра” хамтлаг хээрийн түймэрт өртсөн Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын иргэдэд зориулсан халуун сэтгэлийн хандивын тоглолт хийсэн.
Тэд Сүхбаатар аймгийн "Жаахан шарга" театрт хоёр удаа тоглолтоо тоглосон байна. Энэхүү хандивын тоглолтыг тус аймгийн Сүхбаатар сумын нутгийн зөвлөлөөс санаачлан зохион байгуулжээ.
Харин "Увертюра" хамтлагийн тоглолтын тасалбар 20 мянган төгрөгөөр борлогдсон бөгөөд тоглолтын бүхий л орлогыг түймэрт өртсөн нутгийн иргэдэд хандивласан байна.
Сэтгэгдэл (1)