“Автобус 1”, “Автобус 2”, “Автобус 3” компанийнхан буюу төрийн өмчит нийтийн тээврийн компанийн жолооч, кондукторууд цалингаа нэмэгдүүлэхийг шаардан өнөөдөр/05.25/-ийн 06.00 цагаас эхлэн ажил хаялт зарлаад байна. Хуучнаар “Автобус 1” буюу “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨҮГ-ын 600 гаруй ажилтны 500 нь ажил хаялт зарлахыг дэмжин бусад автобусаа үйлчилгээнд гаргахгүй гэж тэмцсэнээс ажилтнуудын болон цагдаа нарын хооронд багагүй маргаан, үймээн үүсээд байна. Тодруулбал, цалингаа нэмэгдүүлэхийг шаардсан ажилтнууд автобусны дугуйн дор орж хэвтэн эсэргүүцлээ илэрхийлж байгаа юм.
Сэтгэгдэл (1)