Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Данийн оюутан хотын төв дэх гэртээ Монголын залуусыг урьж байна

2015-5-27
0
ЖИРГЭХ

        Даниас ирсэн залуу судлаач хотын төвд гэр барьжээ. Тодруулбал, Бөхийн өргөөний зүүн талд орших Улаанбаатар хотын музейн хашаанд. Тэрээр эхнэр аваад өрх тусгаарлаж байгаа юм биш, Монголын залуустай ярилцах гэж гэрээ барьсан байна.

 

Мальте Барнкоб нэртэй энэ залуу Данийн хоёр дахь том хотод орших Аархусын их сургуулийн магистр. Түүний урилгаар гэрт нь зочлоход аль болох монгол ахуйгаар гэрээ тохижуулахыг хичээсэн байв. Гэртээ авдар, шүүгээ, тулга, ширээ тавьж, хоймортоо Чингис хааны хөрөг бүхий хивс өлгөжээ.

 

Мальте Барнкоб ирсэн гийчдээ монгол цайгаар дайлж, хууч хөөрөх зуураа Монголын залуус нийгмийн өөрчлөлт, ирээдүйг хэрхан харж буйг судалж байна. Судалгаанд хэрэглэгдэх материалууд болон судалгаанд оролцогчдын санал бодлыг бичсэн цаас, даавуунуудыг гэрийн ханаар олныг өлгөсөн байлаа. Гэрт зочлогсод Монголын ирээдүй, өнөөгийн нийгэм, нийгмийн өөрчлөлтийн талаар үзэл бодлоо бичиж, зурах, түүнтэй нээлттэй ярилцах нь Мальте Барнкобын судалгааны ажлын нэг хэсэг юм.

 

Өнгөрсөн хоёдугаар сард манай улсад ирсэн Мальте нийгмийн өөрчлөлт, ирээдүйг залуус хэрхэн харж байгаа тухай судалж байгаа бөгөөд Дани, Монголын залуус энэ асуудалд хэрхэн хандаж буйг харьцуулан судалж байгаа юм байна. Тиймээс аль болох олон хүнтэй уулзах зорилгоор хотын төвд, хүмүүсийн анхаарлыг татахын тулд монгол гэр барьсан гэнэ.

 

Тэрээр монгол хэл, соёл сурахын тулд монгол айлд амьдарч байгаа бөгөөд гэрийг нь “Улаанбаатарын гэр бүл” нь гаргаж өгсөн байна. Харин хотын төвд гэр барих зөвшөөрлыг Улаанбаатар хотын музейн захиргаанаас авчээ.

 

Боловсролтой залуус Монголдоо оршин тогтнож чадахгүй байна

 

        Мальте Банркобын судалгааны төв болсон гэрт нь өдөрт дунджаар 20 гаруй залуус ирж үзэл бодлоо хуваалцдаг байна. Тэрээр анх 2012 онд Монголд ирж залуусын үзэл бодлыг судлахад ирээдүйн тухай маш эерэг сэтгэгдэлтэй байжээ. Харин энэ жил байдал эрс өөрчлөгдөж судалгаанд оролцсон хүн бүр өнөөгийн нийгмийн талаар сөрөг сэтгэгдэлтэй болсон байна гэв.

 

Судалгаа хэдий дуусаагүй байгаа ч гэрт зочилсон ззалуусын ихэнхи нь Монголын өнөөгийн нийгэм шударга бус байдал, авлигал, сэтгэлгээ, ёс суртахууны доройтлоор дүүрсэн хэмээн үзсэн байна. Энэ сөрөг үзэгдэлд социализмаас ардчилалд шилжсэн нийгмийн өөрчлөлт ихээхэн хамаатай болохыг ч ярьжээ. Харин тэд ирээдүйг гэрэлтэйгээр харж байгаа гэнэ.

 

Мальте олон улсын хурал чуулганы үеэр гадаадад боловсрол эзэмшсэн монгол залуустай ч уулзжээ. Гэтэл дэлхийд тэргүүлэх сургуулиудад сурсан тэдгээр залуус өөрсдийгөө монголдоо амьдрах боломжгүй хэмээн дүгнэсэн тухай соирхолтой асуудал хөндөв. “Манлайлагч залуус хичнээн өндөр мэдлэг боловсрол эзэмшсэн ч Монголын өнөөгийн нийгмийн тогтолцоо тэдний боловсролыг шударгаар үнэлэхгүй байгаа учраас буцаад л гадаад руугаа явж байгаа” хэмээн Мальте ярив. Учир нь судалгаанд оролцогч залуус Монголын нийгмийн өнөөгийн шударга бус байдал арилахад тодорхой хугацаа хэрэгтэй гэдгийг хүлээн зөвшөөрсөн байна. Үүнд бас л өнөө нийгмийн өөрчлөлтийг холбон үзжээ.

 

Дани судлаач судалгаагаа бүрэн дуусгаагүй учраас тодорхой тоо баримт ярих боломжгүй байв. Ажиглагч, оролцогчийн хувьд ерөнхий ямар үзэл бодолтой байгааг энд ярьсан гэдгээ онцолсон юм.

