Монголын Улсын гавьяат тамирчин Б.Сэр-Од хүн төрөлхтний эв нэгдлийн бэлэг тэмдэг болсон олимпийн наадамд оролцох бэлтгэлээ базаахаар өнөөдөр Япон улсыг зорино.
Тэрбээр Рио-ийн олимпод оролцох эрхээ авсан манай улсын хоёр дахь тамирчин билээ.
Тиймээс Б.Сэр-Од ийнхүү бэлтгэлээ базаахаар ийнхүү Япон улсыг зорьж байгаа аж.
Дашрамд сонирхуулахад Б.Сэр-Од "Улаанбаатар-2015" марафон гүйлтийн 42 км-ийн зайд хоёр дахь удаагаа түрүүлсэн билээ.
Түүнчлэн энэ удаагийн тэмцээнд түүний хүү өөрийн хүсэл сонирхлоороо 5 км-ийн зайд тэсвэр хатуужлаа сорьж, аавынхаа халааг авахаар бэлтгэгдэж байгаа гэдгээ батлан харуулсан юм.
Сэтгэгдэл (2)