Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хүүхдийн тоглоом Монголд ямар ч хяналтгүй орж ирж байна

2015-5-29
0
ЖИРГЭХ

Чанарын шаардлага хангахгүй тоглоомууд худалдаалагдсаар, хилээр нэвтэрсээр байгаад хэн анхаарал хандуулах ёстой вэ

 

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр болох гэж байгаатай холбогдуулан нийслэлийн зургаан дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг томоохон дэлгүүр, худалдааны төвүүдэд хяналт шалгалт хийлээ.

 

Шалгалтыг хүүхдийн тоглоом, боож бэлтгэсэн бэлэг гэсэн хоёр чиглэлээр явуулсан юм.

 

 

Баянзүрх дүүргийн хяналт шалгалтыг “Нарантуул” олон улсын худалдааны төвд явуулав. Шалгалтын комисс эхлээд хүүхдийн тоглоомын тасгуудад шалгалт хийхэд мөнөөх л шалгалт бүрээр илэрдэг нэг үгээр хэлбэл улиг болсон зөрчилүүд илэрсэн. Тухайлбал гарал үүсэл нь тодорхойгүй, чанарын шаардлага хангахгүй химийн будагч бодис ихээр агуулагдсан, хүүхдэд айдас төрүүлэхүйц, дуу чимээ нь зөвшөөрөгдөх хэмжээнээс хэт давсан, хурц үзүүртэй тоглоомууд ихээр худалдаалагдаж байсан юм.

 

Тиймээс улсын байцаагч нар зөрчилтэй байгаа тоглоомуудыг хураана гэхэд тоглоом зарж байсан худалдагч нар эсэргүүцэж “Монгол Улс даяараа л зах дээр байгаа тоглоомуудыг зарж байгаа. Үнэхээр шалгахаар бол амь зуух гэж ядаж байгаа захынхныг бус томоохон дэлгүүр супермаркетаа шалгаж, тоглоомыг нь хураачихаад дараа нь бидний тоглоомыг хураа” хэмээн эсэргүүцэл илэрхийлэв.

 

Харин улсын байцаагч тоглоомуудад ямар нэгэн дагалдах бичиг баримт байгаа эсэхийг тодруулахад гаалиар оруулж ирэхдээ төлсөн татварын баримтаас өөр үзүүлэх зүйл тэдэнд байгаагүй бөгөөд өөрсдийгөө хууль бус үйлдэл хийгээгүй, бизнес л эрхэлж байна гэцгээн бухимдцгааж байлаа.

 

Үнэндээ ч тэдгээр наймаачдыг буруутгах аргагүй. Эхнээсээ л импортоор орж ирэхэд нь шалгаж, хянадаг бол лангуун дээр ирсэн хойно энэ мэтээр бараа бүтээгдэхүүнийг хураана хэмээх нь бизнес эрхэлж байгаа хүмүүсийн бухимдалыг төрүүлэх нь тодорхой мэт санагдаж байлаа.

  

 

Хүүхдийн тоглоомын аюулгүй байдал хяналтаас гарчээ

 

Манай улсад хүүхдийн тоглоом хяналтгүй орж ирж, худалдаалагддаг болох нь дээрх шалгалтаар тодорхой болов. Импортын бараа бүтээгдэхүүнийг эрсдлийн бүлгээр нь ангилан шалгаж импортоор оруулж ирдэг болохыг холбогдох албаны хүмүүс мэдээлдэг.

Тэгвэл хүүхдийн тоглоом нь бага эрсдэлтэй бүлэгт багтдаг бөгөөд тус бүлэгт багтсан бүтээгдэхүүний хаяг шошгыг шалгаад хэрэв зөрчилгүй бол хилээр нэвтрүүлэхийг зөвшөөрдөг.

 

Гэтэл “Нарантуул” зах дээр зарагдаж буй хүүхдийн тоглоомуудад хаяг шошгын шаардлага хангахаар тоглоом нэг ч байхгүй байгаа нь нүднээ илт байлаа. Тодруулбал тухайн тоглоом дээр хэдээс хэдэн насны хүүхэд тоглоход тохиромжтой, хэрхэн халдваргүйжүүлэх ёстой, ямар түүхий эд материалаар хийгдсэн зэрэг олон мэдээллийг 2-3 орны хэлээр бичсэн байх ёстой байдаг аж.

 

Гэвч хүүхдийн тоглоомын бараг 90 гаруй хувийг эзэлдэг БНХАУ-аас оруулж ирсэн тоглоомуудад дээрх стандартад нийцэх тоглоом байхгүй байсан юм. Тэгэхээр өнөөдөр хүүхдийн тоглоом манай улсад ямар ч хараа хяналтгүй орж ирдэг гэхээс өөр дүгнэлтэд хүрэх боломжгүй болов. Үнэхээр хянаж шалгадаг байсан бол бага эрсдэлтэй бүлэгт багтдаг тоглоом наандаж л хаяг шошгын зөрчилгүй байх байсан мэт санагдана.  

 

Тиймээс Баянзүрх дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтсийн улсын байцаагч Д.Цэцэгээгээс зарим нэгэн зүйлийг тодрууллаа.

 

Энэ онд хүүхдийн тоглоомонд төлөвлөгөөт шалгалт хийгдээгүй

 

Баянзүрх дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтсийн улсын байцаагч Д.Цэцэгээ:

 

-Та бүхэн хүүхдийн тоглоомонд ер нь шалгалтыг хэр хийдэг вэ. Чанарын шаардлага хангахгүй тоглоом нэлээд худалдаалагдаж байх шиг байна?

 

-Бид 2014 онд төлөвлөгөөт хяналт шалгалтаар хүүхдийн тоглоомын аюулгүй байдалд шалгалт хийсэн. Энэ онд бол төлөвлөгөөт шалгалт хийгдээгүй.

Харин Хүүхдийн баярыг угтаж өнөөдөр урьдчилан сэргийлэх, сэрэмжлүүлэг хүргэх үүднээс төлөвлөгөөт бус шалгалтыг хийж байгаа юм. Харин шалгалтаар хүүхдийн эрүүл ахуйд сөрөг нөлөөлөл үзүүлэхүйц хурц үзүүртэй сэлэм, хийлдэг бөмбөлөг, дардас зэрэг нэлээд олон нэр төрлийн шаардлага хангахгүй тоглоомыг хурааж авлаа.

 

-Мэдээж хүүхдийн тоглоом эрүүл ахуйн шаардлагыг зайлшгүй хангасан байх нь ёстой байх. Гэтэл энэ захад л гэхэд шаардлага хангахгүй тоглоом маш их байна шүү дээ. Энд хэн хяналт тавих ёстой байдаг юм бэ?

 

-Хүүхдийн тоглоомд хаяг шошгын, гарал үүслийн зөрчил ихээр илэрч байна. Энэ нь мэдээж хилийн хяналтад хамаарах ёстой зүйл байх. Гэхдээ бид зохих ёсны хяналтаа хийж ажиллаж байгаа. Үүний үр дүнд ч үрлэн сумтай буу, резенин зөөлөн тоглоом зэрэг шаардлага хангахгүй тоглоомууд худалдаалагдах нь харьцангуй багассан. Харин дээр хэлсэн хаяг шошго, гарал үүслийн зөрчил огт арилахгүй байсаар байгаа нь нууц биш юм. Ингэхээр хүүхдийн тоглоом чанар аюулгүй байдлын шаардлага хангахгүй гэсэн дүгнэлтэд хүрээд байгаа юм шүү дээ.      

 

“Нарантуул”-ын эрүүл ахуйч түрээслэгч нараа өмгөөлөв

 

Энэхүү мэдээллийг “Нарантуул” худалдааны төвийн эрүүл ахуйч Н.Мөнхзул эрс үгүйсгэсэн. Тэрбээр “Манай зах дээр зарагдаж байгаа бараа бүтээгдэхүүн бусад газарт зарагдаж байгаа бараатай яг адилхан хилийн хяналтаараа шалгуулаад орж ирдэг.

 

Манайх улсын хэмжээний онцгой объект гэдэг утгаараа Нийслэлийн Мэргэжлийн хяналт газар, Баянзүрх дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтэстэй байнга хамтарч ажилладаг.

 

Зургаахан сарын өмнө бид бүх бүтээгдэхүүндээ шинжилгээ өгөөд энд эрүүл ахуйн шаардлага хангаагүй нэг ширхэг ч бүтээгдэхүүн алгаа гэсэн улсын байцаагч Д.Цэцэгээгийн дүгнэлт гараад нийт түрээслэгч нартаа бараа бүтээгдэхүүнээ худалдаалах зөвшөөрлийг өгсөн” гэсэн мэдээллийг өгөв.

Улсын байцаагчаас өөр зүйл ярих түүнээс дахин хэдэн зүйлийг нэмж тодрууллаа.

