Оюутнууд смарт картаараа ирэх сарын нэгний өдөр хүртэл үйлчлүүлэх боломжтой гэнэ.
Учир нь оюутнууд нийтийн тээврийн үйлчилгээнд долдугаар сарын нэгэн хүртэл үнэгүй хамрагдах журамтай.
Энэ жил ч гэсэн уг журам хэвээр үйлчилж байгаа аж.
Тиймээс оюутны смарт карт энэ сарыг дуустал ажлын өдрүүдэд чиглэл цаг харгалзахгүй үйлчлэх боломжтой гэдгийг холбогдох албаны хүмүүс мэдээллээ.
Харин нийтийн тээврээр зорчихтой холбоотой ямар нэгэн асуудал үүсвэл Нийслэлийн тээврийн газрын шуурхай утас:326352 дугаарт зөрчлийг мэдэгдэх боломжтой юм байна.