Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр болох гэж байна. Эцэг эхчүүд үр хүүхдээ баярлуулах гэж энэ амралтын өдрүүдэд болон хүүхдийн эрхийг хамгаалах өдөр хүүхэдтэйгээ хамт замын хөдөлгөөнд оролцох нь эрс нэмэгддэг. Үүнтэй холбоотойгоор хүүхэд зам тээврийн осолд өртөж эрүүл мэндээрээ хохирдог. Иймд эцэг эхчүүд замын хөдөлгөөнд оролцохдоо хүүхэд дээ тавих хараа хяналтаа сайжруулах, тээврийн хэрэгслээр зорчихдоо хамгаалах бүс, хамгаалалтын суудлыг нь хэрэглэж аюулгүй байдлыг нь хангаж оролцохыг зөвлөж байна. Ямар нэгэн осолд өртөж хохирсны дараа биш учирч болох ослоос энхрий бяцхан үрсээ урьдчилан сэргийлэхэд эцэг эхчүүд та бидний үүрэг оролцооо хамгийн чухал гэдгийг санаарай.
Мөн энэ өдөр Чингисийн талбай орчмын зогсоолын талбайн төлөвлөлтийг Замын цагдаагийн газраас гаргасан байна.
Тэгвэл энэхүү мэдээллийг зурган хэлбэрээр хүргэж байна.