 

Чанарын шаардлага хангахгүй гэсэн дүгнэлт хийж байгаа нь хэтэрхий өрөөсгөл зүйл боллоо

 

Нарантуул худалдааны төвийн эрүүл ахуйч Н.Мөнхзул:

 

-Танай захад зарагдаж буй бараа бүтээгдэхүүнийг хаяг шошгын болоод гарал үүслийн бичиггүй байна гэх зөрчил ихээр гарч байгаа болон чанарын шаардлага хангахгүй байгаа тоглоомууд зарж байгааг улсын байгцаагч хэлж байна шүү дээ?

 

-Би дээр хэлсэнчлэн бид зургаан сарын өмнө шалгалт хийгээд шаардлага хангаагүй бүтээгдэхүүн байхгүй байна гэсэн улсын байцаагчийн дүгнэлтийг гаргуулсан. Ер нь ямар ч бүтээгдэхүүнийг нүдээр шууд хараад чанарын шаардлага хангахгүй байна гэж хэлж болохгүй биз дээ. Харин лабораторын шинжилгээгээр л үүнийг батлах боломжтой. Тэгэхээр шинжилгээ хийгээгүй байж, ийм дүгнэлт хийж байгаа нь хэтэрхий өрөөсгөл зүйл боллоо гэж би хувьдаа дүгнэж байна.

 

-Тэгвэл энд зарагдаж байгаа бүтээгдэхүүнд гарал үүслийн бичиг, хаяг шошгын зөрчил үнэхээр байна шүү дээ. Бид ч үүнийг нь харж байна. Үүнд та ямар тайлбар өгөх вэ?

 

-Хилээр орж ирж байгаа бараа бүтээгдэхүүнүүд алхам шат бүртээ хяналттай байдаг. Тухайлбал хилээр оруулж ирэхэд хилийн хяналт, оруулж ирсэн хойно нь МХЕГ-ын хяналтын шалгалтад хамрагддаг. Харин хамгийн сүүлд лангуу дээр дэлгэгдсэн байхад нь тухайн дүүргийн, аж ахуйн нэгжийн хяналтад хамрагддаг. Гэтэл яагаад шууд хараад л шаардлага хангахгүй гэж хэлж байгааг ойлгосонгүй. Харин хаяг шошгын зөрчлийн асуудал бол Монгол Улсын бодлогын асуудал гэж би бодож байна. Гэсэн хариултыг өглөө.

 

Ер нь эцэст нь өгүүлэхэд Монгол Улсын ирээдүй болсон хүүхэд багагчууд маань эрүүл аюулгүй орчинд чанарын шаардлага хангасан бүтээгдэхүүн хэрэглэх учиртайг холбогдох албаныхан анхааралдаа авч хүүхдийн тоглоомны улиг болсон зөрчилүүдийг арилгуулах, дахин давтуулахгүй байх талаар анхаарал хандуулах цаг ирсэнийг энд дахин өгүүлье.   

 

Үнэ хямд, овор ихтэй амттаны борлуулалт их байна

 

“Нарантуул” захын хүнсний тасгийн хүүхдийн бэлгэнд шалгалт хийхэд бэлэг боосон лангуу тун ховор байв. Учир нь тус захад бөөний худалдаа зонхилдог тул бусад дэлгүүр, худалдааны төвүүд эндээс бэлгэнд орох амттанаа бөөнөөр худалдан аваад цааш бэлэг болгон боож зардаг аж.

 

Тиймээс бэлэг бэлтгэсэн лангуу цөөн байсан юм. Гэхдээ Нийслэлийн Мэргэжлийн хяналтын удирдамжийн дагуу улсын байцаагч нар бэлэг бэлтгэсэн зарим нэгэн лангуунд шалгалт хийхэд ноцтой зөрчил илэрсэнгүй.

 

Ер нь сүүлийн жилүүдэд иргэдийн эрүүл ахуйн талын мэдлэг сайжирсан тул бэлгэнд орсон бүтээгдэхүүнийг нэг бүрчлэн шалгадаг болсон нь ч үүнд нөлөөлсөн гэдгийг бэлэг борлуулж байсан худалдагч нар хэлж байсан юм.

 

Тиймээс бид иргэд бэлгэнд ихэвчлэн ямар бүтээгдэхүүн авч байгааг сонирхолоо. Энэ үед худалдагч нар “Үнэ хямд, овор ихтэй чипс, Сумо печень зэрэг амттаныг ихээр авч байна” гэх хариултыг өгч байв.

 

Нарантуул худалдааны төвд худалдаалж байгаа тоглоомын 90 гаруй хувь нь БНХАУ-аас орж ирдэг

 

Харин энэхүү төлөвлөгөөт бус шалгалтын эцэст НМХГ-ын ХХААҮҮХХ-ийн дарга Д.Энхбатын дүгнэлтийг сонсов.

 

Тэрбээр "Нарантуул" захад зарагдаж байгаа тоглоомын 90 хувь БНХАУ-аас орж ирдэг. Өмнөх жилүүдийг бодвол  зөрчил багассан байна.


 Тухайлбал дуу чимээ нь зөвшөөрөгдөх хэмжээнээс их, хүүхдийн айдас төрүүлэхүйц тоглоом, үрлэн сумаар бууддаг буу, зарим бүтээгдэхүүнд хаяг шошгын шаардлага хангахгүй бүгд хятад хэл дээр, химийн бодис нь өндөр байсан зэрэг зөрчилүүд өнгөрсөн жилүүдэд илэрч байсан. Шалгалтын явцад  зарим зөрчлөө арилгасан байна.


Хүүхдийн бэлгийн хувьд өнгөрсөн жил хугацаа нь дууссан бүтээгдэхүүн, шошгын шаардлага хангахгүй бүтээгдэхүүн, сав баглаа боодол эвдэрч, гэмтсэн чанар нь алдсан бүтээгдэхүүн бэлгэнд боох асуудал гарч байсан. Энэ жилийн хувьд харьцангүй бага байна гэх мэдээллийг өгсөн юм.

 

Ямартай ч хүүхдийн “нүдийг хуурах”-ын тулд хямд чанаргүй бүтээгдэхүүнээс зайлс хийхийг холбогдох албаныхан иргэдэд анхаарлуулж байлаа. Түүнчлэн түргэн муудаж гэмтдэг бүтээгдэхүүнийг зөв зохистой хэрэглэх шаардлагатай гэдгийг ч сануулж байсан юм.

 

24tsag.mn Б.Батчимэг  

 

