зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.08.28
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

”Ерөнхий прокурор М.Энх-Амгалан гэдэг хүн худалдагдах нь уу, харж л байя”

2015-5-27
0
ЖИРГЭХ

         Иргэн Д.Чинзоригтой ярилцлаа.


 
-Таныг “Сод Монгол”-ьш Ц.Анандбазарт луйвардуулсан гэж 2012 оны сонгуулийн өмнө гэнэт гарч ирсэн гэдэг. Үнэхээр тийм асуудал болсон хэрэг үү? Зарим хэвлэлд таныг Дорноговь аймагт нэр дэвших сонирхолтой А.Гансүх, П.Ганхуяг нарын заавраар ингэж ярьж байна гэсэн байна лээ.
 
-Ц.Анандбазарт луйвардуулсан талаараа сонгуулиас бүр өмнө, тодруулбал 2003 оноос ярьж, заргалдсаар өнөөг хүрсэн. Зөвхөн 2012 онд яриад эхэлсэн юм биш. Өмнө нь юуны учир хохирогч болоод явж байгаагаа хэвлэлд ярьж байсан. Аль эрт 1995 онд би “Сод Монгол” компанийг байгуулж байлаа. Гэтэл Ц.Анандбазар “Сод Монгол групп гэдэг компани байгуулж 1999 оноос хойш миний компанийн нэрийг ашиглан их хэмжээний мөнгө, хөрөнгийг минь луйвардсан хүн. Ингэхдээ “Улаанбаатар төмөр зам”-аас 20 сая, “Багануур” компаниас 40 сая, “Эрэл” компаниас 50 сая, нийтдээ 110 сая төгрөгийг миний компанийн нэрээр залилж авсан. Бас надаас зээлээр авсан шатахууныхаа үнийг төлөлгүй 272 сая төгрөгөөр хохироосон. Ийм л явдал болсон. Ийм байхад би хэн нэгний шахалт, түлхээсээр явах боломжгүй шүү дээ. Ингэж яриад, бичүүлээд байгаагийн цаад учир нь тодорхой. Хүн хохироосноо булзааруулж, аргалах гэсэн л заль.


 
-Тэгэхээр 2012 оны сонгуулийн өмнө Ц.Анандбазар гэнэт хоригдсон нь таны гомдолтой холбоотой гэсэн үг үү. Одоо болтол чухам юуны учир гэдэг нь тодорхойгүй байдаг шиг санаж байна?

 
-Тухайн үед баривчлагдсан асууддыг нь АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Амарбат 2012 оны наймдугаар сард хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлэл өгөхдөө хэлж байсан шүү дээ. “Ц.Анандбазарыг 2012 оны тавдугаар сард хээл хахуулийн хэргээр баривчилсан. Шалгалтын явцад тэрээр нэр дэвших гэж буй Дорноговь, Говьсүмбэр аймгийн иргэд, аж ахуйн нэгжийн талаарх мэдээллийг хадгалж байсан нь илэрсэн. Ийм учраас Тагнуулын ерөнхий газарт шилжүүлсэн. Харин бидний шалгаж байсан асууддыг Нийслэлийн прокурорын газраас татаж, хэрэгсэхгүй болгосон” гэж сэтгүүлчдэд ярьсан. Үүнд нь миний гомдол бас орж байгаа. Минийхээс гадна олон л асуудал сонсогдсон.


 
-Жаахан тодруулахгүй юу?
 
-Улсын мөрдөн байцаах газраас Ц.Анандбазарт долоон зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэсэн. Гэтэл Нийслэлийн прокурорын газраас хэрэгсэхгүй болгочихсон. Товчхондоо ийм.


 
-Ямар учраас хэрэгсэхгүй болгочихдог хэрэг вэ. Ингэсэн шалтгаанаа прокурорын байгууллага юу гэж тайлбарладаг вэ?
 
-2010 оны аравдугаар сарын 25-нд нийслэлийн прокурор, хууль цаазын итгэмжит төлөөлөгч Ш.Сүхбат надад хариу өгсөн. Ингэхээр би гэдэг хүн 2012 оны сонгуулиас өмнө хуулийн байгууллагад хандсан байгаа биз? Ш.Сүхбат прокурорын хариунд “...УЕПГ-т таны гомдлын дагуу эрүүгийн 346128 дугаартай хэргийг хянаад Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 359.2-т зааснаар шинэ нөхцөл байдал илэрснээс хэрэг үүсгэж гомдолд бичигдсэн асуудлуудыг шалгуулахаар прокурорын даалгавар бичсэн болохыг мэдэгдье гэсэн. Ингээд Ц.Анандбазарыг шалгаж эхлэх гэтэл Улсын ерөнхий прокурорын туслах, УЕПГ- ьщ Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн дарга Б.Бат-Орших 2010 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдөр “Шинээр нөхцөл байдал илэрснээс үүсгэсэн хэргийн ажиллагааг зогсоох тухай” тогтоол гаргачихсан. Ингэхдээ Д.Чинзоригийн гаргасан гомдолд дурдсан асуудлуудыг мөрдөн байцаалтын шатанд шалгаж, шүүх нотлох баримтуудаа үнэлэлт дүгнэлт хийж хэргийг эцэслэн шийдвэрлэсэн, түүнчлэн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 357.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй байх тул 360.2 дахь заалтыг удирдлага болгон үүсгэсэн хэргийн ажиллагааг зогсоосугай” гэчихсэн. Уг нь Ш.Сүхбат прокурор болохоор “Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 359 дүгээр зүйлийг удирдлага болгон хэргийг шалгуулъя” гэсэн. Гэтэл Б.Бат-Орших энэ хуулийн 357 дугаар зүйлээр шалгах үндэслэлгүй байна гэчихэж байгаа юм. Яг л тэмээ гэхээр ямаа гэж байгаа юм шиг. Хуулийг зориуд буруу хэрэглээд тоглочихож байгаа юм л даа.
 


-Энэ хоёр зүйл нь хоорондоо тэс өөр агуулгатай юм уу. Та судалж үзэв үү?
 
-Мэдээж хэрэг хоорондоо уялдаатай. Ш.Сүхбат прокурорын удирддага болгосон 359.2-т “Энэ хуулийн 357 дугаар зүйлд дурдсан үндэслэлийн аль нэг нь байвал прокурор шинэ нөхцөл байдал илэрснээс хэргийн ажиллагааг үүсгэх тухай тогтоол гаргаж, уг байдлыг мөрдөн шалгах, эсхүл энэ талаар хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчид даалгавар өгнө” гэж заасан. Харин Б.Бат-Оршихын үндэслэсэн 360.2-т “...Хэргийг сэргээх үндэслэл тогтоогдоогүй бол прокурор үндэслэл бүхий тогтоол гаргаж, хэргийн ажиллагааг зогсоох ба энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл дээд шатны прокурорт гомдол гаргаж болно” гэж заасан. ( Мөн тэрээр шалгах үндэслэлгүй гэхдээ I ганц 357.1.1-т “...гэрч, шинжээчийн санаатай гаргасан худал мэдүүлэг, дүгнэлт, орчуулагч, хэлмэрчийн санаатай худал орчуулга, түүнчлэн хуурамч эд мөрийн баримт, тэмдэглэл, баримт бичгийг үндэслэж тогтоол, магадлал гаргасан нь тогтоогдсон” бол гэдгийг байримталсан гээдбайгаа юм. Гэтэл Ш.Сүхбат прокурор зөвхөн 357,1,1 биш 357 дугаар зүйлийг бүхэлд нь дурдаад Ц.Анандбазарт холбогдох хэргийг шалгах даалгавар бичсэн байдаг. 357 дугаар зүйл бол олон үндэслэлийг оролцуулсан зүйл л дээ. Тухайлбал 357,1,2-т “... хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгч нь эрх хэмжээгээ хортойгоор урвуулан ашигласан нь хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн тогтоолоор тогтоогдсон” 357,1,3-т “... цагааггдсан буюу хэрэг нь хэрэгсэхгүй болгогдсон этгээд гэм буруутай болохыг нотлох, эсхүл гэм буруугүй этгээдэд эрүүгийн хариуцлага оногдуулахад хүргэсэн, түүнчлэн урьд нь эрүүгийн хариуцлага хүлээлгэснээс хөнгөн буюу хүнд ялтай зүйл, хэсэг, заалт хэрэглэх үндэслэл болох өмнө нь шүүх тогтоол, магадлал гаргах үед мэдэгдээгүй байсан нөхдөл байдал илэрсэн бол хэргийг шалгана” гэсэн байгаа. Ийм маягаар прокурор албан тушаалаа ашиглан, жирийн иргэнийг давхар хохироодог юм байна. Ер нь Б.Бат- Оршихын хувьд Ц.Анандбазарын гар хөл болсоор ирсэн. Энэ хоёр хүний хооронд мөнгө төгрөг өгч авалцдаг, нэг нь нөгөөгийнхөө гэм бурууг хуулийн өмнө булзааруулдаг холбоо байна гэж би хардаж байгаа.
 


Прокурорын байгууллага бол босоо тогтолцоотой. Анхан болон дунд шатанд асуудлыг хуулийн хүрээнд шийдчихье гэсэн чин хүсэлтэй, өргөсөн тангарагтаа үнэнч прокурор олон бий. Гэтэл дээд шатны прокурор харьяаллыг зөрчин хэргийг өөр дээрээ авч “Хэргийг хэрэгсэхгүй болго, ингэж шийд” гэж үүрэг даалгавар өгдөг нэг жишээ бол энэ. Б.Бат-Орших хууль зөрчиж, албан тушаалаа урвуулан ашигласан. Тэр баятугай Ц.Анандбазарыг ингэж шалгах гэлээ гэж Ш.Сүхбат прокурорыг ажлаас нь халсан гэдэг юм билээ.
 


Яривал их түүх бийв Б.Бат-Орших нь Ц.Анандбазарыг гурван ч удаа хэргээс мулталж дөнгөсөн. Энэ талаар хэвлэлд ч бичсэн байсан. Б.Бат-Орших гэдэг хүний цаана улсын ерөнхий прокурор байхгүй гэж хэлэх аргагүй. Тиймгүй бол энэ нөхөр ингэж даварч, хуулийг гууль болгож чадахгүй. Тэгэхээр Ц.Анандбазар гэдэг энэ луйварчинг өөгшүүлж даврааж хууль зөрчсөн хариуцлагыг Бат-Оршихын цаана байгаа эрх мэдэлтэй хамгаалагч нь хамт хүлээх ёстой.


 
-Та яривал урт түүх бий гэлээ, энэ талаараа товч тодруулахгүй юу?
 
-Улсын мөрдөн байцаах газраас 2003 оны тавдугаар сарын 2-нд миний гомддоор болон “НИК” ХК-ийн дэд захирлаар ажиллаж байхдаа удаа дараагийн үйлддээр байгууллагын өмч хөрөнгө ашигласан үйлдлүүдэд Эрүүгийн хуулийн 263.2 болон 148.3-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан. Үүнээс зарим үйлддийг нь 2003 оны арванхоёрдугаар сарын 18-нд прокурор нь хэрэгсэхгүй болгосон. Үүнийгээ 2004 оны нэгдүгээр сарын 12-нд Сүхбаатар дүүргийн шүүхэд болсон шүүх хурал дээр улсын яллагч яллахаас татгалзсан гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэж байсан. Тэр үеийн улсын яллагч нь Сүхбаатар дүүргийн хяналтын прокурор Б.Бат-Орших байлаа. Дараа нь дээр дурдсан 2010 оны асуудал. Тэр үед Б.Бат-Оргаих Улсын ерөнхий прокурорын туслах, УЕПГ-ын Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн дарга байсан. Гурав дахь нь одоогоос хоёр жилийн өмнө 2012 оны тавдугаар сарын 24-нд АТГ-аас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269.2-т заасан гэмтхэргийн бүрэлдэхүүнтэй гэж үзэн, эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөн байцаалт явуулсан. Хэргийг шалгах явцад ЦАнандбазар нь “Автобус-3” ТӨХК, нийслэлийн өмчит Ус сувгийн удирдах газарт зах зээлийн үнээс өндөр үнээр шатахуун нийлүүлэхдээ удирдах албан тушаалтнуудад хахууль өгсөн үйлдэл илэрсэн гэсэн. Ингээд мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байхад 2012 оны зургадугаар сард нийслэлийн прокурор хэргийг татан авч, 2012 оны долдугаар сарын 2-нд хэрэгсэхгүй болгосон. Тэр үед Б.Бат-орших нийслэлийн прокурор болоод байсан. Яг энэ талаар нь АТГ- ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Амарбат сэтгүүлчдэд мэдээлэл өгч байсныг би дээр дурдсан даа. Иймэрхүү л үйл явдал болоод байгаа юм. Ер нь тэгээд ЦАнандбазар албан байгууллагыг, жирийн иргэнийг ч хуурч, дарамталдагхүн. Түүнийг НИК-ийн дэд захирал байхдаа “Чандмань холдинг” компанийн албан бланкийг ашиглаж, НИК ХК-аас шатахуун хүссэн хуурамч албан тоот үйлдэн, дээрх компанийн захирал О.Бяруузанын гарын үсгийг дуурайлган зурж, 91.5 сая төгрөгийн шатахууныг “Содмонгол” компани руу шилжүүлсэн гэдэг. Бас Дорноговийн нефть ханган нийлүүлэх баазын нэрийг барьж, 2001 онд нэг сая 67 мянган төгрөгийн өртөг бүхий ажлын хувцсыг НИК ХК-ийн нэгэн ажилтанд үүрэг өгч, шатахуун түгээх станцдаа авч ашигласан нь тухайн үед нотлогдож байсан гэдэг. “Сод Монгол групп” 2001-2002 онд татварт ногдох орлогоо нууж, 152 сая төгрөгийн орлогын албан татвараас зайлсхийсэн. Ц-Анандбазар 1999 оны арваннэгдүгээр сарын 23-нд “УБТЗ”-ын Хэрэг эрхлэх газраас “Сод Монгол групп”-ийн авах ёстой 20 сая төгрөгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх замаар бусдад тулган шаардаж, шахалт үзүүлэн авч ашиглаж байсан гээд л хөвөрч өгнө. Үүнээс гадна Ц.Анандбазар “Содмонгол групп”-ийн төлөх ёстой өрийг үгүй хийх, өрөө төлөхгүйн тулд дээрх өртэй тэнцэхүйц хэмжээний ашиг олох зорилгоор иргэн Р.Батбаярыг хүч хэрэглэн заналхийлж, айлган сүрдүүлсэн. Тэрээр 2002 онд иргэн А.Лхагвасүрэнг хувийн шинжтэй маргааны улмаас зодож, хүндэвтэр гэмтэл учруулсан. Түүний үйлдсэн гэмт хэрэг хангалттай баримт, гэрчийн мэдүүлгээр нотлогдож Улсын мөрдөн байцаах газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263.2, 166.2-т зааснаар ял төлөвлөж, яллах дүгнэлт үйлдүүлэхээр Нийслэлийн прокурорын газарт 2003 оны аравдугаар сарын 5-нд шилжүүлсэн ч хэрэгсэхгүй болсон байдаг. Түүнчлэн Чингэлтэй дүүргийн X хороонд иргэн Н.Даваадоржийн дугуй засвар ажиллуулж байсан 12 ам метр газрыг Чингэлтэй дүүргийн Газрын албаныхнаар шийдүүлэн булааж авлаа гэж өнгөрсөн жил хэл ам гараад л байсан. Хэвлэлээр хангалттай гарсан баримтуудыг л би дурдаж байна нгүү дээ.


 
-Та одоо яая гэж бодож байна вэ?
 

-Ц.Анандбазарыг шалгуулна. Гомдлоо гаргана. Миний найдаж байгаа нэг зүйл бий. Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгаланд хандана. Б.Бат-Орших мэтийн ийм бусармаг үйлдэлд хяналт тавьж, хууль ёсыг шударгаар хэрэгжүүлэх боломж нөхцөл бүрдүүлэх байх гэж найдаж байна. Өмнө нь Улсын ерөнхий прокурор байсан М.Алтанхуяг, Д.Дорлигжав нарын үед энэ хүн Ц.Анандбазарыг үнэхээрийн эрээ цээргүй өмгөөлөн хамгаалж байсан. Тийм болохоор өнөөг хүртэл ингэж дээрэлхсэн Ц.Анандбазар, Б.Бат-Орших нарыг М.Энх- Амгалан прокурор л зогсоож чадна гэж найдаж байна. Өнгө мөнгөний өмнө хуулийг хэрхэн гууль болгож байгааг, албан тушаалтнууд хэрхэн худалдагдаж байгааг нүдээрээ харлаа. Одоо Л.Энх-Амгалан гэдэг хүн худалдагдахгүй гэдэгт найдаж байна, харж байна.
 


-Нэмэр байх юм болов уу. Гурав чадсан, дөрөв дэх удаагаа дахиад л хэрэгсэхгүй болгох юм биш үү?
 
-Б.Бат-Орших прокурорын үйлдлийг Улсын ерөнхий прокурортой холбож ойлгож байгаа. Өмнө нь Улсын ерөнхий прокурор байсан хүмүүс түүнд хяналт тавьдаггүй байх холбоо сүлбээ байсныг үгүйсгэхгүй. Янз бүрийн л юм сонсогддог. Харин М.Энх-Амгалан прокурорт найдаж байгаагаа дахин хэлье. Ц.Анандбазарыг хамгаалж өмгөөлдөг эрх мэдэлтэй улс нь өнөөдөр алга болсон байх гэж бодож байна. Тиймээс бушуу түргэн УИХ-ын гишүүн болж хамгаалалтад орохоор шийдээд байгаа юм билээ. Өнөөдөр тэр Дорноговь аймагт сурталчилгаагаа бараг л шууд хийгээд эхэлчихсэн байна. Гэхдээ түүнд Дорноговийнхон итгэл үзүүлэх эсэх нь тодорхойгүй шүү дээ. Юутай ч УИХ-д сонгогдох нь Ц.Анандбазарын туйлын зорилго болчихсон байгааг би харж байна. Энэ хүн 2012 оны сонгуулийн үеэр Ардын намаас Дорноговь аймагт нэр дэвшихийн тулд авдар авдар алт амлаж явсан. Нефть нэрэх үйлдвэр байгуулна гэх амлалтад нь дорноговьчууд итгээгүй учраас мань эр аргаа өөрчилж, бүх сумаар гурил тараасан. Одоо ч янз бүрээр аргалах гэж оролдож эхэлсэн сураг байна. Уг нь Сонгуулийн тухай хуулиар бусдад хандив, бэлэг өгөх, элдэв хүлээн авалт, аялал зохион байгуулахыг хориглодог. Гэхдээ энэ нь Ц.Анандбазарт хамаагүй бололтой юм билээ. Учир нь энэ хүн УИХ-д сонгогдохгүй л бол юу хүлээж байгаагаа мэдэж байгаа учраас улайрч сонгуулийн ажлаа аль эрт эхэлчихсэн, МАН- аас өөрийгөө л нэр дэвшинэ гээд л намын нэр бариад давхиад байна шүү дээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Дараах байршилд цахилгаан хязгаарлаж, засвар хийнэ
Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан
Ашиглалтад орсон цэцэрлэг, ЕБС-ийн тавилга, тоног төхөөрөмжийн санхүүжилтийг шийдвэрлэлээ
Говийн бүсийг тогтвортой хөгжүүлэх гурван талт хамтын ажиллагаа эхэллээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (153.156.40.53)
    Энх-Амгалан прокурорт найдаж байна, хэр зэрэг шударга хүн болохыг нь харна г.м.-ээр ярих нь хуулийн байгууллагад шууд нөлөөлөх, дарамтлах гэсэн оролдлого шүү!!! АНУ мэтийн улсад бол ийм ярилцагыг нийтэлдэггүй, хориглодог, ярьсан хүнд ах авдаг. Манайх сурвалжлагчтайгаа нийлж байгаад л дайраад байдаг! Ингэхээр шинэ томилогдсон прокурор нь шударга хүн болж харагдах гээд дарамтлагчид таалагдсан шийдвэр гаргах тохиолдол цөөнгүй байдаг шүү!!!
    2015 оны 05 сарын 27 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ӨНӨӨДӨР: УИХ-ын гурван гишүүн хэвлэлийн бага хурал хийнэ
    17 мин
  • Дараах байршилд цахилгаан хязгаарлаж, засвар хийнэ
    23 мин
  • Явган зам шинэчилж дууссан байршлуудыг есдүгээр сарын 20-ны өдөр улсын комисст хүлээлгэн өгнө
    28 мин
  • Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан
    34 мин
  • Ашиглалтад орсон цэцэрлэг, ЕБС-ийн тавилга, тоног төхөөрөмжийн санхүүжилтийг шийдвэрлэлээ
    15 цаг 42 мин
  • Говийн бүсийг тогтвортой хөгжүүлэх гурван талт хамтын ажиллагаа эхэллээ
    16 цаг 0 мин
  • Өвөл, хаврын бэлчээрийн даац нутгийн 65 хувьд хэтэрсэн гэх дүн гарчээ
    16 цаг 36 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    16 цаг 36 мин
  • "Аялал жуулчлалын хөгжлийн төв" ТӨААТҮГ-ыг татан буулгалаа
    17 цаг 0 мин
  • П.Сайнзориг: Тендерийн будлианаас болж хүүхдүүд хохирч байна
    17 цаг 45 мин
  • С.Бямбацогт: Овоолгын хулгайг ул мөргүй таслан зогсооход Засгийн газар онцгой анхааран ажиллаж, үр дүн гаргана
    17 цаг 54 мин
  • Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын хөдөлгөөнийг аравдугаар сарын 30-нд бүрэн нээнэ
    18 цаг 5 мин
  • Киргизийн аж ахуйн нэгжүүд Монгол Улсаас мах импортлох хүсэлтээ илэрхийлжээ
    18 цаг 30 мин
  • Төгрөг нуурын бүлэг ордыг төрд буцаан авлаа
    19 цаг 48 мин
  • Нийслэлийн цэцэрлэгт хамруулах хоёрдугаар шатны цахим бүртгэл маргааш эхэлнэ
    19 цаг 52 мин
  • “Татар” хамтлагийн бодит түүхээс сэдэвлэсэн “TATAR” уран сайхны кино есдүгээр сарын 19-нөөс үзэгчдийн хүртээл болно
    20 цаг 3 мин
  • “KPop Demon Hunters” кино Netflix-ийн бүх цаг үеийн хамгийн их үзэлттэй кино боллоо
    20 цаг 22 мин
  • Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын баруун талын туслах замыг хааж, дулааны шугам шинэчилнэ
    20 цаг 26 мин
  • Жудо бөхийн өсвөр үеийн ДАШТ эхэллээ
    20 цаг 55 мин
  • Монгол Улсад 16 хүртэлх насны сагсан бөмбөгийн ААШТ болно
    21 цаг 1 мин
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • "The Mongolz" багийн тухай таны мэдэх ёстой баримтууд
  • Төрсөн өдөр нь тохиож буй Ш.Энхийн-Одын тухай сонирхолтой баримтууд
  • Victoria Danny: Би ирээдүйд илүү олон гоо бүсгүйн тэмцээнд оролцож, алдартай болохыг хүсдэг
  • Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
  • Монгол бахархал: “MONGOLZ”-ын 12 жил
  • “Мандал турс” аяллын компани Жининь-Датон-Хөх хотын аялалд явсан аялагчдаа замын дундаас хаяжээ
  • Т.Нямжаргалтай өнөөдөр UFC-ийн дэвжээнд тулах “буруу эргэлт” хочит Терранс Саетерн гэж хэн бэ?
  • Х.Нямбаатар: Бүгдэд хошуу дэвсээд, чимээгүй өнгөрөөгөөд байх юм бол би энд Хотын дарга хийгээд ч хэрэггүй
  • Роботууд "найз охид"-ыг орлох цаг ОЙРТСООР...
  • “The Mongolz”-ынхон мөнхийн өрсөлдөгч “Vitality”-гийн эсрэг 11 дэх удаагаа тулна
  • Улаанбаатар төмөр зам өөрийн ашиглалтын 2.3 га газарт далд зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулна
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль эхэллээ
  • Шүүхээс Доналд Трампын 500 сая ам.долларын төлбөртэй залилангийн хэргийг хэрэгсэхгүй болгожээ
  • Хүнсний баталгаат байдлын мэдээлэл, хариу арга хэмжээний нэгдсэн мэдээллийн системийг бэхжүүлэх тоног төхөөрөмжийг гардууллаа
  • Үр тарианы ургац хураалт ангилан хадалтаар эхэллээ
  • Хүний эрхийг хангах үндэсний II хөтөлбөрийг боловсруулахад олон нийтийн оролцоог нэмэгдүүлнэ
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • Х.Нямбаатар: Бүгдэд хошуу дэвсээд, чимээгүй өнгөрөөгөөд байх юм бол би энд Хотын дарга хийгээд ч хэрэггүй
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • "The Mongolz" багийн тухай таны мэдэх ёстой баримтууд
  • Victoria Danny: Би ирээдүйд илүү олон гоо бүсгүйн тэмцээнд оролцож, алдартай болохыг хүсдэг
  • Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
  • Т.Нямжаргалтай өнөөдөр UFC-ийн дэвжээнд тулах “буруу эргэлт” хочит Терранс Саетерн гэж хэн бэ?
  • “The Mongolz”-ынхон мөнхийн өрсөлдөгч “Vitality”-гийн эсрэг 11 дэх удаагаа тулна
  • Төрсөн өдөр нь тохиож буй Ш.Энхийн-Одын тухай сонирхолтой баримтууд
  • Нүглийн нүдийг гурилаар хуурсаар удав!
  • Роботууд "найз охид"-ыг орлох цаг ОЙРТСООР...
  • Г.Отгонтамир: Есдүгээр сарын 1-ны өдөр дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
  • Монгол бахархал: “MONGOLZ”-ын 12 жил
  • Дэлхийн 25 орны бизнес эрхлэгч эмэгтэйчүүд Улаанбаатар хотноо чуулж байна
  • Тендер: Шахмал түлш савлах 25кг-ын ШУУДАЙ худалдаж авахад 9.4 тэрбум төгрөгийг зарцуулна
  • Музейн дижитал контентыг хөгжүүлэх 6 сая ам.долларын төсөл хэрэгжиж эхэллээ
  • POETRY: Дэргэдээ чамайг суулгаад уйлуулж үзмээр санагдах юм…
  • Нийслэл хотын бүтээн байгуулалтыг сурталчилсан шилдэг бүтээлийн уралдаан зарлалаа
  • Энхтайваны гүүрийг шинэчлэн засварлах зураг төслийн ажил 60 хувьтай байна
24 баримт
  • Төрсөн өдөр нь тохиож буй Ш.Энхийн-Одын тухай сонирхолтой баримтууд
  • "The Mongolz" багийн тухай таны мэдэх ёстой баримтууд
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК