Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Шинэчлэлээр овоглосон хичээлийн жилд юу өөрчлөгдөв

2015-6-05
0
ЖИРГЭХ

        Өнөөдрөөс ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн зуны амралт эхэлж байна. 2014-2015 оны хичээлийн жил өмнөх жилүүдтэй харьцуулахад харьцангуй хөдөлгөөн ихтэй, өрнүүн жил болж дууслаа. Учир нь Засгийн Газраас баталсан “Зөв Монгол хүүхэд” үндэсний хөтөлбөрийн дагуу орон даяар бүх ерөнхий боловсролын сургуулиудад “Ном” “Авьяас” дэд хөтөлбөрүүд болон хүүхэд бүрийг хөгжүүлэх “Бага боловсролын сургалтын цөм хөтөлбөр”-ийг хэрэгжүүллээ. Багш нарын хүлээлт, дэмжлэгийг ихэд авсан уг шинэчилсэн хөтөлбөр хэрэгжсэнээр бүх цэцэрлэг, бага ангиуд хуучнаасаа тэс өөр агуулга, хэв маягаар хичээллээд нэг хичээлийн жил дуусгаж байна. 


Бага ангийн хичээл яаж өөрчлөгдөв?


Багш нарын хэлж байгаагаар цөм хөтөлбөр хэрэгжсэнээр хичээл багш төвтэй сургалтаас хүү­хэд төвтэй сургалт руу шилж­жээ. Багш зааж хүүхэд сур­на гэхээс илүү хүүхэд өөрөө хийнгээ суралцаж, багш түүнд нь туслах маягаар сургалтаа явуулдаг болсон байна. Өөрөөр хэлбэл өмнө нь багш самбар дээр бичиж, хүүхдүүд хуулж аваад цээжилж, шалгалт өгч дүн авдаг байсан бол одоо багш нар хүүхдийн оролцоог хангасан хэлбэрээр хичээлээ боловсруулдаг болсон байна. 



Багшид хичээлийн хөтөлбөрөө өөрөө боловсруулах эрхийг нь өгсөнөөр тэд хичээлээ хүүхэд бүрийн сонирхлыг татсан хэлбэрээр явуулж чаддаг болжээ. Дээрээс нь багш нар хүүхэд бүрийн авьяасыг нээх их хөдөлгөөн өрнүүлсэн. Хүүхэд дуулж, бүжиглэх, спортын болон зохион бүтээх гээд олон авьяастай байдаг. Түүнийг нь нээж хөгжүүлж чадвал хүүхэд ямар нэг юм чаддаг гэдэгтээ итгэж, өөртөө итгэлтэй болдог байна.


С.Мөнхгэрэл: Багш нарын хандлага маш их өөрчлөгдсөн.

Говь-Алтай аймгийн Есөн булаг сумын 3-р сургуулийн бага ангийн багш

-Бид хүүхэд бүрийг хөгжүүлэхийн тулд бүх хүүхдийнхээ ахиц амжилтыг улирлаар нь тооцож байгаа. Ингэснээр хүүхэд бүрийнхээ төвшинд тохируулж хичээ­лээ явуулдаг болсон. Хүүх­дүүдийнхээ авьяасыг тодор­хойлж, тодорхой бусыг нь нээж хөгжүүлж байна. Багш бид ч бас хандлагаа их өөрчилж байна.

 Хуучин шигээ багш даалгавар өгөөд л яваад байвал хүүхэд бүр хөгжиж чадахгүй гэдэг санал нэг байгаа. Заах аргын хувьд хүүхдийг илүү идэвхтэй байлгах, хүүхдэд ойр сэдвийг сонгох, өөрсдөөр нь хийлгэх арга хэлбэрийг түлхүү ашигладаг болсон. Өмнө нь яамнаас энэ хөтөлбөрөөр хичээлээ заа гэж тулгадаг байсан. Харин одоо багш та өөрөө мэдээд хичээлээ явуул. Гол нь танай хүүхдүүд V анги төгсөхдөө л тавдугаар ангийн мэдлэгийг олж авсан байх хэрэгтэй гэдэг шаардлага тавьдаг болсон. Энэ нь багш өөрийнхөөрөө ажиллаж үр дүн гаргах боломж олгосон маш зөв шийдвэр.

Хүүхэд бүрийг хөгжүүлэх нь одоо хэрэгжиж байгаа боловсролын чанарын шинэч­лэлийн гол зорилго. Тиймээс багшийн ажлыг дүгнэхдээ баг­шийн бичсэн ажлын тай­ланг үндэслэдэг байдлыг халж хүүхдийн ахиц амжилт, хүүх­дийн эрүүл мэндийг хүртэл харгалздаг үнэлгээний системд шилжсэн байна.


        М.Энэрэхмаа: Багшийн ажлыг хүүхдийн ахицаар үнэлдэг болсон

Булган аймгийн 1-р сургуулийн бага ангийн багш

-Багшийн ажлыг үнэлэх дүгнэх журмыг шинэчилсэн нь багшийг л хэрхэх тухай ярьдаг байсныг өөрчилсөн алхам болсон. Одоо бол хүүхдийн зөв дадал, хэвшил, сурлагын амжилт, ахиц бүгдийг харж байж багшийг дүгнэнэ. 

Өөрөөр хэлбэл багшийн ажлыг дүгнэхдээ шууд гол цэг рүү нь харж байна гэж хэлж болно. Багшийн ажлыг хүүхдээр дүгнэх нь бас багшийг хөгжүүлэх том хөшүүрэг болж өгсөн. Хэрэв хүүхэд бүрээ сайн хөгжүүлж чадаж байвал багш цалин дээрээ урамшуулал авч одоо байгаагаас өндөр цалин авах боломж бүрдсэн. 

-Шинэчилсэн хөтөлбөрийн үр дүн юу байв?

-Боловсролын салбарт хий­сэн шинэчлэл нь ирээдүйн Монгол иргэн бүрийг зөв дадал хэвшилтэй, зорилго тэмүүлэлтэй, өөрөө бие даан шийдвэр гаргах чадвартай зөв хүн болгох зорилготой. Тиймээс нэг жилийн дараагаас үр дүн ярих нь эрт. Гэвч өнгөрсөн өдрүүдэд болсон сургуулиудын эрдмийн баяруудаас үр дүн гэж хэлж болох олон амжилтуудыг харж болохоор байлаа. 

Ангиараа дуучин, бүжигчин болсон, ангиараа тооны олимпиадад байр эзэлсэн, нэг жилийн дотор нэг ч хоцрогдолгүй анги боллоо гэх мэт олон сайн үр дүн гарсан. Тухайлбал, Хөвсгөл аймгийн Эрдмийн далай цогцолбор сургуулийн нэг ангийн 38 хүүхэд ангиараа олимпиадаас медаль авсан байна.


Д.Алтансувд: Бага боловсролд томоохон шинэчлэл гарлаа

Сэлэнгэ аймгийн 6-р дунд сургуулийн бага ангийн багш

-Би дөрөвдүгээр ангитай. Манай анги 39 хүүхэдтэй. Хүүхдүүд маань энэ хичээлийн жилд төвшин төвшиндээ ахиц үзүүлсэн. Жишээ нь хичээлийн жилийн эхэнд жоохон дуугүй ноомой байсан нэг хүүхэд маань бүжгийн дугуйланд яваад бүжиглэж сураад өөртөө их итгэлтэй болсон. 

Түүнийгээ дагаад багштайгаа болон бусадтайгаа харьцахдаа илүү нээлттэй болж, сурлагын амжилт нь ч дагаад сайжирсан. Одоо манай ангид хоцрогдолтой хүүхэд байхгүй. Бүгд жигд амжилттай байгаа. Энэ амжилтаа бид ирэх жил ч хадгалж чадна гэдэгтээ итгэлтэй байна.

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр өнгөрсөн хавар 12 аймагт ажиллаж шинэчилсэн хөтөл­бөрийн хэрэгжилттэй танилц­сан. Энэ үеэр шинэчилсэн хөтөлбөрийн дүнд багш, хүүх­дүүд багагүй амжилт үзүүлж байгаа тухай олон ний­тийн мэдээллийн хэрэгс­лүүдээр гарч байсан билээ. Бага боловсролд томоохон шинэчлэл өрнөсөн нэг хичээлийн жил ийнхүү дуусч байна. 

Ирэх жил БСШУЯ-аас суурь боловсролын сургалтын цөм хөтөлбөрийг нэвтрүүлнэ. Ингэснээр боловсролын салбар бүхэлдээ шинэ тогтолцоонд шилжих юм.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
"UB food festival” олон улсын хоолны өдөрлөгт 30 аж ахуйн нэгж 18 үндэстний хоол, зуушаар үйлчилж байна
Түүхэн өв соёлоо сэргээн таниулах үзэсгэлэнгийн  түр байгууламж баригдана
“Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
"UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • naraa (203.194.118.25)
    er ni bolobsroliin salbar xetsuuxen l bna snuu, zoxion baiguulalttai um snig neg xeb zagbaraar iim um uarixaa bolimoor um, baidal unexeer xund baigaag xun bolgon l uariad bna snuu dee
    2015 оны 06 сарын 06 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Парамаунт болон Уорнер Брос Дискавери компанийн нэгдлийг Холливудын 1000 гаруй уран бүтээлч эсэргүүцэв
    2 цаг 48 мин
  • "МАД" уран сайхны кино дөрөвдүгээр сарын 24-нөөс бүх кинотеатруудаар үзэгчдэд хүрнэ
    3 цаг 9 мин
  • ОБЕГ: Хээрийн 3 түймрийг унтрааж, нэг түймрийг цурамд орууллаа
    5 цаг 27 мин
  • Олзныхоо ясаар хуяг хийдэг авгалдай олджээ
    6 цаг 46 мин
  • М.Мөнхгэрэл: Хоёр өөр орчинд арав, хорин жил өсөж, төлөвшсөн хүмүүс гэр бүл болно гэдэг амар зүйл биш
    7 цаг 1 мин
  • Сэрэмжлүүлэг: Нутгийн зүүн хагаст хүчтэй салхи, шороон болон цасан шуурга шуурна
    7 цаг 44 мин
  • Газар ухах, худаг гаргах, сэтгэлд сэвтэй газар очиход муу
    7 цаг 48 мин
  • МҮБХ-ноос маргааш эх нялхасын эмнэлэгт 75 сая төгрөг хандивлана
    18 цаг 1 мин
  • Хөлбөмбөгчдөөс бизнесмэнүүд: Пеле, Роналдо болон бусад домгууд зодог тайлсныхаа дараа хэрхэн мөнгө олсон бэ? 
    18 цаг 4 мин
  • М.Мөнхгэрэл: Би + Чи = Бид болдог. Тиймээс “Бид”-ээ зөв бүтээхийн тулд эхлээд өөрийгөө сайтар таньж мэдэх нь чухал
    23 цаг 20 мин
  • АЛТАН ЦОМ: Аль баг нь аваргалж 1.5 тэрбумын шагналын сангаас хүртэх вэ?
    Өчигдөр 13 цаг 56 мин
  • АЛТАН ЦОМ: Аль баг нь гуравдугаар байр эзлэх бол?
    Өчигдөр 13 цаг 48 мин
  • "UB food festival” олон улсын хоолны өдөрлөгт 30 аж ахуйн нэгж 18 үндэстний хоол, зуушаар үйлчилж байна
    Өчигдөр 13 цаг 36 мин
  • ФОТО: “UB Food Festival-2026” нь Д.Сүхбаатарын талбайд дөрөвдүгээр сарын 17–26-ны хооронд зохион байгуулагдана
    Өчигдөр 09 цаг 35 мин
  • Наполи vs Лацио: Сери А-ийн 33-р тойргийн гол тоглолт
    Өчигдөр 09 цаг 19 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 09 цаг 06 мин
  • Түүхэн өв соёлоо сэргээн таниулах үзэсгэлэнгийн  түр байгууламж баригдана
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Премьер лигийн 33-р тойргийн онцлох тоглолтууд: Аваргын өрсөлдөөн, Мерсисайд дерби, Аваргуудын лигийн төлөө тулаан
    Өчигдөр 08 цаг 58 мин
  • Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
    Өчигдөр 08 цаг 51 мин
  • Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт Дэлхийн банк, ОУВС-гийн хаврын уулзалтад оролцож байна
    Уржигдар 20 цаг 10 мин
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Чансаа: Улсын цолтнууд цөөхөн багтсан шилдэг 24 бөхийн эрэмбэ
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
  • Монголын тайзнаа дуулах Жей Паркийн тухай 24 баримт
  • Өнөөдөр төрсөн өдөр нь тохиож буй Харүмафүжи Д.Бямбадоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Зуун жил ганцаардсан хүн
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Дөнгөнөөс гаргасан дөрвөн жил
  • О.Цогтгэрэл өөрийн цэргүүдээр Үндэсний Бодлогын Хороог бүрдүүлэв
  • Д.Будзаан: Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 500 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байна
  • А.Ундраа: Парламентын дархлааг хамгаалахын тулд Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийн дэмжихгүй
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • Залуу судлаачид, оюутнуудын дунд “New normal-2026” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна
  • Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • Улсын хэмжээнд 4,2 сая мал төллөж, бойжилт 98.9 хувьтай байна
  • Грекийн цагдаа нар цагаачдыг хөөн гаргах ажиллагаандаа цагаачдыг ашиглаж байна
  • Төрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Дөнгөнөөс гаргасан дөрвөн жил
  • Д.Будзаан: Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 500 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байна
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Залуу судлаачид, оюутнуудын дунд “New normal-2026” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Зуун жил ганцаардсан хүн
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • Өнөөдөр төрсөн өдөр нь тохиож буй Харүмафүжи Д.Бямбадоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • А.Ундраа: Парламентын дархлааг хамгаалахын тулд Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийн дэмжихгүй
  • Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • Монголын тайзнаа дуулах Жей Паркийн тухай 24 баримт
  • Төрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Улсын хэмжээнд 4,2 сая мал төллөж, бойжилт 98.9 хувьтай байна
  • Грекийн цагдаа нар цагаачдыг хөөн гаргах ажиллагаандаа цагаачдыг ашиглаж байна
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
24 баримт
  • Зуун жил ганцаардсан хүн
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК