Улаанбаатар-Сайншанд-Улаанбаатар чиглэлд том оврын автобус иргэдэд үйлчлэхээр болжээ.
Тус үйлчилгээг маргаашнаас эхлэн үзүүлэх юм байна.
Тодруулбал Дорноговь аймгаас Сайншанд сумын Тээвэр Авто Замын газрын урдаас 11 цагт, Улаанбаатар хотоос зорчихоор бол Баянзүрх дүүргийн автовокзалаас 11 цагаас автобус явах аж.
Харин тухайн очих газраа 17:30-18:30 минутын хооронд зорчино хэмээн төлөвлөж байгаа гэдгийг албаны эх сурвалж мэдээллээ.
Тасалбарын vнэ том хvн 18 мянган төгрөг, хүүхэд 9 мянган төгрөг байх аж. Түүнчлэн тасалбарыг Баянзүрхийн авто вокзал, Драгон, Нарантуул ОУХТ-өөс худалдаж авч болох юм байна.
Сэтгэгдэл (1)