Жил бүрийн зургаадугаар сарын эхний долоо хоногийн бямба гарагийг бүх нийтийн биеийн тамир, спортыг дэмжин “Автомашингүй өдөр” болгон тэмдэглэж, “Улаанбаатар-Марафон” олон улсын гүйлтийн тэмцээнийг зохион байгуулдаг.
Энэ жилийн “Автомашингүй өдөр“ өнөөдөр тохиож байна. Энэ үеэр нийслэлийн хотын төвийн зарим гудамж замын хөдөлгөөнийг 07.00-19.00 цагт хязгаарлах гэнэ. Мөн энэ өдөр нийслэлийн иргэдийг авто машинаасаа татгалзаж, явган алхах, унадаг дугуйгаар зорчихыг Улаанбаатар хотын замын цагдаагийн газраас уриалж байна.