Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нийслэлийн Засаг дарга хөдөлмөрийн аюулгүй байдлыг сайтар хангаж ажиллахыг үүрэг болголоо

2015-6-08
0
ЖИРГЭХ

 Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөлгөөн боллоо. Энэ үеэр дүүргийн Засаг дарга нар өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлын талаар болон тулгамдаж буй асуудлуудаа танилцууллаа.

 

Нийслэлийн нийт дүүрэгт  гарсан гэмт хэргийн болон захиргааны зөрчил өмнөх  14 хоногтой харьцуулахад Баянгол, Чингэлтэй, Хан-Уул, Сүхбаатар, Налайх дүүрэгт буурсан, бусад дүүрэгт өссөн үзүүлэлттэй байна. Гарсан зөрчил болон гэмт хэргийг хариуцсан ажилтнууд тухай бүр нь арга хэмжээ авч, шуурхай шийдвэрлэж ажиллажээ. Мөн өмнөх шуурхай зөвлөлгөөн дээр холбогдох албаныханд нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг, даалгаврын биелэлтийг танилцууллаа.

Тухайлбал;

 

    Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/404 дугаар захирамжийн дагуу  нийслэлийн 9 дүүрэг олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан дүүрэг тус бүрдээ хүүхдийн баярын арга хэмжээг  05 дугаар сарын 27-ноос 06 дугаар сарын 01-ний хооронд тэмдэглэн өнгөрүүллээ. Мөн 9 дүүргийн зорилтот бүлгийн нийт 1000 гаруй хүүхдэд мөнгөн тусламж болон гарын бэлэг гардуулсан. Дүүргүүдийн баярын арга хэмжээнд давхардсан тоогоор 80000 гаруй хүүхэд ороцсон байна.Харин Чингис хааны нэрэмжит талбайд зохион байгуулсан “Хүүхдийн баяр”-ын нэгдсэн арга хэмжээнд 1500 хүүхдийг хамруулсан урлагийн тоглолт, 1000 гаруй үйлдвэрлэл, үйлчилгээний байгууллага болон сайн дурынхан, 10000 гаруй хүүхэд оролцлоо.


    “Улаанбаатар – Марафон”олон улсын гүйлтийг 2015 оны 06 дугаар сарын 06-ны бямба гарагт зохион байгууллаа. Гүйлтээр хичээллэдэг гадаад, дотоодын иргэд, гүйгчид, их дээд сургуулийн оюутнууд, ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, төрийн болон төрийн бус байгууллагын ажилтан, албан хаагчид, нийслэлийн иргэд нийт 17361 хүн  албан ёсоор бүртгэлд хамрагдаж, гүйлтэд оролцсон. Гадны 19 орноос гүйгчид оролцсон бөгөөд оролцогчдоос иргэдэд зориулсан хонжворт сугалааг зохион байгуулав.


    Мөн “Автомашингүй өдөр”-ийг УБ марафон гүйлттэй хамтатган 6 дугаар сарын 6-нд нийслэлийн хэмжээнд зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээг ЭМЯ, ДЭМБ, НЗДТГ, НЗЦГ, НБТСГ, НЭМГ, НЭМҮТ, МУЗН, МЗХ, дугуйн холбоо, сайн дурын байгууллагууд хамтран зохион байгуулсан өгөөд11000 гаруй иргэн оролцжээ.


    Иргэд зусланд гарч байгаатай холбогдуулан зуслангийн үйлчилгээг жигдрүүлэх. /Цахилгаан, ундны ус, нийтийн тээврийн үйлчилгээгээр тасралтгүй хангах, хог тээвэрлэлтийн үйлчилгээг тогтмолжуулах/


    Зуслангийн зам засварын ажил эхлэхтэй холбогдуулан замын хөдөлгөөнийг зохицуулах зэрэг өгсөн үүргийн дагуу Зуслангийн чиглэлд нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлэх төлөвлөгөө гарган зорчигч урсгалын хэмжээнээс хамааруулж зуслангийн үйлчилгээний автобусны тоог нэмж, цагийн хуваарийг гарган ажиллах.Зуслангийн автобусны үнэ том хүн 600, хүүхэд 200 төгрөгийн тарифтай байхаар төлөвлөж байна.


    Зуслангийн ундны ус түгээх үйл ажиллагаанд зориулж 4 тонны 6 ширхэг санг угсарч угаалга, ариутгал, халдваргүйжүүлэлт  хийж байна.


    Төвийн дүүргүүдийн  зуслан, ногоон бүсийн их цэвэрлэгээг 2015 оны 5-р сарын 23-ны Бямба гарагт зохион байгууллаа. Их цэвэрлэгээний өдөр ногоон бүсийн далан суваг, гуу жалга, хогийн цэгүүд, зуслангийн амуудын болон Туул, Сэлбэ, Улиастайн гол дагуу нийт 2,3 сая квм талбайд түүвэр цэвэрлэгээ хийж 1494,4 тн хог хаягдлыг 290 удаагийн рейсээр ачиж тээвэрлэн төвлөрсөн хогийн цэгүүдэд хүргэсэн байна. Цэвэрлэгээнд 1503 аж ахуйн нэгж, байгуллага, 1000 оюутан, 9381 иргэн /нийт 10381 хүн/ оролцов.


    Дархлаажуулалтын ээлжит 10 хоногийг “Хүүхэд бүрийг улаанбурхан өвчний эсрэг вакцинд бүрэн хамруулья” уриан дор 2015 оны 05 дугаар сарын 15-наас 6 дугаар сарын 05-ны өдрүүдэд зарлан, нийслэлийн хэмжээнд улаанбурхан өвчний нэмэлт дархлаажуулалтад  6 сартайгаас 5 настай 15402 хүүхэд хамрагдаж, дархлаажуулалт 90 хувьтай байна. Дүүргээр авч үзвэл: Сонгинохайрхан - 32840, Баянзүрх - 37657, Баянгол -24820, Сүхбаатар-14396, Хан-Уул - 16753, Чингэлтэй - 17462, Багануур - 3317, Багахангай – 513, Налайх – 4644 хүүхэд  улаанбурхан өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтад тус тус хамрагдаад байна


    Нийслэлийн эдийн засаг , нийгмийн 2016 оны зорилтын санал авах бичгийг 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдөр нийт 77 байгууллага болон НЗДТГ-ын хэлтсүүд, хэрэгжүүлэгч агентлаг, харьяа газар, дүүргүүдэд явуулснаас 62 байгууллага саналаа ирүүлж 15 байгууллага саналаа ирүүлээгүй байна.


    Хөрөнгө оруулалтын 2016 оны санал авах албан бичгийг 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдөр нийт 77 байгууллага болон НЗДТГ-ын хэлтсүүд, хэрэгжүүлэгч агентлаг, харьяа газар, дүүргүүдэд явуулснаас 55 байгууллага саналаа ирүүлж 22 байгууллага саналаа ирүүлээгүй байна

 

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөлгөөнөөр зарим ажлыг хугацааалдалгүй шийдвэрлэх үүргийг  Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл холбогдох албан тушаалтнуудад өглөө. Тухайлбал,Зам, барилга, шугам сүлжээний ажил эхэлж байгаатай холбогдуулан хөдөлмөрийн аюулгүй байдлыг сайтар хангаж ажиллахыг холбогдох албаныханд үүрэг болголоо. Мөн энэ сэдвээр  судалгаа хийж нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралд танилцуулахыг нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэлд үүрэг болгов. Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбатад“Гэр хорооллын дахин төлөвлөлт”-ийн ажлын явцын талаар мэдээлэл бэлтгэн дараагийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөлгөөн дээр танилцуулахыг үүрэг болголоо.

 

Улсын баяр наадам болох гэж байгаатай холбогдуулан зохион байгуулалттай арга хэмжээ авч ажиллахыг үйлчилгээний байгууллагуудад даалгав. Харин нийслэлийн Өмчийн харилцааны газар, бүтээн байгуулалтын Ажлын хэсгүүд энэ оны газар чөлөөлөлтийн ажлын тооцоо судалгааг энэ долоо хоногтоо гаргаж өгөхийг даалгалаа. Нийслэлийн Эрүүл мэндийн газраас улаанбурхан өвчний дэгдэлтэд 06 сартайгаас 05 настай хүүхдүүдэд нэмэлт вакцинжуулалт хийсэн. Нэмж асрамж халамжийн төвүүд, сургалтын байгууллагуудыг халваргүйжүүлэх шаардлагатай. Эрүүл мэндийн байгууллагын өгч байгаа зөвлөмжийг мөрдөн зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллах хэрэгтэйг санууллаа. Мөн хариуцсан орлогч авсан арга хэмжээг шалгаж, үр дүнг тооцож, танилцуулахыг үүрэг болголоо. Мөн нийслэлийн эдийн засаг , нийгмийн зорилт, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд саналаа ирүүлээгүй байгууллагууд энэ долоо хоногт саналаа ирүүлэхийг үүрэг болголоо гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуадтай уулзлаа
“Эдийн засаг, дэд бүтэц, өрсөлдөх чадвар, бүсчилсэн хөгжил” хэлэлцүүлэг боллоо
Таван шарын төмөр замын гармын баруун талын авто замыг хэсэгчлэн түр хугацаанд хаана
Сүхбаатар аймагт бүртгэгдсэн 3 хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • О.Цогтгэрэл УИХ дахь Ардчилсан Намын бүлгийн даргаас чөлөөлөгдөх хүсэлтээ танилцууллаа
    1 цаг 36 мин
  • Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуадтай уулзлаа
    1 цаг 37 мин
  • “Эдийн засаг, дэд бүтэц, өрсөлдөх чадвар, бүсчилсэн хөгжил” хэлэлцүүлэг боллоо
    2 цаг 24 мин
  • С.Баярцогт: АН-ын ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгчийн хувьд бүх фракцынхаа эв нэгдлийг хангаж ажиллана
    2 цаг 43 мин
  • Таван шарын төмөр замын гармын баруун талын авто замыг хэсэгчлэн түр хугацаанд хаана
    3 цаг 1 мин
  • Сүхбаатар аймагт бүртгэгдсэн 3 хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна
    3 цаг 8 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт: Хилийн чанадад суугаа монголчуудын эрх ашгийг нэн тэргүүнд тавьж, эдийн засгийн харилцааг эрчимжүүлэхэд анхаарах шаардлагатай
    4 цаг 30 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    4 цаг 42 мин
  • Х.Нямбаатар: Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах 100 төрлийн бизнесийг зөвшөөрөл, бүртгэлээс чөлөөллөө
    4 цаг 53 мин
  • Ц.Идэрбат: Хаврын тариалалтад шаардлагатай 10 мянган тонн түлшийг 3400 төгрөгөөр тариаланчдад нийлүүлнэ
    5 цаг 17 мин
  • Э.Батшугар: Эмийн худалдан авалтыг нэг цонхоор хийдэг болгоно
    5 цаг 40 мин
  • Л.Энх-Амгалан: Түүхийн боловсролын утга, холболт, хүргэх арга дутмаг байгаад эрс өөрчлөлт хийх ёстой
    6 цаг 36 мин
  • Сингапурт түрээсийн скүүтэрийг явган хүний зам руу ороход автоматаар хурдыг бууруулж, хөдөлгөөнийг хязгаарладаг болжээ
    6 цаг 57 мин
  • У.Хүрэлсүх: УИХ хулгайч дээрэмчид үүрээ засдаг, өндөглөдөг газар байж болохгүй
    7 цаг 40 мин
  • Улаанбаатар-Өндөрхаан чиглэлийн автозамыг түр хугацаанд хаана
    8 цаг 25 мин
  • Монгол Улсыг гадаад хэлнээ “Mongolia” бус “Mongol” хэмээн нэрлэж, бичиж хэвшүүлэх нь зүйтэй гэж үзжээ
    8 цаг 47 мин
  • Израил, Ливан улс 1993 оноос хойш анх удаа шууд хэлэлцээ хийв
    8 цаг 54 мин
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
    9 цаг 2 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    9 цаг 4 мин
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
    9 цаг 10 мин
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Чансаа: Улсын цолтнууд цөөхөн багтсан шилдэг 24 бөхийн эрэмбэ
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
  • Монголын тайзнаа дуулах Жей Паркийн тухай 24 баримт
  • Өнөөдөр төрсөн өдөр нь тохиож буй Харүмафүжи Д.Бямбадоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Гишүүдийн ёс зүйг тогтоох Цэцийн дарга Г.Баясгалан өөрөө ёс зүйтэй юу?
  • Орос, Украин улсууд эвлэрнэ
  • АН-ын ҮБХ-ны хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Туваан, Б.Жаргалан, ҮБХ-ны гишүүн Б.Отгонбат нар даргалж байна
  • УИХ-ын гишүүн А.Ганбаатар БЗД-ийн Ардчилсан намын даргын батламжаа гардан авлаа
  • Уул уурхайн салбарын экспортлогч аж ахуйн нэгжүүдтэй уулзаж, тулгамдсан асуудлаар санал солилцов
  • Жүжигчин Э.Батнямбуу найруулагчийн гараагаа эхлүүллээ
  • О.Цогтгэрэл өөрийн цэргүүдээр Үндэсний Бодлогын Хороог бүрдүүлэв
  • АТҮТ-ийн захирал Ц.Батсайханы хууль бус үйлдлийн талаар ажилчид нь шүгэл үлээлээ
  • Дөнгөнөөс гаргасан дөрвөн жил
  • Монголын эдийн засаг 2026 онд 5.0 хувиар өсөх төлөвтэй байна
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Жүжигчин Э.Батнямбуу найруулагчийн гараагаа эхлүүллээ
  • Дөнгөнөөс гаргасан дөрвөн жил
  • Уул уурхайн салбарын экспортлогч аж ахуйн нэгжүүдтэй уулзаж, тулгамдсан асуудлаар санал солилцов
  • АН-ын ҮБХ-ны хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Туваан, Б.Жаргалан, ҮБХ-ны гишүүн Б.Отгонбат нар даргалж байна
  • Д.Будзаан: Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 500 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байна
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • УИХ-ын гишүүн А.Ганбаатар БЗД-ийн Ардчилсан намын даргын батламжаа гардан авлаа
  • А.Ундраа: Парламентын дархлааг хамгаалахын тулд Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийн дэмжихгүй
  • Залуу судлаачид, оюутнуудын дунд “New normal-2026” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Гишүүдийн ёс зүйг тогтоох Цэцийн дарга Г.Баясгалан өөрөө ёс зүйтэй юу?
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Төрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Улсын хэмжээнд 4,2 сая мал төллөж, бойжилт 98.9 хувьтай байна
  • Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • Алдарт "Найзууд" цувралын жүжигчин Мэттью Перриг үхэлд хүргэсэн эмэгтэйд 15 жилийн хорих ял оноожээ
24 баримт
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
  • Өнөөдөр төрсөн өдөр нь тохиож буй Харүмафүжи Д.Бямбадоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
  • Монголын тайзнаа дуулах Жей Паркийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК