Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Даатгалын компанид гологдсон 16 дугаар байрыг банк ”барьцаанд авахгүй” гэжээ

2015-5-27
0
ЖИРГЭХ

16 дугаар байрны үнэ ханш буурь хүчитгэлийн ажилтай хамт шороонд булагджээ

        Айдас дагуулсан 16 дугаар байрны оршин суугчид гэртээ харьжээ. Тэд өнгөрсөн амралтын өдрүүдэд зочид буудлаасаа гарч, гэртээ харьсан байна. Бид өмнө нь 16 дугаар байрны буурь хүчитгэлийн ажил дуусч улмаар оршин суугчдыг  гэрт нь оруулах гэж байгаа талаар мэдээлж байсан билээ.

 

Харин энэ удаад сар гаруйн хугацаанд гэртээ орж чадахгүй байсан иргэд байрандаа ороод хэрхэн амьдарч байгаа болон буурь хүчитгэлийн ажил бүрэн дууссан эсэхийг сонирхохоор Баянгол дүүргийн 14 дугаар хороо 16 дугаар байрыг зорилоо.

 

Эл хуль цагдаагийн хамгаалалтад байсан 16 дугаар байр хэдийнэ хөл хөдөлгөөнд оржээ. Байрны гадна талд машинуудыг эгнүүлэн тавьж, гадна талбайд өндөр настнууд нарлан суужээ.

 

Тэдгээр хүмүүсээс гэртээ ирээд хэрхэн тухлаж байгааг тодруулахад “Зочид буудлаар хоног төөрүүлж байснаа бодвол гэртээ ирээд сайхан л байна. Харин айдас хүйдэс маань л арилахгүй байна” гэцгээж байв. Харин буурь хүчитгэлийн ажил хийж, байр нурах аюулгүй болсон талаар мэргэжлийн хүмүүс мэдээлсэн гэдгийг сануулахад буурь хүчитгэлийн ажилд 100 хувь итгэхгүй байгаагаа ярьцгааж байлаа. Үүнээс гадна байрны үнэ цэнэ унаж, банкны барьцаанд ч авахгүй болсон талаар өгүүлэв.

 

16 дугаар байрыг банк барьцаанд авах боломжгүй гэжээ

Олон хүний аминд хүрэх шахсан 16 дугаар байрны асуудал оршин суугчид гэртээ орсноор олны анхаарлаас гарч, байдал намжиж байх шиг. Харин 16 дугаар байрны оршин суугчдын гомдол хөвөрсөөр байна. Учир нь энэхүү байрны үнэ ханш буурь хүчитгэлийн ажилтай хамт шороонд булагдсан гэхэд нэг их хилсдэхгүй. Тиймээс ч оршин суугчид байраа банканд барьцаалах боломжгүй болжээ. 16 дугаар байрны зарим оршин суугчид байраа зарж, зарим нь банканд барьцаанд тавьж өөр байр худалдан авахаар нэлээд хэдэн банканд хандсан ч барьцаанд авах боломжгүй, авсан ч маш бага үнэлгээгээр авна гэсэн хариу сонссон байна. Энэ нь тус байрны үнэлгээ, үнэ ханш шороонд булагдсан гэдгийг нотлож байх шиг.  

 

Байдал үүгээр намжихгүй бололтой 16 дугаар байрыг даатгалын компаниуд ч даатгах хүсэлгүй байгаагаа илэрхийлжээ. Мэдээж “эрсдэл дагуулсан” энэхүү байрыг даатгах хүсэлгүй байгаа даатгалын компаниудыг буруутгах аргагүй. Тэд ч гэсэн зах зээлийн хуулиараа эрсдэлтэй алхам хийхгүй нь хэн ч ойлгомжтой.  

