Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Цагдаа ихэмсэг биш эрхэмсэг байг” ном эрхлэн гаргажээ

2015-5-29
0
ЖИРГЭХ

        Цагдаагийн Ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвөөс “Цагдаа ихэмсэг биш эрхэмсэг байг” ном эрхлэн гаргаж, нээлтийн үйл ажиллагаагаа зохион байгууллаа. Энэхүү үйл ажиллагаанд ЦЕГ-ын дарга, Тэргүүн комиссар Р.Чингис болон даргын зөвлөл, номонд оролцсон эрхэм зочид уригдан оролцлоо.


Уран үгийн их дархан, утга зохиолын их мастер Б.Лхагвасүрэн, Д.Цоодол, Т.Галсан, Ш.Сүрэнжав, Ц. Хулан, Ай .Төмөр-Очир, До.Цэнджав, бурхан шашны тэргүүн хамба Д.Чойжамц, бурханч лам Г.Пүрэвбат, дорно дахин судлаач Д.Болдбаатар, МСНЭ-ийн Ерөнхийлөгч Т.Галаарид, сэтгүүлч Г.Жамьян нэрт дипломатч Т.Чойнхор нарын зэрэг олон түмэндээ хүлээн зөвшөөрөгдсөн эрхэм хүмүүсийн гэгээн ухаарал, хурц сэтгэлгээ, гүн утга санаа шингэсэн үгүүд цагдаагийн алба хаагчдад омогшил бахархал нэмжээ. “Хүн төр хоёртоо эн тэнцүү хуваагдсан хүнийг цагдаа гэдэг. Цагдаа Монгол Улсын амар амгалангийн дархлаа” гэж Ардын уран зохиолч, Төрийн шагналт яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэн тун онож хэлжээ. Цагдаа бол төрийн ч төлөөлөл, түмэн олны ч төлөөлөл юм. Цагдаа түмэн олныхоо араас гараагүй, өврөөс нь тасарсан жирийн л эрдэнэт хөвгүүд, охид шүү дээ. Цагдаа гэдэг хүний толгойд хамгийн эхлээд “Яаж хамгаалах вэ? яаж аврах вэ?, яаж түргэн туслах вэ? яаж өмгөөлөх вэ? яаж шийдэх вэ? яаж аюулгүй болгох вэ? гэсэн үй олон яаж...яаж гэдэг туйлын хүнд асуудлуудын дунд л шөнө ч өдөр ч, өглөө оройгүй ажилладаг.


Үнэхээр аймшгийн цаад аймшгийн өмнө, хүнд хэцүү бэрхийн өмнө, баргийн зоригтон нүд хальтирам аллага таллага, ноцтой гэмт хэргийн өмнө хэзээ ч нуруугаа харуулдаггүй, шуудхан л гар бие оролцоод явчихдаг цаг үеийнхээ баатарлаг дайчин цэрэг эрс гэвэл цагдаа. Үүгээрээ төр, ард түмнээсээ баяр талархлын халуун бүлээн үг сонсож явдаг, баярладаг, урамшдаг.


Энэ номд орсон эрхэм хүмүүн бүр цагдаагийн талаар үнэхээр сэтгэлд хоногшим, сэтгэл сэргээмээр хэзээ ч мартахын аргагүй онч сайхан үг хэлцгээсэн нь юунаас ч илүү эрхэм шагнал төдийгүй асар их урам зориг авахаар юмаа. Номыг санаачилж бүтээсэн болон номд чин сэтгэлээсээ хандаж оролцсон бүх хүнд талархал дэвшүүлж байна. Цагдаа бид нар тэр бүр бид ийм үг дуулаагүй ч байж болох юм.


Цагдаа ард олноос тэр болгон ачлал хайр хүсээд, талархлын үг сонсоод байхыг боддоггүй улсаа. Чин сэтгэлээсээ “баярлалаа” гэж гэвэл л өвлийн тэсгим хүйтэнд халуун цай оочихтой адил. Хаа сайгүй гэмт хэрэг, үймээн самуун алга болж, дэг журам тогтож, хүний ухамсар ёс зүй дээд цэгтээ хүрч, энх амгалан, айван тайван болчихвол, цагдаа гэдэг хүн шаардлагагүй болчихвол муу юм биш, сайн зүйл гэхээс өөр аргагүй.


Ухаантнуудаасаа сайхан ч үгнүүд хэлжээ. Цагдаа хүн бүр дотроо бодож эргэцүүлэхээр түншссэн шударга үнэн үгээр дүүрэн ярилцлага олон цагдаад хүрлээ. Ухаанаар алгадуулна гэдэг хувь хишиг гэдэг. Хүн бүр л дор дороо дотносог харилцаа, дээр нь бас соёлтой, боловсролтой гэгээрсэн байх ёстой гэсэн үгийг давтжээ. Цаг наргүй, өдөр шөнөгүй ажиллаж тэмцдэг гээд суух учиргүй, жаахан ч цаг гарвал сурч боловсорч, ном уншиж гэгээрч, гоо сайхан, утга зохиол урлагаар сэтгэл зүрхээ уясааж байх нь чухаг гэдэг нь тодорхой. Үнэхээр цагдаа алба хаагч нарын цаг тутам бодох зүйл бол ихэмсэг биш, эрхэмсэг соёлтой, элэгсэг дотно, халуун харилцаа юм.


Яагаад гэвэл иргэншил, нийгэмшил улам бүр учир утгатай болж, дэлхий тэр чигээрээ түүн рүү тэмүүлцгээж байна. Үүн дээр бид алддаг нь үнэн бөгөөд шударга үгийг зүгээр өнгөрүүлж болохгүй. Цагдаа хүн баатарлаг эрэлхэг гавъяа байгуулчихаад юу ч болоогүй, ердийн юм шиг, үүргээ л биелүүлсэн гээд хэнэггүйхэн зогсдог хэрнээ ганц энэ харилцаа гэдэг дээр алддаг гэм буйг ч ч эрхмүүд дурьджээ.


Энх цагийн эр зоригтнууд та нараараа ард түмэн эгнэгт бахархаж байх болтугай. Энэхүү мэргэд ухаантнуудын эрдэнийн талст шиг үгсүүд хүйтэн зэвсгийн өмнө ЦАГДАА танд эр зориг, хатан тэвчээр, их ур ухаан хайрлах болтугай. Энэ номыг төрийн цагдаа та бүхэн гараас гар дамжуулан уншиж, нэгийг бодож, хоёрыг эргэцүүлэх болтугай.


Цагдаа хийморь золбоотой бол төр хийморь золбоотой. Цагдаа ухаалаг соёлтой бол төр бас ухаалаг энэрэнгүй. Цагдаа ард олныхоо төлөө ган хэрэм мэт зогсдог бол төр бас тийм л юмаа.


Гай хэлж ирдэггүй, хийсэж ирдэг. Цагдаад өвлийн аймшигт цасан шуурга, зуны халуун, үер усны гамшиг, гал түймэр, байгалийн хилэгнэл, осолд эндэгдэл, санаанд оршгүй зэрлэг балмад хэрэг юу эс тохиолддог билээ. Тэр бүхний өмнө сөхрөх эрхгүй улс хүмүүс бол цагдаа нар. Алтан соёмбот төрийнхөө тугийн өмнө, чин зоригт өвгөд дээдсийнхээ өнөөг хүртэл явж ирсэн уламжлалт уханнт ард түмнийхээ өмнө өргөсөн тангарагтаа үнэнч хөвгүүдийн тухай энэ ном ширээний ном нь болох болтугай.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар өргөтгөсөн хуралдаан боллоо
Зөвлөгөө: Хачигт хазуулсан тохиолдолд ХЭРХЭХ вэ?
“Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалтын явц 25 орчим хувьтай үргэлжилж байна
Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
    1 цаг 17 мин
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар өргөтгөсөн хуралдаан боллоо
    1 цаг 23 мин
  • Зөвлөгөө: Хачигт хазуулсан тохиолдолд ХЭРХЭХ вэ?
    1 цаг 26 мин
  • “Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалтын явц 25 орчим хувьтай үргэлжилж байна
    1 цаг 34 мин
  • Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна
    1 цаг 53 мин
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол маргааш болно
    2 цаг 40 мин
  • УИХ-ын гишүүн П.Ганзоригийг Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар сонгохыг дэмжлээ
    3 цаг 14 мин
  • “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан ирэх сарын 1-нд болно
    3 цаг 45 мин
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
    4 цаг 15 мин
  • Дэд бүтцийн салбарт хэрэгжүүлэх түншлэлийн төслийг танилцууллаа
    4 цаг 33 мин
  • Н.Учрал: Засгийн Газар цахим хөгжилд тулгуурласан эдийн засгийг хөгжүүлнэ
    4 цаг 39 мин
  • Ой, хээрийн түймрийн аюулын урьдчилсан зураглалыг гаргажээ
    5 цаг 8 мин
  • Зөвшөөрлийн нэгдсэн сан болох e-business.mn системийн “Худалдаа” хэсэгт ТҮЦ болон мухлаг хоёул багтсан байна
    5 цаг 20 мин
  • “Орлон тоглогч”-ийн Хосоо, “Надад ирээгүй хайр”-ын Алдар буюу Ч.Түвшинтөгс цоо шинэ дүр төрхөөр үзэгчидтэй уулзана
    5 цаг 23 мин
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
    6 цаг 34 мин
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
    6 цаг 50 мин
  • Д.Трамп: Бид Тегерантай тохиролцоонд хүрэх хүртэл Ираны боомтуудын хоригийг цуцлахгүй гэдгээ мэдэгдэж байна
    7 цаг 23 мин
  • Apple Pay-д Голомт банкны Visa брэндийн картыг холбон ашиглах боломжтой боллоо
    7 цаг 30 мин
  • МУУ ТОЙРОГ: Сэтгэл гутрал нь нойрны хямралын хамгийн том шалтгаан болж байна
    7 цаг 42 мин
  • ФОТО: Эрүүл мэнд, нийтийн биеийн тамирыг сурталчилах өдөрлөг болж байна
    7 цаг 54 мин
  • Чансаа: Улсын цолтнууд цөөхөн багтсан шилдэг 24 бөхийн эрэмбэ
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Зуун жил ганцаардсан хүн
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • БАРИМТ: С.Зориг агсаны тухай бидний мэдэх, мэдэхгүй
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • АЛТАН ЦОМ: Аль баг нь аваргалж 1.5 тэрбумын шагналын сангаас хүртэх вэ?
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • Шүүхээс шүүгдэгч Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт хоёр жилийн хорих ялыг тус тус  оноолоо
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
  • ТАНЫ ХЭРЭГЛЭЭНД ОЙР ₮ КРЕДИТ КАРТ
  • Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт Дэлхийн банк, ОУВС-гийн хаврын уулзалтад оролцож байна
  • Ах дүү Райт нарын "боломжгүйг болгосон" гайхамшигт түүх
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Зуун жил ганцаардсан хүн
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
  • С.Баярцогт: Ирэх хоёр сонгуульд дараалсан ялалт байгуулахын тулд ажиллана
  • Улаанбуудайн үрийн нөөц 46 мянган тоннд хүрч, хаврын тариалалтын бэлтгэл хангагдаж байна
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
  • Чансаа: Улсын цолтнууд цөөхөн багтсан шилдэг 24 бөхийн эрэмбэ
  • Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
  • Өнөөдөр "Бийр ярьж, өнгө амилсан өдөр" тохиож байна
  • Монгол Улсыг гадаад хэлнээ “Mongolia” бус “Mongol” хэмээн нэрлэж, бичиж хэвшүүлэх нь зүйтэй гэж үзжээ
  • У.Хүрэлсүх: УИХ хулгайч дээрэмчид үүрээ засдаг, өндөглөдөг газар байж болохгүй
  • УИХ: Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцэнэ
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
24 баримт
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • БАРИМТ: С.Зориг агсаны тухай бидний мэдэх, мэдэхгүй
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК