Нийслэлийн хэмжээнд жил бүр “Улаанбаатар-Марафон” олон улсын марафон гүйлтийг зохион байгуулахтай холбогдуулан өчигдөр “Автомашингүй өдөр” боллоо.
Энэ өдөр хүмүүс явган алхаж, дугуй унаж, хөдөлгөөний идэвхтэй байдалд өнгөрүүлэх нь тус үйл ажиллагааны зорилго юм.
Энэхүү үйл ажиллагаатай холбогдуулан
“Нарантуул”,
“Өгөөмөр”,
“Нар мон”,
“Сандэй плаза”,
“Бөмбөгөр 1”,
“Бөмбөгөр 2”,
“Алтжин бөмбөгөр” худалдааны төвүүдийн ажиллах цагийн хуваарьт өөрчлөлт оруулж амралтын өдөрт шилжүүлэхээр болсон юм. Тиймээс өчигдөр ажиллаагүй худалдааны төвүүд өнөөдрөөс хэвийн ажиллаж эхэлж байгаа юм.