 

Уг нь Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас 16 дугаар байрны зүүн талд нүх ухсан нь тус барилгад ямар нэгэн хазайлт үүсгээгүй. Харин тус байр нь баруун тийшээ буюу нүх ухсан талын эсрэг чиглэлд 4 см-ийн хазайлттай  байгаа нь анхнаасаа ингэж баригдсан эсвэл ашиглалтын явцад хазайсан уу гэдгийг тогтоох боломжгүй гэсэн дүгнэлт гаргасан. Мөн холбогдох албаныхан буурь хүчитгэлийн ажил амжилттай хийгдсэн, найдвартай хэмээн мэдээлсэн билээ. Гэсэн ч энэ нь оршин суугчид төдийгүй арилжааны банкууд, даатгалын компаниудад ч итгэл төрүүлсэнгүй.

 

Тиймээс ч тус байрны оршин суугчид нэг насаараа хурааж хурамтлуулсан ганц хөрөнгөө ийнхүү үнэгүйдэж байгаад харамсаж басхүү төрөөс эрсдэлийн нөхөн төлбөр нэхэмжлэх хүсэлтэй байгаа гэдгээ ч бидэнд өгүүлсэн.

 

33 хоног эзэнгүй байсан айлуудын байрны төлбөр бүтэн гарчээ

16 дугаар байрны оршин суугчдыг өнгөрсөн сарын 22-ны шөнийн 22 цагаас энэ сарын 24-ний өглөөний 10 цаг хүртэл албадан нүүлгэж, зочид буудлуудад байрлуусан. Гэсэн ч сар гаруйн хугацаанд зочид буудлаар хоног төөрүүлсэн оршин суугчдыг гэртээ ирэхтэй зэрэгцэн байрны төлбөрийн мэдэгдэлийг айл бүрийн хаалган дээр наажээ.

 

Тус мэдэгдэлд ус, цахилгаан, байрны төлбөрийг энэ сарын 25-ны дотор төлж барагдуулахыг сануулж, хэрэв 25-наас хойш хоногийн 0,5 хувийн алданги тооцох ба хугацаа хэтэрвэл ус, цахилгааны хязгаарлалт хийхийг анхааруулсан байна.

 

Энэ нь 33 өдөр гэртээ ирээгүй оршин суугчдад багагүй дарамт болж байна гэдгийг тус байрныхан хэлж байв. 

 

Сар гаруйн хугацаанд сэтгэл санааны болоод эд материалын багагүй хохирол амсч гэртээ байгаагүй 16 дугаар байрныхан байрны төлбөрийг бүрэн төлнө гэдэгт гомдолтой байгаа учир Баянгол дүүргийн хэрэглэгчдэд үйлчлэх 14-р төвд хандаж байрны дулаан, цэвэр, бохир ус, СӨХ-ны хураамжаас бүрэн чөлөөлж өгөх хүсэлт гаргахаар оршин суугчдын гарын үсгийг цуглуулж байгаатай манай сурвалжлах баг таарсан юм. Тэд гарын үсэг бүхий хүсэлтээ холбогдох албаныханд удахгүй уламжилна гэдгээ хэлж байлаа.

 

16 дугаар байрны хана эхнээсээ цуурчээ

Оршин суугчидтай хөөрөлдөх зуур нэгэн иргэн “Манай гэрийн хана эхнээсээ цуурчихсан байна лээ. Энэ нь аюулын дохио биш гэж үү” гэсэн хачирхалтай мэдээлэл өгөв.

 

Үүнийг жаахан тодруулаад үнэхээр байрны хана цуурсан эсэх, хэзээнээс цуурсан гэдгийг лавлахад “Биднийг албадан нүүлгэхээс өмнө манай хана цуураагүй байсан.

 

Харин өчигдөр гэртээ ирээд хартал гал тогооны хана цуурсныг мэдээд багагүй л айдастай хонолоо. Одоо ч айдас маань арилахгүй байна. Үнэхээр итгэхгүй бол ороод үз. "Чих худалч нүд үнэнч гэдэг” хэмээгээд биднийг гэртээ орохыг зөвшөөрөв. Ийнхүү тус байрны нэлээд өндөр давхарт амьдардаг айлд орж, цуурсан гэх ханыг харвал үнэхээр дээр хэлсэнчлэн хана нэлээд урт цуурч, хагарсан байлаа.

