Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Сарын 500 мянган төгрөгийн түрээстэй ТҮЦ-ийн орлого нь зөвхөн тамхи

2015-5-28
0
ЖИРГЭХ

Тамхины тухай хууль иргэд нь хууль бусаар зарж, төр нь торгодог тогтолцоотой хэрэгжиж байна  

Жил бүрийн тавдугаар сарын 31-ний өдрийг тамхигүй өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай.

 

Тэгвэл энэ жил Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас эл өдрийг "Тамхины хууль бус худалдаалалттай тэмцье" уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхээр болжээ. Үүнтэй холбогдуулан нийслэлийн хэмжээнд хууль бус тамхины худалдаа эрхэлж буй байдалд Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар хамтран төлөвлөгөөт бус шалгалт хийлээ.

 

Шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулах, хэвлэл мэдээллийн хэрэгслээр сэрэмжлүүлэх, урьдчилан сэргийлэх зорилгоор шалгалтыг хийсэн юм. Шалгалтыг нийслэлийн зургаан дүүрэгт зохион байгуулсан бөгөөд томилогдсон улсын байцаагч, цагдаагийн албан хаагчид явууллаа.

 

Манай сурвалжлах баг Чингэлтэй, Сүхбаатар, Баянгол дүүргүүдэд ажилласан. Эхлээд бид Чингэлтэй дүүргийн хоёрдугаар хороо Бөмбөгөр худалдааны төвийн орчимд хяналт шалгалт явуулсан шалгалтын багтай хамт сурвалжлага бэлтгэв.   

 

Тамхины хяналтын тухай хуулийг иргэд дарамт хэмээн харж байна

        Бөмбөгөр худалдааны төвийн баруун талын автобусны буудлын ойролцоо явган замыг таглан байршсан ТҮЦ-т шалгалт хийхэд тамхины хяналтын тухай хууль зөрчин тамхи худалдаалж байлаа. Тус ТҮЦ-ийн худалдагч нэлээд олон нэр төрөл бүхий тамхийг цаасан хайрцганд хийж, лангуун дор байрлуулж худалдаалж байсан нь гэнэтийн шалгалтаар илэрсэн юм.

 

Бөмбөгөр худалдааны төвийн ойролцоо ерөнхий боловсролын 24-р сургууль байрладаг учир хуулийнхаа хүрээнд энэ орчимд тамхи бөөнөөр болон жижиглэнгээр худалдаалахыг хориглодог байна.

 

Тамхины тухай хуулийг зөрчсөн тухайн иргэнд ямар хариуцлага тооцох талаар НМХГ-ын ахлах байцаагч Б.Бадамсүрэнгээс тодруулахад “Хууль зөрчин тамхи худалдаалсан иргэнийг 50 мянга хүртэлх төгрөгөөр торгож, хууль бусаар худалдаалж байсан тамхийг хураан авах хуулийн заалт байдаг” хэмээв.

 

Харин тамхи борлуулж байсан худалдагч “Бид амьдрахын тулд л тамхи зарж байна. Ер нь манайх шиг ТҮЦ-д тамхи байхгүй гэвэл иргэд уурлаж, дарамталдаг. Би нэг удаа тамхи байхгүй гэж хэлснийхээ төлөө цонхоо хагалуулж байсан удаатай” хэмээн учирлав.

Гэсэн хуулийг хэрэгжүүлэх ёстой учраас түүний тамхийг хураан торгуулийн арга хэмжээ авсан. 

 

Харин тэднийг тамхиа хаанаас бөөндөж авдаг талаар тодруулахад “Бид Бөмбөгөр дотор байрладаг лангуунаас л худалдаж авдаг. Ер нь бол тамхийг хаа сайгүй л зарж байгаа ш дээ. Тамхины хууль бидэнд дарамт л болж байна даа” гэсэн хариулт өгөв. Тиймээс иргэдийн мэдээллийн дагуу тамхи бөөндөж зардаг гэх лангуун дээр очвол тухайн лангуу хаалттай байсан учир шалгалтыг цааш үргэлжлүүллээ.

 

Хууль зөрчсөн иргэдийн хэргийг шүүхээр шийдвэрлэдэг

Тамхины хяналтын тухай хууль зөрчин зөвшөөрөгдөөгүй газар тамхи татсан, борлуулсан иргэдийг цагдаагийн албан хаагчид үйлдэл дээр нь барьвал иргэнийг 50 хүртэлх мянган төгрөгөөр, аж ахуй нэгж байгууллагуудыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нугалсан мөнгөн дүнгээр торгох эрхтэй аж. Гэсэн ч иргэд нэг удаа торгуулчихаад дахин хууль зөрчих үйлдэл их гаргадаг талаар цагдаагийн байгууллагын албан хаагч нар ярьж байлаа. Түүнчлэн удаа дараа тамхины хяналтын тухай хууль зөрчсөн иргэдийг шүүхэд өгч, хэргийг шүүхээр шийдвэрлэдэг гэдгийг ч дурдаж байсан.

 

Иргэд тамхиа хөлдөөгч, печь гэх мэт зүйлд нуужээ

Сүхбаатар дүүргийн хяналт шалгалтыг 1-20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 10 ТҮЦ, дөрвөн супермаркет, долоон хүнсний дэлгүүрт шалгалт явуулсан.

 

Уг шалгалтыг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын ахлах байцаагч Н.Одончимэг, дүүргийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагч Ж.Дашдэлэг, Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хэв журмын ахлах байцаагч, ахмад Г.Ганбаяр, дэслэгч Х.Наранбаатар нарын хүмүүс явуулсан.

Шалгалтад хамрагдсан бүх ТҮЦ, нэг супермаркет, хоёр хүнсний дэлгүүр тамхи зарж байсан нь илэрсэн. Дээрх үйлчилгээний газрууд тамхиа үүргэвч, печь, хөлдөөгчинд нуусан байлаа. Гэсэн ч шалгалтаар энэ байдал нь илэрсэн.

 

Харин хууль бусаар тамхи зарж байсан иргэд мөн л амьдрахын тулд хууль зөрчиж байна гэцгээж байсан. Түүнчлэн тамхи ширхэгээр зарж байсан ТҮЦ-ний худалдагч “Бидэн шиг 50 гаран насны хүмүүс ажил олдохгүй байна. Тэгээд л аргаа барахдаа сарын 500 мянган төгрөгийн түрээстэй ТҮЦ түрээслэж байхав дээ. Энд чинь ганц зарагддаг зүйл нь тамхи л байдаг” хэмээн учирлаж байв. Тамхи зарж байсан дээрх газруудаас 150 орчим хайрцаг тамхи хурааж торгуулийн арга хэмжээ авсан.

 

Үнэндээ амьдрахын тулд арга барахдаа л хэмээн хоолой зангируулан олсон хэдэн төгрөгөө торгуулийн мөнгөнд өгөхөөр тоолж зогсох тэдний энэ байдлыг хараад  басхүү өрөвдөх сэтгэл төрж байсныг нуух юун. Манай улсад хуулийг үнэндээ тэр бүр хэрэгжүүлээд дагаж мөрдөөд байдаггүй нь нууц биш. Тиймээс ч энэ байдал өнөөдрийг хүртэл үргэлжилсээр байгаа гэдгийг ч хэлэх хүн байсныг энд онцлох нь зүйтэй болов уу.     

 

Тамхиа нууж зарахгүй бол гэртээ хүлээх хэдэн халтар жаалууддаа хоолны махгүй очих болдог

Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн ахлах байцаагч Ч.Түмэнхүү, Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Захиргааны зөрчил хариуцсан ахлах байцаагч, ахмад Б.Алтантулга нар хамтран зохион байгууллаа. Тэд 16 дэлгүүр, хүнсний мухлаг таван иргэний үйл ажиллагаанд шалгалт хийсэн. Хяналт шалгалтаар зөвшөөрөлгүй цэгт тамхи худалдаалсан таван иргэний 200 орчим ширхэг тамхийг хураан авч улсын байцаагчийн актанд бүртгэсэн юм.

