Нийтийн тээврийн жолооч, кондукторууд цалингаа нэмэгдүүлэхийг шаардан ажил хаялт зарлахаар болжээ.
Ажил хаялтад хуучнаар “Автобус 1”, “Автобус 2”, “Автобус 3” компаниудын нийт ажилчид буюу одоогийн Зорчигч тээврийн нэгтгэлийн ажиллагсад бүгд оролцох аж.
Тэд жолооч, кондукторууд ажил олгогчдоос “Авто тээврийн салбарын хамтын тарифын хэлэлцээр”-ийг биелүүлэхийг шаардаж байгаа юм байна.
Энэхүү хэлэлцээрт одоогийн авч байгаа 450 мянган төгрөгийн үндсэн цалинг 880 мянган төгрөг болгохоор тусгасан бөгөөд хэлэлцээрийг өнгөрсөн 2013 онд баталсан ч өдийг хүртэл биелүүлэхгүй байгаа тул ийнхүү ажил хаяалт зарлахаа мэдэгдлээ.