Нийслэлд маргааш “Автомашингүй өдөр”-ийг зохион байгуулна. Хэдий тийм боловч зөвшөөрөгдсөн замаар Улаанбаатар хотод анх удаа 400 мотоциклийн парад явах гэж байгаа юм. 10.00 цагт “Дүнжингарав” худалдааны төвийн өмнөх талбайгаас эхлэх тус парад Нарны замаар дайран Хүй долоон худгийг чиглэх аж. “Mongolian choop" хамтран зохион байгуулж буй уг арга хэмжээнд чоопер, спорг загварын мотоцикл, дөрвөн дугуйт, гурван дугуйт гэх мэт бүхий л төрлийн мотоциклчид хотын гудамжаар явж олны нүдийг хужирлана. Монголд болох парадад оролцохоор ОХУ - аас 60 гаруй чооперчин өнөөдөр манай улсад ирж байгаа юм.