Тайваны Тайпэй хотод болж буй эмэгтэйчүүдийн өсвөр үе, залуучуудын ДАШТ-д Монголын баг тамирчид амжилттай оролцож байна.
Тухайлбал манай тамирчдаас өсвөрийн 48 кг-ын жинд М.Энхжаргал, 54 кг-д Л.Ангараг, 57 кг-д М.Намуун нар дэлхийн аваргын хүрэл медалийн болзол хангажээ. Тэд маргааш мөнгөн медалийн төлөө тулалдана.