Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар Улаанбурхан өвчний сэжигтэй 6727 тохиолдол бүртгэгджээ.
Үүнээс нийслэлийн СХД, БЗД, БГД, ЧД, СБД, ХУД, Багануур, Налайх дүүрэг, Өвөрхангай, Өмнөговь, Дархан-Уул, Дорноговь, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Баянхонгор, Завхан, Дундговь, Говь-Алтай, Баянхонгор, Хэнтий, Баян-Өлгий аймагт 508 хүн лабораторийн шинжилгээгээр тогтоогдсон байна.
Харин 752 хүн эпидемиологийн холбогдол, эмнэлзүйн шинж тэмдгээр тус тус батлагджээ. Улсын хэмжээнд Улаанбурхан өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтад 110 мянга 925 хүүхэд хамрагдсан байна. Энэ нь нийт дархлаажуулалтад хамрагдах ёстой хүүхдийн 30 хувьтай тэнцэж байгаа гэдгийг холбогдох албаны хүмүүс мэдээлж байна.