Нийслэлийн иргэдэд цахимаар газар өмчлүүлэх ажлын хүрээнд гуравдугаар ээлжинд 11 байршилд зургаан дүүрэгт 11040 иргэнд газар өмчлүүлсэн байна. Харин иргэд 14 хоногийн дотор газрын эрхээ баталгаажуулах ёстой ч өнөөдрийн байдлаар 2544 иргэн газрын эрхээ баталгаажуулаагүй байгаа аж.
Тиймээс хүмүүсийг дээрх хүмүүсийг бүртгүүлж дуустал Нийслэлийн газрын албанаас бүртгэлийн хугацааг энэ сарын 5 хүртэл долоо хоногоор сунгасан байна. Иргэд энэ хугацаанд ирж газар өмчлөх эрхээ баталгаажуулах боломжтой. Хэрвээ уг хугацаанд газрын эрхээ баталгаажуулахгүй бол газар нь хүчингүй болох аж. Иргэд харьяа дүүргийн газрын албандаа очиж, өргөдлөө өгч, газар өмчлөх эрхээ баталгаажуулна. Харин алслагдсан гурван дүүрэгт газар авахаар сонгогдсон иргэд Хан-Уул дүүргийн Соёлын ордонд байрлах нэгдсэн төв дээр холбогдох бичиг баримтын хамт очиж, бүртгэлээ баталгаажуулж болох юм байна.
Т.Сар
Сэтгэгдэл (1)