Хоногийн хугацаанд объектын гал түймрийн 4, аврах ажиллагааны 2 дуудлагаар харъяа дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Гал унтраах, аврах ангийн бүрэлдэхүүн шуурхай арга хэмжээ авч ажиллалаа.
Тухайлбал:
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богиноны аманд хөрсний өнжмөл өвс шатаж байна гэсэн дуудлагыг өгснөөр Гал унтраах, аврах 14 дүгээр ангийн тасгийг очиход Соёмботой уулын баруун энгэрт 2 га газарт хөрсний өнжмөл өвс шатаж байсныг унтраасан.
Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Булгийн 8 дугаар гудамжинд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг өгснөөр Гал унтраах, аврах 26 дугаар ангийн тасгийг очиход 2х3 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг унтраасан.
Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, Замын цагдаагийн газрын дэргэд цахилгааны самбар шатаж байна гэсэн дуудлагыг өгснөөр Гал унтраах, аврах 10 дугаар ангийн тасгийг очиход ХТП-3767 дугаартай цахилгааны самбар шатаж байсныг унтраасан.