Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

О.Чулуунбилэг: Туул гол дэлхийн хамгийн том жорлон болж мэдэхээр байна

2015-5-28
0
ЖИРГЭХ

        Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороо, Ерөнхийлөгчийн тамгын газар, БОНХАЖЯ хамтран “Туул голын ашиглалт хамгаалалт, бохирдол ба шийдвэрлэх арга зам” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. Төв цэвэрлэх байгууламж эвдэрсний улмаас нийслэлчүүдийн бохирыг 3 хоногийн хугацаанд Туул гол руу цутгана гэсэн мэдээлэл өчигдрөөс эхлэн гарсан. Энэ мэдээлэл ч үнэн гэдгийг албаныхан хэлж байна. Туул голыг бохирдуулахад нөлөө үзүүлдэг хэд, хэдэн хүчин зүйл байдаг байна. Хамгийн эхэнд Төв цэвэрлэх байгууламж ордог аж.  Хоёрдугаарт, элс хайрганы карьер.  Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт элс, хайрга ашиглахтай холбоотой ашиглалтын 156, хайгуулын 34 тусгай зөвшөөрөл олгогджээ. Үүнээс элс хайрга олборлодог 84 аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцлуулахаар Уул уурхайн яам, Ашигт малтмалын газарт санал хүргүүлсэн байна. Учир нь эдгээр нь усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсэд оршдог аж. Элс хайрга олборлодог 29 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоосон. Гэвч бүтээн байгуулалтын ажил зогсох, барилгын түүхий эдийн хомсдолд орж, барилгын материалын үнэ нэмэгдэх зэрэг бэрхшээлтэй тулжээ. Тиймээс элс хайрганы оронд уулын чулуулаг /дайрга/ ашиглах боломжийг судалж үе шаттайгаар шийдвэрлэх саналыг Барилга хот байгуулалтын яаманд хүргүүлжээ. Мөн Зайсангийн аманд сууршлын бүс шинээр бий болсон, Барилгын хог хаягдлыг Туул голын ойролцоо асгадаг, Туул голын эрэг орчимд хамгаалалт, тохижилт байдаггүй зэрэг нь нөлөөлдөг байна.

 

Ингээд уг асуудлаар хэлэлцүүлэгт оролцогчид юу гэж ярьсаныг хүргэе.

 

Ерөнхийлөгчийн зөвлөх О.Чулуунбилэг: Бохирыг тэр чигт нь цутгавал Туул гол дэлхийн хамгийн том жорлон болно

 

 -Туул гол Улаанбаатар хот руу ороод бохирддог. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын гаргасан судалгаагаар Туул гол дэлхийн хамгийн бохирдолтой голын тавд орсон. Энэ гол хэт бохирдож байгаа нь цэвэрлэх байгууламжтай холбоотой. Цэвэрлэх байгууламж 1970-аад оны сүүлээр баригдсан учраас  үндсэн үүргээ гүйцэтгэж чадахаа байсан. Одоо бүх бохирдолыг Туул гол руу цутгаж байна. Жижиг засваруудыг хийдэг ч тэр нь үр дүнгээ өгөхгүй юм. Тиймээс Төв цэвэрлэх байгууламжийг шинээр байгуулах шаардлагатай. 1,3 сая иргэний хэрэглэсэн бохирыг тэр чигт нь Туул гол руу цутгах талаар ярьж байна. Хэрвээ тэгвэл Туул гол дэлхийн хамгийн том задгай жорлон болж хувирна.

 

Д.Оюунхорол: Ус бохирдуулсаны төлбөрийг бий болгоно

 

-Төв цэвэрлэх байгууламж шинэчлэх мөнгийг Засгийн газар, УИХ шийдвэрлэх ёстой. Туул голын эхэнд усан цогцолбор барьж, нөөц бий болгох ёстой. БОНХАЖЯ-наас ус бохирдуулсны төлбөрийг бий болгоно. Төлбөргүй юм бүхэн ямар байдалд ордгийг бид харж байна.  

 

Иргэн У.Мягмарсүрэн: Ундныхаа усыг 4-5 км явж авдаг

 

-Манайхан ундны усаа дор хаяж 4-5 км явж авдаг. Туулын бохирдолын хэмжээ шууд мэдэгддэг. Үнэр танар жигтэйхэн. Мал уусан болоод л гараад явчихдаг. Малаа гаргаад гэдэс дотрыг нь бараг идэхээ байсан.