 

Гэхдээ энэ нь чухам юунаас болж цуурсаныг таах аргүй ч цуурсан ханыг харсан бидэнд ч гэсэн ороод гарах хооронд айдас төрж, нуруу хүйт даах шиг болж байсныг нуух юун.     

 

“Би Жи Би Жи” ХХК-ны барилга барих зураг төсөлд 16 дугаар байр огт байхгүй байжээ

16 дугаар байрны оршин суугчдын төлөөлөл “Би Жи Би Жи” ХХК-ны барилга барих зураг төсөл, зөвшөөрлийг бүрэн эхээр нь үзэж, сонирхожээ. Гэтэл тус зураг төсөлд 16 дугаар байр болон 20 дугаар байрны зураг огт байхгүй байсан гэдгийг иргэд мэдээлэв. Түүнчлэн иргэд "Дээрх компани нь барилга барих зөвшөөрлөө авахын тулд 16, 20 дугаар байрыг огт байдаггүй мэтээр зурж, зөвшөөрөл авсан нь барилга барих зөвшөөрөл ямар булхиагаар авдагыг илтгэж байна. Манай барилга үнэхээр том сануулга боллоо" хэмээн хүүрнэж байлаа.  

 

Харин бид ингээд 16 дугаар байрны оршин суугчидтай уулзаж, зарим нэгэн зүйлийг дахин тодруулсан юм.  

 

Аман баталгаа өгөөд л оруулчихсан

16-р байрны оршин суугч Ч.Онгоодой

 

-Та гэртээ ирээд сайхан байна уу. Та бүхнийг анх гэртээ ороход чинь ямар нэгэн гэрээ хэлэлцээр хийсэн үү?

 

-Сайхан байнаа. Харин гэрээ хэлэлцээр хийгээгүй ээ. Байрны буурь хөрсний хүчитгэл хийсэн. Одоо айх аюулгүй гээд л аман баталгаа өгөөд л оруулчихсан. Бид ч олон хоног гэртээ ороогүй нэг үгээр хэлвэл цөхрөнгөө барчихсан байсан болохоор шууд л орчихсон доо.  

 

-Та хөрсний хүчитгэлд хэр сэтгэл хангалуун байгаа вэ?

 

-Мэргэжлийн хүмүүс найдвартай гэсэн болохоор итгэж л байна. Гэхдээ хүчитгэлийн ажил нь бүрэн дуусаагүй байгаа. Ажил нь түр зогссон байна лээ. Одоо эко хавтан тавьж, тохижуулах юм гэсэн. Хэрэв хавтан тавихгүй бол асгасан шороо нь борооны усанд урсчих байх гэж бодож байгаа.

 

-Танай байрныхан энэ байрыг банкны барьцаанд авахгүй байна гэж ярих юм. Энэ талаар та мэдсэн үү?

 

-Үнэхээр тэгэж байна лээ. Би өөрөө хөөцөлдөж үзээгүй ч манай найзын хүүхдүүд байраа барьцаалаад банкнаас зээл авах гэсэн чинь өгсөнгүй гэж ярьж байсан. Энэ ч наад захын хэрэг болоод байна шүү дээ. Уг нь эрсдэлийн хохирлын төлбөр гэж байдаг гэсэн. Тэрийгээ авчихвал зүгээр л санагдаж байна.

 

Хохирлыг барагдуулах ёстой гэсэн байр суурьтай байгаа

16-р байрны оршин суугч Б.Маждаа

-Та гэртээ хэзээ нүүж ирэв. Гэртээ ирээд сайхан байна уу?

 

-Хоёр хоногийн өмнө ирсэн. Буудлаар хоноглоод явж байснаа бодвол гэртээ ирээд сайхан л байна. Гэхдээ хөгшиний маань бие нэг их сайжрахгүй л байгаа нь жаахан хэцүү байна даа.

 

-Хөгшинийх нь бие байрны асуудлаас болж өвдсөн уу. Настай хүмүүс нэлээд цочирдсон байх?

 

-Тийм ээ. Байр нурах гэж байна гэх үймээнээр бие нь муудаж, ухаан алдаж, татсан. Тэр үеэс л эмнэлгээр яваад байгаа хэрнээ одоо болтол бие нь нэг их сайжрахгүй л байна даа.  

