Монголын хүний нөөцийн боловсролын төв, "Нэгүл аялал жуулчлал" компаниуд хамтарч энэ сарын 24-нд Улаанчулуутын хогийн цэг дээрээс хог түүж, амьдралаа залгуулдаг хүүхдүүдэд бэлэг тарааж, хотын аялал зохион байгуулахаар болжээ.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар уг сайн дурын ажил нь "АМЬДРАЛ БҮХНИЙ ТӨЛӨӨ" сайн үйлсийн зорилтот аяны хүрээнд явагдаж байгаа аж. Эхний ээлжинд хог түүдэг 100 хүүхдийг баярлуулж, дараа нь тус хогийн цэгт амьдардаг 20-40 насны иргэдийг 45 хоногийн сургалтад үнэ төлбөргүй хамруулж, ажлын байранд зуулчилж өгөх аж.