Хоногийн хугацаанд объектын гал түймрийн 8, эрэн хайх, аврах ажиллагааны 1 дуудлагаар харъяа дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Гал унтраах, аврах ангийн бүрэлдэхүүнийг гаргаж шуурхай арга хэмжээ авч ажиллалаа.
Тухайлбал:
Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Дөл амралтын газрын хойно Билгүүнээгийн аманд уулын энгэрт өнжмөл өвс шатаж байна гэсэн дуудлагыг өгснөөр Гал унтраах, аврах 29 дүгээр ангийн тасаг, нийслэлийн Аврах ангийн бүлгийг очиход 1 га орчим газрын өнжмөл өвс шатаж байсныг РЛО, гүвүүр ашиглан унтраасан байна.
Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хорооллын 49 дүгээр байрны 4 дүгээр орцны хогийн сувагт хог шатаж байна гэсэн өгснөөр Гал унтраах, аврах 10 дугаар ангийн тасгийг очиход иргэн Н цахилгаан зуухаа залгаатай орхисноос утаатай байсныг аюулгүй болгосон.