 

Тамхины хууль бус худалдаа тус дүүрэгт ч мөн далд хэлбэрт явагдсаар байгаа нь шалгалтаар илэрсэн. Тухайлбал шалгалтаар эсгий гуталд болон тусгай хайрцганд нууж зарж борлуулсан зөрчлийг илрүүлсэн нь энэ бизнес далд хэлбэртэй явдгийг нотлов. 

 

Үнэндээ дээрх худалдаачдад үүнээс өөр сонголт байдаггүй гэдгийг ч өгүүлж байсан. Энэ мэтээр нууж зарахгүй бол нойр хоолоо хасаж байж олсон хэдэн төгрөгөө торгуулийн мөнгөнд өгчихөөд гэртээ хүлээх хэдэн халтар жаалууддаа хоолны махгүй очих болдог хэмээн ярьцгаасан. Ер нь тамхины борлуулалт маш сайн байдаг, эрхэлж байгаа бизнесийнх нь гол орлого учир худалдаачид ийнхүү зарж борлуулдаг аж.

 

Ямартай ч хэрэглэгч, үйлчлүүлэгч байгаа энэ үед тамхины тухай хууль иргэд нь хууль бусаар зарж, төр нь торгодог тогтолцоотой л цааш үргэлжлэх бололтой. 

 

24 tsag.mn Б.Батчимэг

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар өргөтгөсөн хуралдаан боллоо
Зөвлөгөө: Хачигт хазуулсан тохиолдолд ХЭРХЭХ вэ?
“Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалтын явц 25 орчим хувьтай үргэлжилж байна
Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (7)

  • Зочин (202.179.20.123)
    Ene huuli uneeheer balai huuli bolson bi oroo tvts ajiluuldag bolhoor bodittoi yum helii.Tsagdaa nar odor bolgon ired torgoodog torguuliin huudas ogohgui bas tamhi undaa bvh yumiig unegui abdag odoo bvr dabraad benzin hool nii mongo gej abdag bolson.
    2015 оны 05 сарын 29 | Хариулах
  • balai huuli (103.26.193.239)
    amidrald hezee ch heregjihgui huuli zohiodgoo bolimoor yum
    2015 оны 05 сарын 29 | Хариулах
  • Монгол (202.179.20.92)
    Тамхи сөнөтүгэй. Хууль мандтугай. Зөв хууль шүү дээ.
    2015 оны 05 сарын 28 | Хариулах
  • irgen (150.129.140.242)
    500 м гэдэг амьдралд нийцэхгүй
    2015 оны 05 сарын 28 | Хариулах
  • Иргэн (202.5.194.26)
    Энэ хууль бол цагдаа төрийн албан хаагчдыг нэмэлт багахан орлого олох нэг л эх үүсвэр.Тамхинаас том асуудалууд маш их байна.Тамхи хүний эрүүл мэндэд удаан үйлчилнэ.Харин хөдөлмөрчин хүн шууд эрсдэх боломжтой эрсдэлтэй ажлын байрууд маш их байхад нэг удаа ч гэсэн төрийн албан хаагчид цагдаа орж ирээд ийм байж болохгүй гээд шаардлага тавьдаг ажлыг зогсоодог нэг ч тохиолдол би олж харсангүй
    2015 оны 05 сарын 28 | Хариулах
  • as (202.131.231.220)
    Mongold yamar huuli zohioj chadah bish, teneg avgai garch ireed shal amidralgui huuli zohiochood suuj l bga, er n minii tamhi tatah ter mald yamar hamaa bainaa?! mongiig n ternees avch bga bish! gai bolnuu gehees heregtei yum hiij bgaag n medehgui l yum bna
    2015 оны 05 сарын 28 | Хариулах
  • Зочин (112.72.13.144)
    МАШ САЙН.
    2015 оны 05 сарын 28 | Хариулах
  • Зочин (150.129.142.162)
    БОЛЬЁ ОО
    2015 оны 05 сарын 28 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
    1 цаг 16 мин
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар өргөтгөсөн хуралдаан боллоо
    1 цаг 22 мин
  • Зөвлөгөө: Хачигт хазуулсан тохиолдолд ХЭРХЭХ вэ?
    1 цаг 25 мин
  • “Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалтын явц 25 орчим хувьтай үргэлжилж байна
    1 цаг 33 мин
  • Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна
    1 цаг 52 мин
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол маргааш болно
    2 цаг 40 мин
  • УИХ-ын гишүүн П.Ганзоригийг Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар сонгохыг дэмжлээ
    3 цаг 13 мин
  • “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан ирэх сарын 1-нд болно
    3 цаг 44 мин
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
    4 цаг 14 мин
  • Дэд бүтцийн салбарт хэрэгжүүлэх түншлэлийн төслийг танилцууллаа
    4 цаг 32 мин
  • Н.Учрал: Засгийн Газар цахим хөгжилд тулгуурласан эдийн засгийг хөгжүүлнэ
    4 цаг 38 мин
  • Ой, хээрийн түймрийн аюулын урьдчилсан зураглалыг гаргажээ
    5 цаг 8 мин
  • Зөвшөөрлийн нэгдсэн сан болох e-business.mn системийн “Худалдаа” хэсэгт ТҮЦ болон мухлаг хоёул багтсан байна
    5 цаг 19 мин
  • “Орлон тоглогч”-ийн Хосоо, “Надад ирээгүй хайр”-ын Алдар буюу Ч.Түвшинтөгс цоо шинэ дүр төрхөөр үзэгчидтэй уулзана
    5 цаг 22 мин
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
    6 цаг 33 мин
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
    6 цаг 49 мин
  • Д.Трамп: Бид Тегерантай тохиролцоонд хүрэх хүртэл Ираны боомтуудын хоригийг цуцлахгүй гэдгээ мэдэгдэж байна
    7 цаг 23 мин
  • Apple Pay-д Голомт банкны Visa брэндийн картыг холбон ашиглах боломжтой боллоо
    7 цаг 29 мин
  • МУУ ТОЙРОГ: Сэтгэл гутрал нь нойрны хямралын хамгийн том шалтгаан болж байна
    7 цаг 41 мин
  • ФОТО: Эрүүл мэнд, нийтийн биеийн тамирыг сурталчилах өдөрлөг болж байна
    7 цаг 53 мин
  • Чансаа: Улсын цолтнууд цөөхөн багтсан шилдэг 24 бөхийн эрэмбэ
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Зуун жил ганцаардсан хүн
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • БАРИМТ: С.Зориг агсаны тухай бидний мэдэх, мэдэхгүй
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • АЛТАН ЦОМ: Аль баг нь аваргалж 1.5 тэрбумын шагналын сангаас хүртэх вэ?
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • Шүүхээс шүүгдэгч Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт хоёр жилийн хорих ялыг тус тус  оноолоо
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
  • ТАНЫ ХЭРЭГЛЭЭНД ОЙР ₮ КРЕДИТ КАРТ
  • Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт Дэлхийн банк, ОУВС-гийн хаврын уулзалтад оролцож байна
  • Ах дүү Райт нарын "боломжгүйг болгосон" гайхамшигт түүх
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Зуун жил ганцаардсан хүн
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
  • С.Баярцогт: Ирэх хоёр сонгуульд дараалсан ялалт байгуулахын тулд ажиллана
  • Улаанбуудайн үрийн нөөц 46 мянган тоннд хүрч, хаврын тариалалтын бэлтгэл хангагдаж байна
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
  • Чансаа: Улсын цолтнууд цөөхөн багтсан шилдэг 24 бөхийн эрэмбэ
  • Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
  • Өнөөдөр "Бийр ярьж, өнгө амилсан өдөр" тохиож байна
  • Монгол Улсыг гадаад хэлнээ “Mongolia” бус “Mongol” хэмээн нэрлэж, бичиж хэвшүүлэх нь зүйтэй гэж үзжээ
  • У.Хүрэлсүх: УИХ хулгайч дээрэмчид үүрээ засдаг, өндөглөдөг газар байж болохгүй
  • УИХ: Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцэнэ
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
24 баримт
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • БАРИМТ: С.Зориг агсаны тухай бидний мэдэх, мэдэхгүй
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК