“Саусгоби сэндс” ХХК-ийн өмгөөлөгч Ц.Цэрэнжээ Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Т.Уранцэцэгт хандан гомдол гаргажээ.
Тодруулбал тэрбээр“Жастин Капла, Хиларион В.Кажуком ЖР, Кристобал Ж.Дэвид нарт холбогдох хэргийг “Саусгоби сэндс” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Болд, Ц.Цэрэнжээ нарын гомдлоор хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцэнэ үү” гэх гомдлыг гаргасан байна.
Харин Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Т.Уранцэцэг дээрх гомдолтой танилцаад Жастин Капла нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх хууль зүйн үндэслэлгүй болохыг өмгөөлөгч Ц.Цэрэнжээд өнөөдөр мэдэгдэж, гомдлыг буцаасан байна.