Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу ирэх зургаадугаар сарын 1-ний өдөр Чингисийн талбайн баруун зүүн талын замын хөдөлгөөнийг хязгаарлахаар болжээ. Тодруулбал, замын хөдөлгөөнийг 11.00-14.00 цагийн хооронд хаах гэнэ. Хүүхдийн баярын өдөр төв талбайн ойролцоох бүх автомашины зогсоол үнэ төлбөргүй иргэдэд үйлчлэх юм байна.
Жич: Доорх зурган дээр цагдаагийн эргүүл пост, хаагдах замыг ялгаж зурсан болно.
Г.Үжин