Нийслэлийн дулааны шугам сүлжээнд завсар хийсний улмаас тавдугаар сарын 18-наас эхэлж халуун ус хязгаарласан. Гэвч төлөвлөсөн хугацаандаа халуун ус ирэхгүй байгаад зарим дүүргийн иргэд бухимдалтай байна. Тухайлбал, Халдварт, Жуковын музейн ойролцоох газруудын халуун усыг зургаадугаар сарын 1-н хүртэл хязгаарлах байсан боловч өнөөдрийг хүртэл халуун усгүй байна. Гэхдээ дээрх газруудын засварын ажлыг дуусгаж өнөөдрөөс халуун ус өгөхөөр болсон гэдгийг албаныхан мэдэгдлээ. Тэгэхээр өнөөдөр халуун ус ирэх юм байна.
Т.Сар