Иргэд хөдөө орон нутаг руу хот хоорондын зорчигч тээврийн автобусаар явахын тулд заавал "Драгон" төвд очиж тасалбар бичүүлэх шаардлагагүй болжээ.
Тодруулбал тус төвөөс иргэдийн цаг, завыг хэмнэж тэдэнд хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээг ойртуулах зорилгоор энэ сарын 7-ны өдрөөс эхлэн автобусны тасалбарын захиалгыг онлайнаар авах боломжтой болсон байна.
Зорчигч тээврийн автобус үйлчилдэг бүх аймгийн иргэд онлайнаар тасалбар захиалахдаа Автотээврийн үндэсний төвийн www.teever.gov.mn сайтын “Тасалбар захиалах” цэс рүү орж, явах өдөр болон суудлаа сонгон, захиалгаа идэвхжүүлэх юм байна.
Онлайн захиалгад хөдөө орон нутгаас гадна Улаан Үд, Бээжингийн автобусны маршрут бүхий хотуудыг ч хамруулсан байна.