Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжинтэй амрагийн холбоотой байсан гэх Г.Сарангэрэл УИХ-ын гишүүн О.Баасанхүүд нэг тэрбум төгрөгийн нэхэмжлэл гаргаад байсан. Тэгвэл түүний өмгөөлөгч Г.Батбаяр нь Г.Сарангэрэл нэг тэрбумын нэхэмжлэлээ буцаасан хэмээн мэдээллээ.
Эргэн сануулахад УИХ-ын гишүүн О.Баасанхүү Г.Сарангэрэлийн хэргийг мөрдөн байцаалтын шатанд байхад нь “хар тамхичин, биеэ үнэлэгч” гэж олон нийтэд зарлан, Г.Сарангэрэлийг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байхад очиж уулзан дарамталсан гэж өмгөөлөгч нь мэдээлэл хийж байсан билээ.
Улмаар Г.Сарангэрэл О.Баасанхүүг хариуцагчаар татаж нэг тэрбум төгрөг нэхэмжилж байсан юм. Ямартай ч Г.Сарангэрэл нэг тэрбумын нэхэмжлэлээ буцаахаар болсон байна.
Сэтгэгдэл (3)