Нийслэлийн 2015 оны шилдэг тохижилт, ногоон байгууламжтай, цэмцгэр байгууллага аж ахуйн нэгж шалгаруулах болзолт уралдааны хүрээнд аж ахуйн нэгж, байгууллагын цэвэрлэгээ, ногоон байгууламж, тохижилтод үнэлгээ өгч эхэлсэн. Энэ хурээнд “Тоса” худалдааны төвийн гаднах орчин нь бохир, эргэн тойронд нь хог хаясан, гадна үүдэнд нь байрлах лангуу эрүүл ахуйн шаардлага хангаагүй тул “гахай”-ны дүрс бүхий анхааруулсан наалт наалгасан гэнэ. Мөн Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хорооны иргэн Батсайханы худалдааны павильон, “Жин хэмжүүр” ХХК, Стандартчилал хэмжилзүйн үндэсний төв, “Миний дэлгүүр”, Баянзүрх хүнсний дэлгүүр, Ото зоог, Нийслал караоке club, Royal кафе, Ажлын хувцасны дэлгүүр Арти супермаркет, “Ганга Дагшин” эмийн сан гэх мэт байгуулагууд “гахай” наалт наалгаж, хангалтгүй үнэлгээ авчээ.
Уг нь иргэдийг эрүүл, аюулгүй хүнсээр хангах учиртай хүнсний нэрийн барааны дэлгүүрүүдийн орчин бохир, муу байсан гэдэг нь олны анхаарал татах асуудал юм.
Хангалтгүй үнэлгээ авсан аж ахуйн нэгжүүд орчноо цэвэрлэж гаргасан зөрчлөө арилгасан тохиолдолд хангалттай гэсэн үнэлгээ авах боломжтой юм байна.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (7)