 

Түүний гэрт зочилж, судалгаанд нь оролцож, хичнээн их хөдөлмөрлөж буйг нь мэдсэнээр судалгааны ажлыг үнэхээр ингэж л хийдэг юм байна хэмээн бодогдож байлаа. Мальте Монгол, Данийн залуусын үзэл бодлыг харьцуулсан судалгаагаа ирэх 12 дугаар сард хэвлүүлэх юм байна.

 

Судлаач сарын өмнө барьсан гэрээ долоо хоногийн дараа хураана. Тиймээс энэ хугацаанд хүссэн үедээ гэрт нь зочилж үзэл бодлоо хуваалцахыг монгол залууст уриалж байна.

Г.Үжин

www.24tsag.mn

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар өргөтгөсөн хуралдаан боллоо
Зөвлөгөө: Хачигт хазуулсан тохиолдолд ХЭРХЭХ вэ?
“Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалтын явц 25 орчим хувьтай үргэлжилж байна
Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
    2 цаг 37 мин
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар өргөтгөсөн хуралдаан боллоо
    2 цаг 42 мин
  • Зөвлөгөө: Хачигт хазуулсан тохиолдолд ХЭРХЭХ вэ?
    2 цаг 45 мин
  • “Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалтын явц 25 орчим хувьтай үргэлжилж байна
    2 цаг 53 мин
  • Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна
    3 цаг 12 мин
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол маргааш болно
    4 цаг 0 мин
  • УИХ-ын гишүүн П.Ганзоригийг Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар сонгохыг дэмжлээ
    4 цаг 34 мин
  • “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан ирэх сарын 1-нд болно
    5 цаг 4 мин
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
    5 цаг 34 мин
  • Дэд бүтцийн салбарт хэрэгжүүлэх түншлэлийн төслийг танилцууллаа
    5 цаг 52 мин
  • Н.Учрал: Засгийн Газар цахим хөгжилд тулгуурласан эдийн засгийг хөгжүүлнэ
    5 цаг 58 мин
  • Ой, хээрийн түймрийн аюулын урьдчилсан зураглалыг гаргажээ
    6 цаг 28 мин
  • Зөвшөөрлийн нэгдсэн сан болох e-business.mn системийн “Худалдаа” хэсэгт ТҮЦ болон мухлаг хоёул багтсан байна
    6 цаг 39 мин
  • “Орлон тоглогч”-ийн Хосоо, “Надад ирээгүй хайр”-ын Алдар буюу Ч.Түвшинтөгс цоо шинэ дүр төрхөөр үзэгчидтэй уулзана
    6 цаг 42 мин
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
    7 цаг 53 мин
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
    8 цаг 9 мин
  • Д.Трамп: Бид Тегерантай тохиролцоонд хүрэх хүртэл Ираны боомтуудын хоригийг цуцлахгүй гэдгээ мэдэгдэж байна
    8 цаг 43 мин
  • Apple Pay-д Голомт банкны Visa брэндийн картыг холбон ашиглах боломжтой боллоо
    8 цаг 49 мин
  • МУУ ТОЙРОГ: Сэтгэл гутрал нь нойрны хямралын хамгийн том шалтгаан болж байна
    9 цаг 1 мин
  • ФОТО: Эрүүл мэнд, нийтийн биеийн тамирыг сурталчилах өдөрлөг болж байна
    9 цаг 13 мин
  • Чансаа: Улсын цолтнууд цөөхөн багтсан шилдэг 24 бөхийн эрэмбэ
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Зуун жил ганцаардсан хүн
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • БАРИМТ: С.Зориг агсаны тухай бидний мэдэх, мэдэхгүй
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • АЛТАН ЦОМ: Аль баг нь аваргалж 1.5 тэрбумын шагналын сангаас хүртэх вэ?
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • Шүүхээс шүүгдэгч Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт хоёр жилийн хорих ялыг тус тус  оноолоо
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
  • ТАНЫ ХЭРЭГЛЭЭНД ОЙР ₮ КРЕДИТ КАРТ
  • Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт Дэлхийн банк, ОУВС-гийн хаврын уулзалтад оролцож байна
  • Ах дүү Райт нарын "боломжгүйг болгосон" гайхамшигт түүх
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Зуун жил ганцаардсан хүн
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
  • С.Баярцогт: Ирэх хоёр сонгуульд дараалсан ялалт байгуулахын тулд ажиллана
  • Улаанбуудайн үрийн нөөц 46 мянган тоннд хүрч, хаврын тариалалтын бэлтгэл хангагдаж байна
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
  • Чансаа: Улсын цолтнууд цөөхөн багтсан шилдэг 24 бөхийн эрэмбэ
  • Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
  • Өнөөдөр "Бийр ярьж, өнгө амилсан өдөр" тохиож байна
  • Монгол Улсыг гадаад хэлнээ “Mongolia” бус “Mongol” хэмээн нэрлэж, бичиж хэвшүүлэх нь зүйтэй гэж үзжээ
  • У.Хүрэлсүх: УИХ хулгайч дээрэмчид үүрээ засдаг, өндөглөдөг газар байж болохгүй
  • УИХ: Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцэнэ
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
24 баримт
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • БАРИМТ: С.Зориг агсаны тухай бидний мэдэх, мэдэхгүй
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК