Залуучуудын хөдөлмөрийн төв бирж ажил хайсан оюутан, залуусын хөлд дарагдажээ. Оюутан, Сурагчдын зуны амралт эхэлсэнтэй холбоотойгоор ажил хайгчдын тоо эрс нэмэгдсэн байна. Уржигдар байнгын ажилд авна гэсэн 300 гаруй, цагийн ажилд авах 60 орчим захиалга тус биржид ирж 100 гаруй залуу ажилтай болсон аж. Эдийн засгийн хямрал нөлөөлснийх үү, ямартай ч залуучуудын хөдөлмөрийн төв биржид ирдэг нээлттэй ажлын байрны захиалга өмнөх оны мөн үеийнхнээс 30 орчим хувиар буурсан байна. Ажил хайж буй залуусын 80 хувь нь бүтээн байгуулалтын болон үйлчилгээний салбарыг сонирхож байгаа гэнэ.
Сэтгэгдэл (1)