МУ-ын Гавьяат тамирчин, ОУХМастер, цагдаагийн дэд хурандаа Н.Баатарболдын нэрэмжит “МОНГОЛ ЦАГДАА-2015” самбо бөхийн тэмцээн боллоо.
Цагдаагийн ерөнхий газрын даргын Б/207 тоот тушаалын хэрэгжилтийн хүрээнд алба хаагчдын бие бялдар, хурд, хүч, тэсвэрийн чанарыг хөгжүүлэх, ажлын хүрээнд Хамгаалалтын нэгдүгээр газраас “Монгол Цагдаа-2015” самбо бөхийн тэмцээнийг Албаны Спорт Сургалтын хэлтсийн спорт зааланд зохион явууллаа.
Тэмцээнд 21 байгууллагын 100 орчим тамирчид, эрэгтэй 8 жин, эмэгтэй 2 жингийн ангилалаар өрсөлдөж, жин тус бүрт гурван байр шалгаруулж дүнгээ гаргасан юм.