Сүхбаатар аймгийн прокурорын газраас аймгийн төвд үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус байгууллага, төрийн өмчит орон нутгийн аж ахуйн нэгжийн нийт 56 байгууллагад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр яриа таниулга хийхээс одоогоор 29 байгууллагын 300 орчим албан хаагчдыг хамруулаад байна.
Түүнчлэн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажиллагааг сурталчлан таниулах ажлын хүрээнд аймгийн Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газраас албан хаагчдыг оролцуулж өргөн хүрээтэйгээр зохион байгуулсан ба энэ үеэр гарын авлага, материал хэвлүүлэн тарааж, тус аймагт гарч буй гэмт хэргийн гаралт, түүнд дүн шинжилгээ хийсэн судалгааг танилцуулан, харилцан ярилцага хэлбэрээр зохион байгуулжээ.