 

-Үнэхээр иргэд эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө багагүй хохирсон байх. Энэ талаар ямар нэгэн тусламж, дэмжлэг үзүүлнэ гэсэн болов уу?

 

-Үгүй байх аа. Би л лав тийм зүйл сонсоогүй. Гэхдээ 16 дугаар байрны оршин суугчид хохирсон уу гэвэл хохирсон. Тийм болохоор хохирлыг барагдуулах ёстой гэсэн байр суурьтай байгаа.

 

 

24tsag.mn Б.Батчимэг

 

 

  

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар өргөтгөсөн хуралдаан боллоо
Зөвлөгөө: Хачигт хазуулсан тохиолдолд ХЭРХЭХ вэ?
“Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалтын явц 25 орчим хувьтай үргэлжилж байна
Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (8)

  • kkkkkk (188.64.247.13)
    vher vvd bie bienee murguuud l eliirchih yumdaaa hahahah baishin unaad daatgaliinhan dampuuraad l hahahahaha yg vnendeee gazar hudulbul 16 ni vldej hotsorno . svrjigneed bgaa daatgal geech hudlaaa gedesee tejeegchid jinhene dampuurdiim bgaa bizdeee
    2015 оны 05 сарын 27 | Хариулах
  • Зочин (150.129.141.207)
    Er n uhaad uzwel bair bur l hazailttai bgaa doo
    2015 оны 05 сарын 27 | Хариулах
  • mm (202.179.20.121)
    Ter hana us aldaad ungun hesgiin emulis n hagarsan bn shd sur badruulaad bh yuma. bairnii tulbur chin ungursun sariin tulbur gej gardag bizde. Ali boloh sensaatslah gd yadchih yuma.
    2015 оны 05 сарын 27 | Хариулах
  • Зочин (112.72.13.239)
    Bi hazaalt uguugui gedegt itgeltei bn. Boljoshgui ayulaas ta nariig hamgaalsan bh Tegsen 16 bairnii orshin suugchidaa ta nariin zarim chin uursduuu bair uneguitlee ntr gej suriig badruulj hewlel medeelel site uudaar yrisan ymnaas chin bolj ingej bga ym . Ter haniin taaznii zuuralt umnu in bsn u. say suuld garsnu hahahahaha hen batlahiin. Ta nar uursduu bolj bair chin ingej uneguitej bga ym. Tanai bairnii neg uvuu huurhii helsendee. Mergejliin hynaltiin dun garchaad bn yu gj bair uneguithew geed amindaa l bariad bgn. getel heden mulguu ymnuudiin huurluur yrisn ymnaasa bolj iim baidald unuudur orj bgaam shuu dee!! show chin mgl uudee gj
    2015 оны 05 сарын 27 | Хариулах
  • угаасаа ойлгомжтой шүү дээ (103.26.192.146)
    ийм байраа хүлээн зөвшөөрөөд ордог нь л буруу байхгүй юу. суулт хийж өлсгөлөн зарлаж байгаад нураалгаж өөр байр бариулах байсан юм
    2015 оны 05 сарын 27 | Хариулах
  • зочин (119.40.97.94)
    Энэ конторууд дэндэнэ ээ. Бүтэн сар халуун хүйтэн ус, цахилгаан хэрэглээгүй айлуудад төлбөр гараад байх даа яахав дээ. гударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар ёстой шалгамаар юм
    2015 оны 05 сарын 27 | Хариулах
    • Зочин
      Harin tiimee.
      2015 оны 05 сарын 27
  • Зочин (180.149.78.23)
    батүүлийн хүү нөгөө их мөнгөөрөө худалдаад авчихаач.
    2015 оны 05 сарын 27 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
    2 цаг 32 мин
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар өргөтгөсөн хуралдаан боллоо
    2 цаг 37 мин
  • Зөвлөгөө: Хачигт хазуулсан тохиолдолд ХЭРХЭХ вэ?
    2 цаг 40 мин
  • “Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалтын явц 25 орчим хувьтай үргэлжилж байна
    2 цаг 48 мин
  • Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна
    3 цаг 7 мин
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол маргааш болно
    3 цаг 55 мин
  • УИХ-ын гишүүн П.Ганзоригийг Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар сонгохыг дэмжлээ
    4 цаг 29 мин
  • “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан ирэх сарын 1-нд болно
    4 цаг 59 мин
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
    5 цаг 29 мин
  • Дэд бүтцийн салбарт хэрэгжүүлэх түншлэлийн төслийг танилцууллаа
    5 цаг 47 мин
  • Н.Учрал: Засгийн Газар цахим хөгжилд тулгуурласан эдийн засгийг хөгжүүлнэ
    5 цаг 53 мин
  • Ой, хээрийн түймрийн аюулын урьдчилсан зураглалыг гаргажээ
    6 цаг 23 мин
  • Зөвшөөрлийн нэгдсэн сан болох e-business.mn системийн “Худалдаа” хэсэгт ТҮЦ болон мухлаг хоёул багтсан байна
    6 цаг 34 мин
  • “Орлон тоглогч”-ийн Хосоо, “Надад ирээгүй хайр”-ын Алдар буюу Ч.Түвшинтөгс цоо шинэ дүр төрхөөр үзэгчидтэй уулзана
    6 цаг 37 мин
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
    7 цаг 48 мин
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
    8 цаг 4 мин
  • Д.Трамп: Бид Тегерантай тохиролцоонд хүрэх хүртэл Ираны боомтуудын хоригийг цуцлахгүй гэдгээ мэдэгдэж байна
    8 цаг 38 мин
  • Apple Pay-д Голомт банкны Visa брэндийн картыг холбон ашиглах боломжтой боллоо
    8 цаг 44 мин
  • МУУ ТОЙРОГ: Сэтгэл гутрал нь нойрны хямралын хамгийн том шалтгаан болж байна
    8 цаг 56 мин
  • ФОТО: Эрүүл мэнд, нийтийн биеийн тамирыг сурталчилах өдөрлөг болж байна
    9 цаг 8 мин
  • Чансаа: Улсын цолтнууд цөөхөн багтсан шилдэг 24 бөхийн эрэмбэ
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Зуун жил ганцаардсан хүн
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • БАРИМТ: С.Зориг агсаны тухай бидний мэдэх, мэдэхгүй
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • АЛТАН ЦОМ: Аль баг нь аваргалж 1.5 тэрбумын шагналын сангаас хүртэх вэ?
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • Шүүхээс шүүгдэгч Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт хоёр жилийн хорих ялыг тус тус  оноолоо
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
  • ТАНЫ ХЭРЭГЛЭЭНД ОЙР ₮ КРЕДИТ КАРТ
  • Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт Дэлхийн банк, ОУВС-гийн хаврын уулзалтад оролцож байна
  • Ах дүү Райт нарын "боломжгүйг болгосон" гайхамшигт түүх
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Зуун жил ганцаардсан хүн
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
  • С.Баярцогт: Ирэх хоёр сонгуульд дараалсан ялалт байгуулахын тулд ажиллана
  • Улаанбуудайн үрийн нөөц 46 мянган тоннд хүрч, хаврын тариалалтын бэлтгэл хангагдаж байна
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
  • Чансаа: Улсын цолтнууд цөөхөн багтсан шилдэг 24 бөхийн эрэмбэ
  • Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
  • Өнөөдөр "Бийр ярьж, өнгө амилсан өдөр" тохиож байна
  • Монгол Улсыг гадаад хэлнээ “Mongolia” бус “Mongol” хэмээн нэрлэж, бичиж хэвшүүлэх нь зүйтэй гэж үзжээ
  • У.Хүрэлсүх: УИХ хулгайч дээрэмчид үүрээ засдаг, өндөглөдөг газар байж болохгүй
  • УИХ: Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцэнэ
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
24 баримт
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • БАРИМТ: С.Зориг агсаны тухай бидний мэдэх, мэдэхгүй
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК