Аргальтай холбоотой дуудлага Сүхбаатар аймгаас иржээ. Тус аймгийн Түвшинширээ сумын Зараа, Малгар, Бичигтийн хад, Сувираа, Дэлгэрхаан уул хавиар өвч ногоо бараг ургаагүй, усгүй байгаа учир хээрийн амьтад өлсөж, харангадаж байгаа аж. Аргалийн хувьд энэ хавар цөөн хурга гаргасан, эцэнхий туранхай байгааг эл аймгийн Байгаль, орчин, аялал жуулчлалын газрын судалгаагаар тогтоогдсон байна. Энэ байгууллага нь нэн ховордсон ан, амьтдаа сард хоёр удаа тоолж, амьдрах орчин нөхцөлтэй танилцан судалгаа хийдэг байна.
Сэтгэгдэл (2)