Зорчигч тээврийн нэгтгэлийн гурван баазын жолооч, кондукторууд өнгөрсөн сарын 25-наас эхлэн ажил хаясан.
Тэд Үйлдвэрчний эвлэл болон яамдын байгуулсан хэлэлцээрийн дагуу үндсэн цалингаа нэмэгдүүлэхийг шаардаж байсан билээ.
Тэгвэл өнөөдрөөс эхлэн хуучнаар цахилгаан тээвэр буюу өнөөгийн II баазынхан ажилдаа гарчээ.
Троллейбусны жолооч, кондукторууд үйлдвэрчний эвлэлтэйгээ тохиролцож, үндсэн цалингаа 25 хувиар нэмэгдүүлж, шагналт цалингаа мөн хувиар бууруулсан байна. Ингэснээр Энхтайваны өргөн чөлөө, хороолол чиглэлд явдаг троллейбусны үйл ажиллагаа хэвийн болжээ.
Харин тус нэгтгэлийн I, II баазынхан ажилдаа гараагүй байна. Учрыг I баазын дарга Ононбаяраас тодруулбал “Бид нэгтгэлийн зүгээс тавьсан саналыг хүлээн авахгүй байгаа. Учир нь ажилчдын тавьсан шаардлагаар цалин тавихад нэмж 3-4 тэрбум шаардлагатай.
Гэтэл баталж өгсөн төсвөөр бол Зорчигч тээврийн нэгтгэлийн ажилчдын цалинд 17 тэрбум төгрөгийг зарцуулах ёстой. Тэгэхээр энэ асуудал бас л үлгэр болох гээд байгаа юм” хэмээн тайлбарласан юм.