Т.Хулан

0
ЖИРГЭХ
Санал болгох
Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар өргөтгөсөн хуралдаан боллоо
Зөвлөгөө: Хачигт хазуулсан тохиолдолд ХЭРХЭХ вэ?
“Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалтын явц 25 орчим хувьтай үргэлжилж байна
Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Хотын иргэн (203.169.49.66)
    Нөгөө уул, гол усандаа хайртай эх орончид яагаад таг дуугүй суугаад байна, жинхэнэ гамшиг болж байхад? Бүгдээрээ улаан, мөнгө авах гэсэн шантаачид байсан нь батлагдахд байгаа юм биш үү? Туул голоо аврах сэтгэл байвал, нөгөө өлсгөлөнгөө зарлахд, хотын захиргааны гадаа суулт хийгээч?
    2015 оны 05 сарын 29 | Хариулах
  • НАРАНХҮҮ (103.229.123.83)
    эхэ хотын удирдлагын урагшгүй байдалтай холбоотой.цэцэг навч ургадаггүй модонд хэдэн тэрбэм төгрөг зардаг яг хэрэгцээтэй зүйлдээ харамлаж суудагаа болимоор юм даа.цэвэрлэх байгууламжийн талаар миний мэдэхийн гурван жил ярилаа яриад байгаа заавал хийвэл зохих зүйлдээ мөнгө зарж чадахгүй байгаагийн учрыйг асуумаар байна.энд зарцуулагдсан мөнгөнөөс хомслох арга муу өөрсдөд нь хүртэх хувь бага болохоор сэтгэл дутагдаж байна гэж дүгнэж байна.
    2015 оны 05 сарын 28 | Хариулах
  • Зочин (103.23.51.2)
    Бүхэл бүтэн орон сууцны хороолол бариад ,бааж ,шээж суугаа өөрсдийгөө яриач...
    2015 оны 05 сарын 28 | Хариулах
  • Зочин (103.11.192.34)
    muu piarchin hudlaa showchin dalitraa chuluunbileg ebeteigee hamt doloon uulin tsaaguur dald or za
    2015 оны 05 сарын 28 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
    1 цаг 15 мин
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар өргөтгөсөн хуралдаан боллоо
    1 цаг 20 мин
  • Зөвлөгөө: Хачигт хазуулсан тохиолдолд ХЭРХЭХ вэ?
    1 цаг 23 мин
  • “Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалтын явц 25 орчим хувьтай үргэлжилж байна
    1 цаг 31 мин
  • Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна
    1 цаг 50 мин
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол маргааш болно
    2 цаг 38 мин
  • УИХ-ын гишүүн П.Ганзоригийг Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар сонгохыг дэмжлээ
    3 цаг 12 мин
  • “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан ирэх сарын 1-нд болно
    3 цаг 42 мин
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
    4 цаг 12 мин
  • Дэд бүтцийн салбарт хэрэгжүүлэх түншлэлийн төслийг танилцууллаа
    4 цаг 30 мин
  • Н.Учрал: Засгийн Газар цахим хөгжилд тулгуурласан эдийн засгийг хөгжүүлнэ
    4 цаг 36 мин
  • Ой, хээрийн түймрийн аюулын урьдчилсан зураглалыг гаргажээ
    5 цаг 6 мин
  • Зөвшөөрлийн нэгдсэн сан болох e-business.mn системийн “Худалдаа” хэсэгт ТҮЦ болон мухлаг хоёул багтсан байна
    5 цаг 17 мин
  • “Орлон тоглогч”-ийн Хосоо, “Надад ирээгүй хайр”-ын Алдар буюу Ч.Түвшинтөгс цоо шинэ дүр төрхөөр үзэгчидтэй уулзана
    5 цаг 20 мин
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
    6 цаг 31 мин
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
    6 цаг 47 мин
  • Д.Трамп: Бид Тегерантай тохиролцоонд хүрэх хүртэл Ираны боомтуудын хоригийг цуцлахгүй гэдгээ мэдэгдэж байна
    7 цаг 21 мин
  • Apple Pay-д Голомт банкны Visa брэндийн картыг холбон ашиглах боломжтой боллоо
    7 цаг 27 мин
  • МУУ ТОЙРОГ: Сэтгэл гутрал нь нойрны хямралын хамгийн том шалтгаан болж байна
    7 цаг 39 мин
  • ФОТО: Эрүүл мэнд, нийтийн биеийн тамирыг сурталчилах өдөрлөг болж байна
    7 цаг 51 мин
  • Чансаа: Улсын цолтнууд цөөхөн багтсан шилдэг 24 бөхийн эрэмбэ
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Зуун жил ганцаардсан хүн
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • БАРИМТ: С.Зориг агсаны тухай бидний мэдэх, мэдэхгүй
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • АЛТАН ЦОМ: Аль баг нь аваргалж 1.5 тэрбумын шагналын сангаас хүртэх вэ?
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • Шүүхээс шүүгдэгч Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт хоёр жилийн хорих ялыг тус тус  оноолоо
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
  • ТАНЫ ХЭРЭГЛЭЭНД ОЙР ₮ КРЕДИТ КАРТ
  • Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт Дэлхийн банк, ОУВС-гийн хаврын уулзалтад оролцож байна
  • Ах дүү Райт нарын "боломжгүйг болгосон" гайхамшигт түүх
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Зуун жил ганцаардсан хүн
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
  • С.Баярцогт: Ирэх хоёр сонгуульд дараалсан ялалт байгуулахын тулд ажиллана
  • Улаанбуудайн үрийн нөөц 46 мянган тоннд хүрч, хаврын тариалалтын бэлтгэл хангагдаж байна
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
  • Чансаа: Улсын цолтнууд цөөхөн багтсан шилдэг 24 бөхийн эрэмбэ
  • Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
  • Өнөөдөр "Бийр ярьж, өнгө амилсан өдөр" тохиож байна
  • Монгол Улсыг гадаад хэлнээ “Mongolia” бус “Mongol” хэмээн нэрлэж, бичиж хэвшүүлэх нь зүйтэй гэж үзжээ
  • У.Хүрэлсүх: УИХ хулгайч дээрэмчид үүрээ засдаг, өндөглөдөг газар байж болохгүй
  • УИХ: Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцэнэ
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
24 баримт
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • БАРИМТ: С.Зориг агсаны тухай бидний мэдэх, мэдэхгүй
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК