Хоногийн хугацаанд нийслэлийн Онцгой байдлын газарт объектын гал түймрийн 15, аврах ажиллагааны 1 дуудлага ирж Аврах анги, харъяа дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах ангийн бүрэлдэхүүн шуурхай арга хэмжээ авч ажилласан байна.
Тухайлбал:
Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Бэлхийн 34 дүгээр гудамжинд өнжмөл өвс шатаж байна гэсэн дуудлагыг өгснөөр Гал унтраах, аврах 34 дүгээр ангийн тасгийг очиход айлын хашаанд өнжмөл өвс шатаж байсныг унтраасан.
Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, 37 дугаар сургуулийн ар талд уулын энгэрт өнжмөл өвс шатаж байна гэсэн дуудлагыг өгснөөр Гал унтраах, аврах 34 дүгээр ангийн тасгийг очиход задгай газар 1 га өнжмөл өвс шатаж байсныг унтраасан.
Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 115 дугаар гудамжинд хашаа шатаж байна гэсэн дуудлагыг өгснөөр Гал унтраах, аврах 26 дугаар ангийн тасгийг очиход 5 метр орчим модон хашаа шатаж байсныг унтраасан.
Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Овоотын 8 дугаар гудамжинд айлын хашаанд өнжмөл өвс шатаж байна гэсэн дуудлагыг өгснөөр Гал унтраах, аврах 29 дүгээр ангийн тасгийг очиход хашаанд өнжмөл өвс, модон жорлон, 3х3 хэмжээтэй амбаар, 10 метр орчим модон хашаа шатаж байсныг унтраасан байна.
Д.Ундрах /24tsag.mn/