Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Иргэдийн нийгэмшүүлж ажлын байраар хангажээ

2015-5-30
0
ЖИРГЭХ

Баянзүрх дүүрэг  “Архины хамааралтай болон тэнэмэл иргэдийг нийгэмшүүлэх” аян зохион байгуулжээ.

 

Дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваагийн санаачилгаар Засаг даргын Тамгын газар, Цагдаагийн нэгдүгээр хэлтэстэй хамтран зохион байгуулсан уг ажил нь хамгийн их тэнэмэл иргэдтэй 14 дүгээр хорооноос эхэлсэн байна.

 

Тус хороонд “Нарантуул” худалдааны төв оршдог. Тиймээс зах даган ихээр бөөгнөрдөг архины хамааралтай, орон гэргүй, тэнэмэл иргэдийг нийгэмшүүлж, тодорхой ажлын байраар хангах энэхүү хүмүүнлэгийн томоохон ажилд дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүд хамрагдаж байгаа юм байна.

 

Арга хэмжээнд зөвхөн 14 дүгээр хорооны нутаг Нарантуул зах тойрч амьдарч байсан архины хамааралтай тэнэмэл 70-аад иргэн, “Эгэл амьдралын мөр” ТББ-т бүртгэлтэй 18 иргэнийг хамруулжээ.

 

Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа “Баянзүрх дүүрэг 304 мянган хүн амтай, 87 мянган өрхтэй. Монгол Улсын хүн амын 11 хувь нь амьдарч байна. 28 хорооны 20 нь гэр хороолол. Хүн амын нягтаршил, ажилгүйдэл ихтэй. Дүүргийн Засаг даргын зүгээс дүүргийн бүтээн байгуулалт, хөгжил дэвшлийн төлөө хийж байгаа ажлыг иргэд харж, мэдэж байгаа. Бид дүүргээ хөгжүүлж, иргэдээ амар тайван амьдруулахын төлөө улам их ажиллах ёстой. Мэдээж, дүүргийн хөгжил иргэдээс бас шалтгаалдаг.

 

Тиймээс энэ чиглэлд багагүй анхаарал хандуулж ажиллаж байна. Үүний нэг хэсэг нь “Архины хамааралтай, орон гэргүй, тэнэмэл иргэдийг нийгэмшүүлэх сарын аян”. Манай дүүрэгт архины хамааралтай, тэнэмэл 1000 гаруй иргэн байдаг гэсэн бүртгэл байдаг. Бид эдгээр иргэдийг нийгэмшүүлж, нийгэмд хэрэгтэй, амьдралаа өөрсдөө аваад явах боломжтой болгох эхний алхамыг хийж байна. Тиймээс энэ ажилдаа төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүдийн туслалцаа авсан. Хамтарч ажиллаж байгаа эдгээр байгууллага энэхүү тэнэмэл, архины хамааралтай иргэдийг шинээр амьдрахад нь туслах юм. Хүн ажилгүй зорилгогүй байхаар аливаа буруу зүйлд илүү татагддаг. 

 

Энэ аяны хүрээнд зохион байгуулагдаж байгаа ажилд хамрагдсан төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуй нэгжүүдийн хувьд эдгээр иргэдээр ажлын байраар хангаж, нийгэмд өөрийн байр сууриа олоход нь тусална. Мэдээж үүнд цагдаагийн байгууллага бас манай тамгын газраас үргэлж анхаарал тавьж хамтарч ажиллах болно. Өнөөдөр зохион байгуулж байгаа ажлын хүрээнд энд ирсэн 70-аад хүний 50 нь ажлын байртай болж байна. Эдгээр хүмүүсийн хоёр нь тодорхой хугацааны дараа цоо шинэ гэртэй болно. Энэ бол бидний зүгээс өгч байгаа бэлэг” хэмээсэн.

 

“Архины хамааралтай, тэнэмэл, орон гэргүй иргэдийг нийгэмшүүлэх” аяныг эхлүүлж байгаа Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд цагдаагийн байгууллагад бүртгэлтэй тэмэнэл, орон гэргүй, архины хамааралтай 250-300 иргэн байдаг юм байна. Харин Баянзүрх дүүрэгт архины хамааралтай, орон гэргүй, тэнэмэл 1000 орчим иргэд байдаг аж.

 

Өнөөдөр зохион байгуулагдсан арга хэмжээнд “Ноён трейд” ХХК-ны захирал архины хамааралтай, орон гэргүй 10 хүнийг, дүүргийн Татварын хэлтэс, Хөдөлмөрийн хэлтэс, Нийтлэг үйлчилгээний газар 2, 3 болон Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн хэлтэс, Засаг даргын Тамгын газар тус бүр 1-3 иргэнийг нийгэмшүүлж, ажлын байраар хангахаар болж, Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар, тус дүүргийн Цагдаагийн I хэлтэстэй гурвалсан гэрээ байгууллаа.

 

Мөн “Давхар талст” ХХК нь хамгийн сайн нийгэмшсэн хоёр иргэнд тус бүрд нь таван ханатай монгол гэр өгөхөөр авч ирсэнээ дүүргийн Тамгын газарт хүлээлгэн өглөө. Дүүргийн Тамгын газар, Цагдаагийн нэгдүгээр хэлтэс, Хөдөлмөрийн хэлтэс, Татварын хэлтэсээс тус бүр нэжгээд иргэдийг ажлын байраар хангаж, нийгэмшүүлэхээр боллоо.

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар өргөтгөсөн хуралдаан боллоо
Зөвлөгөө: Хачигт хазуулсан тохиолдолд ХЭРХЭХ вэ?
“Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалтын явц 25 орчим хувьтай үргэлжилж байна
Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
    7 мин
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар өргөтгөсөн хуралдаан боллоо
    13 мин
  • Зөвлөгөө: Хачигт хазуулсан тохиолдолд ХЭРХЭХ вэ?
    16 мин
  • “Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалтын явц 25 орчим хувьтай үргэлжилж байна
    24 мин
  • Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна
    43 мин
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол маргааш болно
    1 цаг 31 мин
  • УИХ-ын гишүүн П.Ганзоригийг Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар сонгохыг дэмжлээ
    2 цаг 4 мин
  • “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан ирэх сарын 1-нд болно
    2 цаг 35 мин
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
    3 цаг 5 мин
  • Дэд бүтцийн салбарт хэрэгжүүлэх түншлэлийн төслийг танилцууллаа
    3 цаг 23 мин
  • Н.Учрал: Засгийн Газар цахим хөгжилд тулгуурласан эдийн засгийг хөгжүүлнэ
    3 цаг 29 мин
  • Ой, хээрийн түймрийн аюулын урьдчилсан зураглалыг гаргажээ
    3 цаг 59 мин
  • Зөвшөөрлийн нэгдсэн сан болох e-business.mn системийн “Худалдаа” хэсэгт ТҮЦ болон мухлаг хоёул багтсан байна
    4 цаг 10 мин
  • “Орлон тоглогч”-ийн Хосоо, “Надад ирээгүй хайр”-ын Алдар буюу Ч.Түвшинтөгс цоо шинэ дүр төрхөөр үзэгчидтэй уулзана
    4 цаг 13 мин
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
    5 цаг 24 мин
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
    5 цаг 40 мин
  • Д.Трамп: Бид Тегерантай тохиролцоонд хүрэх хүртэл Ираны боомтуудын хоригийг цуцлахгүй гэдгээ мэдэгдэж байна
    6 цаг 14 мин
  • Apple Pay-д Голомт банкны Visa брэндийн картыг холбон ашиглах боломжтой боллоо
    6 цаг 20 мин
  • МУУ ТОЙРОГ: Сэтгэл гутрал нь нойрны хямралын хамгийн том шалтгаан болж байна
    6 цаг 32 мин
  • ФОТО: Эрүүл мэнд, нийтийн биеийн тамирыг сурталчилах өдөрлөг болж байна
    6 цаг 44 мин
  • Чансаа: Улсын цолтнууд цөөхөн багтсан шилдэг 24 бөхийн эрэмбэ
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Зуун жил ганцаардсан хүн
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • БАРИМТ: С.Зориг агсаны тухай бидний мэдэх, мэдэхгүй
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • АЛТАН ЦОМ: Аль баг нь аваргалж 1.5 тэрбумын шагналын сангаас хүртэх вэ?
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • Шүүхээс шүүгдэгч Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт хоёр жилийн хорих ялыг тус тус  оноолоо
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • ТАНЫ ХЭРЭГЛЭЭНД ОЙР ₮ КРЕДИТ КАРТ
  • Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт Дэлхийн банк, ОУВС-гийн хаврын уулзалтад оролцож байна
  • Ах дүү Райт нарын "боломжгүйг болгосон" гайхамшигт түүх
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Зуун жил ганцаардсан хүн
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
  • Улаанбуудайн үрийн нөөц 46 мянган тоннд хүрч, хаврын тариалалтын бэлтгэл хангагдаж байна
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
  • Чансаа: Улсын цолтнууд цөөхөн багтсан шилдэг 24 бөхийн эрэмбэ
  • Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • Өнөөдөр "Бийр ярьж, өнгө амилсан өдөр" тохиож байна
  • Монгол Улсыг гадаад хэлнээ “Mongolia” бус “Mongol” хэмээн нэрлэж, бичиж хэвшүүлэх нь зүйтэй гэж үзжээ
  • У.Хүрэлсүх: УИХ хулгайч дээрэмчид үүрээ засдаг, өндөглөдөг газар байж болохгүй
  • УИХ: Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцэнэ
  • С.Баярцогт: Ирэх хоёр сонгуульд дараалсан ялалт байгуулахын тулд ажиллана
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
24 баримт
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • БАРИМТ: С.Зориг агсаны тухай бидний мэдэх, мэдэхгүй
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК