Нийслэлийн Баянзүрх дүүргийн 19 хороо "Сотын байрны хогийн цэг дээр амьгүй нярайн цогцос байна” гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ.
Дуудлагын дагуу шалгахад 51 см урттай, толгойдоо 2.5 см урт бор шаргал үстэй, 3 кг 950 гр жинтэй эрэгтэй нярайн цогцос олдсон байна.
Хэргийн газраас ягаан өнгийн бүтээлэг, цагаан цэнхэр өнгийн даавуу олдсоныг хураан авчээ. Уг хэргийг БЗД-ийн цагдаагийн 1 дүгээр хэлтэс шалгаж байгаа аж.
Сэтгэгдэл (1)