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар өргөтгөсөн хуралдаан боллоо
Зөвлөгөө: Хачигт хазуулсан тохиолдолд ХЭРХЭХ вэ?
“Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалтын явц 25 орчим хувьтай үргэлжилж байна
Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • ккккккккк (95.59.101.221)
    мхг-ын хяналтын хуудас жужиг гэдэг нь харагдаж бн. ийм зорчилтэй байгаад яагаад бага эрсдэлтэй. тоглоомд шинжилгээ хийж дугнэлт гаргах хяналтын газар байхгуй бугд мэргэжлийн бус байцаагчид
    2015 оны 05 сарын 30 | Хариулах
  • хэххэ (202.5.196.145)
    Хүүхдийн тоглоом гэлтгүй бүх юм л хараа хяналтгүй орж ирж байна ш дээ ийм байж манай улс ямар нэг юм үйлдвэрлэх үү Үгүй л байх даа
    2015 оны 05 сарын 29 | Хариулах
  • зочин (182.160.36.126)
    Яг лаборторт шалгаад болохгүй гэж гаргахгүй мэргэжлийн хяналтын байцаагчийн үзэмжээр л асуудал шийдэх гээд муйхралдаг арга барил одоо болтол байх юм,хаяг шошигын зөрчил гэдэг бол естөй тэнэг асуудал ширээний араас л сэтгэлийн хөдөлгөөнөөр баталсан хууль үйлдвэрлэсэн он сар ,дуусах хугацаа үйлдвэрлэсэн орон байна ийм байхад юун 3-4 хэл дээр гэж шаардаад байгаа юм бэ
    2015 оны 05 сарын 29 | Хариулах
  • АНХААРЦГААЯ!!!!!!!!! (153.156.40.53)
    Монгол дахь хамгийн аюултай асуудал чинь энэ шүү!!! Нялх балчир үр хүүхдээ хятадын химийн хорт тоглоомоор хордуулан, насгүй өвчний үүр болгож байгаагаа эцэг, эхчүүд ч анзаардаггүй, төр засаг бол бүр огтхон ч тоодоггүй!!! Үүнийг нэн даруй зогсоож, маш хатуу хяналт тогтоох хэрэгтэй байна!!! Тэр Эх орон, газар шороо гэж орилж байхын оронд ийм эмзэг аюултай асуудал руу тэмцээчээ та нар!!!!! Нялх балчирууд маань тоглоомоор тоглосон даруйдаа өвчлөхгүй ч хорт хавдар г.м. хамгийн аймшигт өвчний эх суурийг тавьж байгаа юм шүү дээ!!!!
    2015 оны 05 сарын 29 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
    1 цаг 17 мин
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар өргөтгөсөн хуралдаан боллоо
    1 цаг 23 мин
  • Зөвлөгөө: Хачигт хазуулсан тохиолдолд ХЭРХЭХ вэ?
    1 цаг 26 мин
  • “Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалтын явц 25 орчим хувьтай үргэлжилж байна
    1 цаг 34 мин
  • Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна
    1 цаг 53 мин
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол маргааш болно
    2 цаг 40 мин
  • УИХ-ын гишүүн П.Ганзоригийг Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар сонгохыг дэмжлээ
    3 цаг 14 мин
  • “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан ирэх сарын 1-нд болно
    3 цаг 45 мин
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
    4 цаг 15 мин
  • Дэд бүтцийн салбарт хэрэгжүүлэх түншлэлийн төслийг танилцууллаа
    4 цаг 33 мин
  • Н.Учрал: Засгийн Газар цахим хөгжилд тулгуурласан эдийн засгийг хөгжүүлнэ
    4 цаг 39 мин
  • Ой, хээрийн түймрийн аюулын урьдчилсан зураглалыг гаргажээ
    5 цаг 8 мин
  • Зөвшөөрлийн нэгдсэн сан болох e-business.mn системийн “Худалдаа” хэсэгт ТҮЦ болон мухлаг хоёул багтсан байна
    5 цаг 20 мин
  • “Орлон тоглогч”-ийн Хосоо, “Надад ирээгүй хайр”-ын Алдар буюу Ч.Түвшинтөгс цоо шинэ дүр төрхөөр үзэгчидтэй уулзана
    5 цаг 23 мин
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
    6 цаг 34 мин
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
    6 цаг 50 мин
  • Д.Трамп: Бид Тегерантай тохиролцоонд хүрэх хүртэл Ираны боомтуудын хоригийг цуцлахгүй гэдгээ мэдэгдэж байна
    7 цаг 23 мин
  • Apple Pay-д Голомт банкны Visa брэндийн картыг холбон ашиглах боломжтой боллоо
    7 цаг 30 мин
  • МУУ ТОЙРОГ: Сэтгэл гутрал нь нойрны хямралын хамгийн том шалтгаан болж байна
    7 цаг 42 мин
  • ФОТО: Эрүүл мэнд, нийтийн биеийн тамирыг сурталчилах өдөрлөг болж байна
    7 цаг 54 мин
  • Чансаа: Улсын цолтнууд цөөхөн багтсан шилдэг 24 бөхийн эрэмбэ
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Зуун жил ганцаардсан хүн
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • БАРИМТ: С.Зориг агсаны тухай бидний мэдэх, мэдэхгүй
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • АЛТАН ЦОМ: Аль баг нь аваргалж 1.5 тэрбумын шагналын сангаас хүртэх вэ?
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • Шүүхээс шүүгдэгч Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт хоёр жилийн хорих ялыг тус тус  оноолоо
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
  • ТАНЫ ХЭРЭГЛЭЭНД ОЙР ₮ КРЕДИТ КАРТ
  • Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт Дэлхийн банк, ОУВС-гийн хаврын уулзалтад оролцож байна
  • Ах дүү Райт нарын "боломжгүйг болгосон" гайхамшигт түүх
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Зуун жил ганцаардсан хүн
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
  • С.Баярцогт: Ирэх хоёр сонгуульд дараалсан ялалт байгуулахын тулд ажиллана
  • Улаанбуудайн үрийн нөөц 46 мянган тоннд хүрч, хаврын тариалалтын бэлтгэл хангагдаж байна
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
  • Чансаа: Улсын цолтнууд цөөхөн багтсан шилдэг 24 бөхийн эрэмбэ
  • Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
  • Өнөөдөр "Бийр ярьж, өнгө амилсан өдөр" тохиож байна
  • Монгол Улсыг гадаад хэлнээ “Mongolia” бус “Mongol” хэмээн нэрлэж, бичиж хэвшүүлэх нь зүйтэй гэж үзжээ
  • У.Хүрэлсүх: УИХ хулгайч дээрэмчид үүрээ засдаг, өндөглөдөг газар байж болохгүй
  • УИХ: Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцэнэ
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
24 баримт
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • БАРИМТ: С.Зориг агсаны тухай бидний мэдэх, мэдэхгүй
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК