Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хүүхдийн цэцэрлэг “хорих анги” биш

2015-6-05
0
ЖИРГЭХ

Улсын цэцэрлэгээс “жийгдсэн” хувийн цэцэрлэгийн хүүхдүүдийн эрх ч зөрчигдөж байна

 

Жил бүрийн намар хүүхдийн цэцэрлэгийн асуудал бага насны хүүхэдтэй хүмүүсийн толгойны өвчин болдог.

 

Улсын цэцэрлэгүүдийн хүрэлцээ муу байдгаас эцэг эхчүүд цэцэрлэгийн үүдийг хонон өнжин сахиж хүүхдээ цэцэрлэгт хамруулдаг.

 

Гэтэл өнөөх итгэл хүлээлгэж, хүүхдээ даатгасан төр, хувийн хэвшлийн цэцэрлэгүүдийн үйл ажиллагаа доголдолтой байсаар байгаа нь Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын шалгалтаар илэрсэн байна.

 

Тодруулбал Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын энэ оны үйл ажиллагааны төлөвлөгөөний  дагуу “Сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэх үйл ажиллагааг шалгах хяналтын хуудас”-аар  нийт 88 байгууллагыг хамруулан  шалгалт явуулжээ.

 

Цэцэрлэгүүд хөгжмийн танхим, биеийн тамирын заалыг үзүүлэн хэлбэрээр ашиглаж байжээ

 

Шалгалтад хамрагдсан цэцэрлэгүүдээс эдэлбэр газар, анги танхим, өрөө тасалгааг хүүхэд хөгжүүлэх чиглэлээр зориулалтын дагуу ашиглаагүй, биеийн тамирын гадна талбайд тавигдах шаардлага хангаагүй, туршилтын талбайгүй, сургалтад тогтмол ашигладаггүй, гадна тоглоомын талбай нь хүүхдийн нас биеийн онцлогт тохирсон тоног төхөөрөмж, хэрэгсэлээр хангагдаагүй зэрэг зөрчил ихээр илэрчээ.

 

Түүнчлэн шалгалтад хамрагдсан  цэцэрлэгүүдийн 50 хувь нь хөгжмийн танхим, биеийн тамирын заал, техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, хөгжмийн зэмсэг, хэрэгслийг хүүхдийг хөгжүүлэхэд тогтмол ашигладаггүй болох нь тогтоогдсон байна. Нэг үгээр хэлбэл цэцэрлэгүүд дуу хөгжмийн танхим, биеийн тамирын заалыг үзүүлэн хэлбэрээр ашиглаж байсан аж. Угтаа бол хүүхдийг хөгжүүлэх боловсруулах үүднээс л тэдгээрийг ашиглах учиртай байлтай. Гэтэл хэн нэгэн дарга, хэсэг бүлэг урлаг, спортын авьяастай гэх хүүхдүүдэд л зориулагдсан мэт нийт хүүхдүүдийг хамруулж, хичээлийн хөтөлбөрт ашиглахгүй байгаа нь шалгалтаар илэрсэн тул зөрчлийг арилгуулахаар улсын байцаагчийн зөвлөмж, дүгнэлтийг хүргүүлжээ.

 

Мэргэжлийн бус багш нар хүүхдүүдийг хүмүүжүүлж байна

 

Багш хэмээх эрхэм ажлыг хүссэн хүрнбүр хийгээд байдаггүй. Тиймээс ч номын дуу сонсож байж, багшлах эрх авдаг. Энэ нь ч мэдээж учиртай. Хүүхэдтэй харьцана гэдэг амаргүй атлаа адармаатай ажил. Хүүхдийн цэцэрлэгүүдэд мэргэжлийн бус, багшлах эрхийн үнэмлэхгүй хүмүүс багшлаж, хүүхдүүдийг хүмүүжүүлэх нь хүүхдийн сурч боловсрох, суурь хүмүүжил олж авахад нь муу нөлөө үзүүлдэг болохыг холбогдох албаны хүмүүс мэдээлдэг.

 

Гэтэл мэргэжлийн бус, багшлах эрхгүй “нөхдүүд” ажиллаж, хүүхдүүдийг хүмүүжүүлж байгаа нь мөн л шалгалтаар илэрсэн байна. Гэхдээ дээрх зөрчлийн дийлэнх хувийг хувийн хэвшлийн цэцэрлэгүүд эзэлж байгаа аж.

 

Улсын цэцэрлэгээс “жийгдсэн” хүүхдүүдийн эцэг эхчүүд хүүхдээ цоожтой хаалганы цаана үлдээхгүйн тулд өндөр өртөг төлж хүүхдээ хувийн цэцэрлэгт өгдөг. Гэтэл хувийн цэцэрлэгүүд энэ мэт байдлаар хүүхдийн эрхийг зөрчиж байгаа нь ёстой л мөнгө цагаан нүд улаан болсоны гэрч ажээ.

 

Шалгалтад хамрагдсан цэцэрлэгийн 67 хувь нь хүүхдийн нас, сэтгэхүйн онцлог, стандартын шаардлагад нийцсэн тоглоом, наадгай, сургалтын хэрэглэгдэхүүнээр хангагдаагүй байсан нь ч шалгалтаар тогтоогдсон байна.

 

Дээрх зөрчлүүд нь хүүхдүүдийн цэцэрлэгээс олж авах, эдлэх ёстой бүхий л эрхийг зөрчиж байна гэхэд нэг их хилсдэхгүй байх. Түүнчлэн шалгалтаар илэрсэн зөрчил улс, хувьсгалын бүхий л цэцэрлэгт байсан нь өнөөгийн манай улсад цэцэрлэгийн үйл ажиллагаа хэрхэн явагдаж, ямар түвшинд байгааг илтгэж байна.

 

Цэцэрлэгүүд ч улс орны маань ирээдүй болсон бяцхан үрсийн сурч боловсрох эрхийг зөрчиж цэцэрлэгийг зөвхөн өдөр хоног өнгөрүүлэх “хорих анги” мэт үйл ажиллагаа явуулж байгаа нь үнэхээр харамсалтай.

 

Харин Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас явуулсан шалгалт нүдээ олж, цэцэрлэг нэрийн цаана нуугдаж байсан “хорих ангийн” булхиаг илчилсэн нь энэ.   

 

Тиймээс эх орны маань ирээдүй болсон бяцхан үрсийнхээ хүмүүжил, сайн сайхны төлөө хүүхдийн цэцэрлэгийн хүрэлцээг нэмэгдүүлж, цэцэрлэгүүдийн хариуцлагыг нэмэгдүүлэх цаг хэдийнэ ирсэн гэдгийг холбогдох албаны хүмүүст дуулгая.      

 

Удаа дараа зөрчил гаргасан цэцэрлэгийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох санал хүргүүлжээ

 

Үүнд бас нэгэн жишээ дурдвал хувийн хэвшлийн цэцэрлэгүүд мэргэжлийн байгууллагаас өгсөн үүрэг даалгаварыг хангалттай биелүүлдэггүй, зөрчил дутагдал гаргасаар байдаг аж.

 

Тодруулбал Баянзүрх дүүргийн “Амар”, Чингэлтэй дүүргийн “Чинхур” цэцэрлэг нь сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг удаа дараа хангаагүй болох нь тогтоогдсон байна. Тиймээс ч шалгалтын комисс Нийслэлийн Засаг даргад дээрх хоёр цэцэрлэгийн сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох саналыг хүргүүлсэн байна.

 

Харин үүнийг хариу хэрхэн ирж,  мэргэжлийн байгууллагаас өгсөн үүрэг даалгаварыг тэр бүр биелүүлдэггүй “том толгойтнууд”-д ямар хариуцлага тооцсон талаарх мэдээллийг бид эргэн сурвалжлах болно.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
"UB food festival” олон улсын хоолны өдөрлөгт 30 аж ахуйн нэгж 18 үндэстний хоол, зуушаар үйлчилж байна
Түүхэн өв соёлоо сэргээн таниулах үзэсгэлэнгийн  түр байгууламж баригдана
“Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
"UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • үнэн (150.129.140.96)
    Туйлшрал бас бнаа. Мэргэжлийн гэх а4 н цаастаы мөртлөө хүйтэн сэтгэлтэй харгис багш нар бхад цаасгүй мөртлөө хүүхдэд хайртай эвлэгхэн зөөлөн сэтгэлтэй хүмүүс зөндөө бдаг юм шүү
    2015 оны 06 сарын 05 | Хариулах
  • Ь (150.129.140.96)
    хувийнх хамаагүй илүү. шалгалтын хуудас нь том обьект хашаа хороо тоглоомын талбайтай улсын цэцэрлэг, орон сууцны нэг давхрын хувиыйн цэцэрлэг хоерынх яг адилхан бдаг гд бод доо. Орон сууцны нэг давхрын цэцэрлэгт ямар юмных нь биеийн тамирын заал, урлагийн заал, өөрийн гэсэн гадна тоглоомын талбай байхав дээ.
    2015 оны 06 сарын 05 | Хариулах
  • харалган төрийн хүнд бөгснүүдэд дургүй (112.72.13.169)
    Улсын цэцэрлэгийг шалгаад үз. Хувийнх бүх зүйлээрээ илүү байдаг. Торгоход амар гээд л хувийнхнаа дарамталж байгаа биз дээ энэ төрийн байцаагч нар
    2015 оны 06 сарын 05 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Парамаунт болон Уорнер Брос Дискавери компанийн нэгдлийг Холливудын 1000 гаруй уран бүтээлч эсэргүүцэв
    2 цаг 44 мин
  • "МАД" уран сайхны кино дөрөвдүгээр сарын 24-нөөс бүх кинотеатруудаар үзэгчдэд хүрнэ
    3 цаг 5 мин
  • ОБЕГ: Хээрийн 3 түймрийг унтрааж, нэг түймрийг цурамд орууллаа
    5 цаг 24 мин
  • Олзныхоо ясаар хуяг хийдэг авгалдай олджээ
    6 цаг 42 мин
  • М.Мөнхгэрэл: Хоёр өөр орчинд арав, хорин жил өсөж, төлөвшсөн хүмүүс гэр бүл болно гэдэг амар зүйл биш
    6 цаг 57 мин
  • Сэрэмжлүүлэг: Нутгийн зүүн хагаст хүчтэй салхи, шороон болон цасан шуурга шуурна
    7 цаг 40 мин
  • Газар ухах, худаг гаргах, сэтгэлд сэвтэй газар очиход муу
    7 цаг 44 мин
  • МҮБХ-ноос маргааш эх нялхасын эмнэлэгт 75 сая төгрөг хандивлана
    17 цаг 57 мин
  • Хөлбөмбөгчдөөс бизнесмэнүүд: Пеле, Роналдо болон бусад домгууд зодог тайлсныхаа дараа хэрхэн мөнгө олсон бэ? 
    18 цаг 0 мин
  • М.Мөнхгэрэл: Би + Чи = Бид болдог. Тиймээс “Бид”-ээ зөв бүтээхийн тулд эхлээд өөрийгөө сайтар таньж мэдэх нь чухал
    23 цаг 16 мин
  • АЛТАН ЦОМ: Аль баг нь аваргалж 1.5 тэрбумын шагналын сангаас хүртэх вэ?
    Өчигдөр 13 цаг 56 мин
  • АЛТАН ЦОМ: Аль баг нь гуравдугаар байр эзлэх бол?
    Өчигдөр 13 цаг 48 мин
  • "UB food festival” олон улсын хоолны өдөрлөгт 30 аж ахуйн нэгж 18 үндэстний хоол, зуушаар үйлчилж байна
    Өчигдөр 13 цаг 36 мин
  • ФОТО: “UB Food Festival-2026” нь Д.Сүхбаатарын талбайд дөрөвдүгээр сарын 17–26-ны хооронд зохион байгуулагдана
    Өчигдөр 09 цаг 35 мин
  • Наполи vs Лацио: Сери А-ийн 33-р тойргийн гол тоглолт
    Өчигдөр 09 цаг 19 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 09 цаг 06 мин
  • Түүхэн өв соёлоо сэргээн таниулах үзэсгэлэнгийн  түр байгууламж баригдана
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Премьер лигийн 33-р тойргийн онцлох тоглолтууд: Аваргын өрсөлдөөн, Мерсисайд дерби, Аваргуудын лигийн төлөө тулаан
    Өчигдөр 08 цаг 58 мин
  • Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
    Өчигдөр 08 цаг 51 мин
  • Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт Дэлхийн банк, ОУВС-гийн хаврын уулзалтад оролцож байна
    Уржигдар 20 цаг 10 мин
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Чансаа: Улсын цолтнууд цөөхөн багтсан шилдэг 24 бөхийн эрэмбэ
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
  • Монголын тайзнаа дуулах Жей Паркийн тухай 24 баримт
  • Өнөөдөр төрсөн өдөр нь тохиож буй Харүмафүжи Д.Бямбадоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Зуун жил ганцаардсан хүн
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Дөнгөнөөс гаргасан дөрвөн жил
  • О.Цогтгэрэл өөрийн цэргүүдээр Үндэсний Бодлогын Хороог бүрдүүлэв
  • Д.Будзаан: Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 500 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байна
  • А.Ундраа: Парламентын дархлааг хамгаалахын тулд Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийн дэмжихгүй
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • Залуу судлаачид, оюутнуудын дунд “New normal-2026” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна
  • Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • Улсын хэмжээнд 4,2 сая мал төллөж, бойжилт 98.9 хувьтай байна
  • Грекийн цагдаа нар цагаачдыг хөөн гаргах ажиллагаандаа цагаачдыг ашиглаж байна
  • Төрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Дөнгөнөөс гаргасан дөрвөн жил
  • Д.Будзаан: Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 500 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байна
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Залуу судлаачид, оюутнуудын дунд “New normal-2026” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Зуун жил ганцаардсан хүн
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • Өнөөдөр төрсөн өдөр нь тохиож буй Харүмафүжи Д.Бямбадоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • А.Ундраа: Парламентын дархлааг хамгаалахын тулд Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийн дэмжихгүй
  • Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • Монголын тайзнаа дуулах Жей Паркийн тухай 24 баримт
  • Төрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Улсын хэмжээнд 4,2 сая мал төллөж, бойжилт 98.9 хувьтай байна
  • Грекийн цагдаа нар цагаачдыг хөөн гаргах ажиллагаандаа цагаачдыг ашиглаж байна
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
24 баримт
  • Зуун жил ганцаардсан хүн
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК