Өнөө маргаашдаа нутгийн хойд хэсгээр бороо орж, сэрүүснэ гэж Ус, цаг уур орчны шинжилгээний газраас анхаарууллаа. Мөн энэ сарын 5-6-нд ихэнх нутгаар, 7-8-нд баруун, төв, зүүн зүгийн нутгийн зарим газраар бороо, уулаараа нойтон цас орно. Салхи 5-6-нд говь талын нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 9-14 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 градус, өдөртөө 21-26 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 14-19 градус дулаан байна.