Монголын Залуучуудын Холбооны харьяа УБТЗ-н Улаанбаатар Татах Хэсгийн залуучуудын зөвлөлөөр “Та хандивла, Бид түгээе” уриан дор сайн үйлсийн аяныг зарлалаа. Аяны үйл ажиллагаа 5-р сарын 17-н д албан ёсоор хандивийн хайрцаг байрлан эхэлсэн бөгөөд тус аяны хүрээнд хүүхдийн тоглоом, ном сурах бичиг, мөнгөн сан бүрдүүлсэн нийт 560-н ширхэг тоглоом эд материал хувцас цугласнаас 110-н төрлийн сурах бичиг, 400-н ширхэг тоглоом цугларч , хандивийн хайрцагт 320.000 төгрөг , Улаанбаатар Татах Хэсгээс нийт 1.5 сая орчим төгрөгийн тусламжыг цуглуулж 2015.05.31-ны өдөр Харилцааны хөгжил төрийн бус байгууллагатай хамтран Улаан Чулуутын хогийн цэг орчмоор амьдардаг 500 гаруй хүүхдүүдэд бэлэг тарааж баярлууллаа.
Нийт цугласан ном сурах бичиг тоглоомыг МУГЖ И.Одончимэгийн санаачилгаар Мобиком корпораци ивээн тэтгэж Улаан чулуутын хогын цэг дээр бариулсан хүүхдийн сургалтын төвд хандивлалаа. Тус үйл ажиллагаанд УБ Татах хэсгийн Залуучуудын зөвлөлийн 28- н тэргүүлэгч гишүүд, Тв-1 телевиз, Харилцааны хөгжил төрийн бус байгууллага болон хувь хүмүүс хамтран ажиллаж тус аяныг амжилттай өрнүүлэн дуусгалаа.
Сэтгэгдэл (1)