Сүхбаатар аймгийн Дарьганга сумын иргэн нийлэн, “Ганга нуур хамгаалах сан” байгуулжээ. Ганга нуураа хамгаалах ажлаа тус сангийнхан мод тарихаас эхэлж, өнгөрсөн тавдугаар сард нуурын салхины дээд талд хайлаас, буйлс, бургас, чацарганы тарьц суулгасан байна. Тэдний тарьсан суулгацыг усалж, арчилж тордох үүргийг тэв хэвийн малчид, нутгийн иргэд хүлээсэн аж.