Монгол Улсад Прокурорын байгууллага үүсгэн байгуулагдсаны 85-н жилийн ой 2015 онд тохиож байгаатай холбогдуулан нийт прокурорын ажилтнуудын дунд урлагын наадмыг 2 үе шаттайгаар зохион байгуулж байна.
Энэхүү арга хэмжээний эхний үе шат яг одоо "Хил Хамгаалах Ерөнхий газар"-т болж байна.
Мөн Монгол Улсын Прокурорын байгууллага, Франц Улсын Магистратурын Үндэсний сургуулийн хооронд хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулахаар Франц Улсын Магистратурын Үндэсний сургуулийн захирал Игзавье Ронсен, орлогч захирал, Гадаад харилцааны газрын дарга Антони Манваринг нар 2015 оны 6 дугаар сарын 04-нөөс 07-ны өдрүүдэд манай улсад ажлын айлчлал хийж байна.
Д.Ундрах /24tsag.mn/